Зүрх судасны өвчнийг урьдаас мэдэх 8 арга

Зүрх гэдэг хүн бүрийн хувьд хамгийн чухал эрхтэн бөгөөд зүрхээ хайрлаж, нандигнах хэрэгтэй. Эрүүл мэндийн нэгэн судалгаанаас харахад АНУ-д л гэхэд 610 мянган хүн жил бүр зүрхний өвчнөөс болж нас бардаг бөгөөд хүйсийн хувьд тэнцүү байдаг гэнэ. Өвчний ихэнх хувь нь буруу хооллолт, хөдөлгөөнгүй амьдралын хэв маягаас үүсдэг юм. Гэхдээ зүрхний өвчин огцом бий болдоггүй учир урьдчилан мэдэх боломжтой. Ингээд зүрх судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж, урьдчилан мэдэх талаар хүргэе.

Зүрх судасны өвчнийг урьдаас мэдэх 8 арга

1 Гар өвдөх

Америкийн эрүүл мэндийн судалгааны төвийн хийсэн нэгэн судалгаанд хамрагдсан эрчүүдийн ихэнх хувийх нь зүрх өвдөхөөс өмнө зүүн гар нь өвдөж байсан гэнэ. Харин эмэгтэйчүүдийн хоёр гар болон тохой өвдөж байжээ. Зүрхний мэдрэлийн цэг нь нуруу нугастай холбоотой байдаг бөгөөд энд маш их хэмжээний мэдрэлийн эсүүд байрладаг. Ингээд зүрхний хэвийн ажиллагаа алдагдах үед тархи хяналтаа алдаж өвчин гарт байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг байна. 

Гар өвдөх

2 Зогсолтгүй ханиах

Ханиад нь үнэндээ бол олон өвчний эх үүсвэрийг тодорхойлдог бөгөөд түүний тоонд зүрх судасны өвчин ч багтдаг ажээ. Ханиалгах үед ягаан өнгө салфеткан дээр ажиглагдах, цустай цэртэй ханиалгаж байгаа эсэхээ сайн нягтлах хэрэгтэй. Энэ нь зүрхний шигдээс өвчний нэг шинж тэмдэг юм. Ханиадны хамт амьсгаадах, ухаан алдах шинж ч илэрч болно.  

Зогсолтгүй ханиах

3 Хөл, алга, тавхай хавагнах

Зүрхний үйл ажиллагаа муудсан үед тэрээр цусаа сайн сэлбэж чадахгүй бөгөөд илүүдэл шингэн түүний эргэн тойронд хуримтлагдаг. Цусны эргэлтийн үйл ажиллагаа муудах үед ялангуяа хөлийн тавхай маш ихээр хавантдаг юм. Жишээ нь, оймс өмссөний дараа ул мөр нь үлддэг байж мэднэ. Тиймээс хөл тань хавантаад байвал эмчид хандаарай. 

Хөл, алга, тавхай хавагнах

4 Дотор муухайрах, хоолонд дургүй болох

Зүрх судасны өвчтэй хүмүүсийн ихэнхэд нь тохиолддог нэгэн шинж тэмдэг бол хоолны дуршил буурах, бага зэрэг хоол идэхэд л дотор муухайрах шинж илэрдэг байна. Үүний гол шалтгаан нь илүүдэл шингэн элэг болон бүдүүн гэдэсний ойролцоо хуримтлагдсантай холбоотой. Энэхүү шинж тэмдгийн хажуугаар гэдэс өвдөх шинж давхар илэрнэ. Хэрвээ дээрх шинж тэмдэг удаан хугацааны турш арилахгүй байвал эмчид хандах нь зүйтэй. 

Дотор муухайрах, хоолонд дургүй болох

5 Түгшүүртэй байдал

Түгшүүр ихтэй хүмүүс зүрх судасны өвчин ихээр тусдаг болох нь судалгаагаар батлагдсан байна. Үргэлж түгшүүртэй байх нь амьдралын хэв маягтай холбоотой бөгөөд энэ нь сүүлдээ байнгын айдас болж хувирдаг. Түгшүүр болон стресс нь зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Түгшүүртэй байдал

6 Ухаан алдах

Толгой эргэх, ухаан алдах нь зүрх судасны өвчний хамгийн тод жишээ юм. Үүний шалтгаан нь артерийн судасны бөглөрөл, зүрхний хавхлагын нарийсал зэрэгтэй холбоотой. Хэрвээ та гэнэтхэн ухаан алдсан эсвэл амьсгаадаж эхэлсэн бол зүрх судасны эмчид яаралтай хандаарай. 

Ухаан алдах

7 Цонхигор байдал, нүүрний цэнхэр өнгө

Энэ бол зүрх судасны өвчний хамгийн том шинж тэмдэг биш боловч анхааралтай л байх хэрэгтэй. Ихэнхдээ цонхигор царай хөх нүүр нь цусны эргэлт муудсаныг илэрхийлэх бөгөөд цусан дахь эритроцитын түвшин багассан байж болно. Хэрвээ таны нүүрний өнгө өөрчлөгдсөн бол зүрхний эмчид хандаж үзээрэй.

Цонхигор байдал, нүүрний цэнхэр өнгө

8 Тууралт, арьсан дээрх толбо

Аллергологи болон клиникийн дархлааны сэтгүүл, Америкийн зүрх судасны коллежийн судлаачид нэгэн судалгааг тус бүрдээ хийсэн боловч ижил үр дүнд хүрсэн байна. Хайрст үлд, арьсны тууралт нь зүрх судасны өвчний эхлэлийг илэрхийлж байсан аж.

Арьсны тууралттай хүмүүсийн 48 хувь нь зүрхний өвчинтэй байж, 29% хувь нь холестирин ихтэй байжээ. Харин хайрст үлд өвчтэй хүмүүсийн хувьд зүрх судасны өвчин тусах магадлал нь 59 хувиар  илүү байсан гэнэ. 

Тууралт, арьсан дээрх толбо

Бонус:

Зүрх судасны өвчнөөс сэргийлэх хамгийн сайн аргуудын нэг нь мэдээж жил бүр эмчийн үзлэгт хамрагдаж, дархлаагаа сэргээх явдал юм. Үүнээс гадна эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, зөв хооллож спортоор хичээллэх хэрэгтэй. Зүрх судасны өвчтэй хүн бүрт дээрх шинж тэмдэг илрэхгүй ч болгоомжтой байхад илүүдэхгүй шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()