Баярын дараа гэр цэвэрлэх хялбар аргууд

Гэр ахуйн ажил хийх тийм ч хялбар биш байдаг бөгөөд таны гэр бүлдээ зарцуулах цаг заваас нэлээд хумсалдаг биз. Хөдөлмөрийн яамны судалгаанаас харахад эмэгтэйчүүд өдөрт 2-6, эрэгтэйчүүд 2-1 цагийг гэр ахуйн ажилд зарцуулдаг гэнэ. Тэгвэл таны энэхүү цагийг хэмнэх үүднээс бид танд дараах лайфхакийг хүргэе.

Баярын дараа гэр цэвэрлэх хялбар аргууд

1 Балны бэхийг хэрхэн арилгах вэ?

Хүүхэд төдийгүй насанд хүрэгчид ч гэсэн хувцсаа үзэгний бэхээр бохирдуулах нь энгийн үзэгдэл. Азаар бэхний толбыг арилгах тийм ч хэцүү биш бөгөөд бэх нь дээрээ спирт түрхээд 15 минут хүлээх хэрэгтэй. Дараа нь зөөлөн паралоноор толбыг арилтал арчина. Ингээд хүйтэн усаар зайлж, угаалгын машинд угаагаарай.

Балны бэхийг хэрхэн арилгах вэ?

2 Хөргөгчөө хэрхэн удаан цэвэрхэн байлгах вэ?

Хөргөгч маш амархан бохирддог. Сүү асгарах, шилний толбо, талхны үйрмэг, хоолны үлдэгдэл гэх мэт. Энэ бүхэн тийм ч таатай харагдахгүй бөгөөд ариун цэврийн хувьд ч буруу юм. Тиймээс хөргөгчөө ойр ойрхон цэвэрлэх шаардлага гардаг. Харин энэ асуудлыг шийдвэрлэхэд танд тугалган цаас, резинэн эсвэл силикон салфетка тусална. Та зүгээр л энэ бүхнийг хөргөгчийнхөө тавиур дээр тавихад л хангалттай.

Хөргөгчөө хэрхэн удаан цэвэрхэн байлгах вэ?

3 Сав суулган дээрх зураасыг хэрхэн арилгах вэ?

Хэрвээ таны дуртай сав, суулга зурагдсан бол санаа битгий зовоорой. Зүгээр л 1 хоолны халбага ус болон 2-3 хоолны халбага хүнсний сода байхад л хангалттай. Ингээд 2 орцоо хольж сайн хутгаад зураас болсон саван дээрээ түрхэж, зөөлөн даавуугаар арчаарай. 

Сав суулган дээрх зураасыг хэрхэн арилгах вэ?

4 Дарсны улаан толбыг хэрхэн арилгах вэ?

Дарсны толбыг арилгах гэсэн оролдлого нь ихэнхдээ бүтэлгүйтэж бид хувцсан дээрээ эсвэл ширээний бүтээлэг дээрээ бүр том толботой болдог билээ. Ийнхүү угаах гэж оролдохын оронд толбон дээрээ давс цацаад хэсэг хугацааны дараа давсаа тоос сорогчоор соруулаад аваарай. Давс даавуунд шингэсэн дарсыг  өөртөө шингээж, толбо үлдээхгүй. Гэхдээ энэ арга нь зөвхөн шинэхэн үүссэн толбонд үйлчилнэ гэдгийг мартаж болохгүй. Хэдий чинээ тoлбо удна төдий чинээ толбыг нь арилгахад хэцүү болно шүү.

Дарсны улаан толбыг хэрхэн арилгах вэ?

5 Түлэгдсэн савыг цэвэрлэх

Хэрвээ хоол тань түлэгдсэн бол дараа нь савны ёроолыг цэвэрлэх гэдэг нэлээд хүндхэн асуудал болдог. Заримдаа хаяхаас өөр аргагүй болсон мэт санагддаг билээ. Гэвч энэ нь тийм ч цэвэрлэхэд хэцүү зүйл биш юм байна шүү.

2 ширхэг нимбэгийг нарийхан хэрчиж савныхаа ёроолд битүү тавина. Дээрээс нь ус нэмж хийгээд буцалгах хэрэгтэй. Ингээд усаа асгаж, ширүүн сойзоор үрэхэд түлэгдэлт бүрэн арилах болно.

Түлэгдсэн савыг цэвэрлэх

6 Алчуурын эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Алчуураа угаасан ч гэсэн таагүй үнэртэж байвал дараах аргыг ашиглаарай. Үүнд:

  • Алчуураа угаалгын машинд хий.
  • Угаалгын нунтгийн оронд 1\2 халбага хүнсний сода нэмээрэй.

Ингээд алчуураа сайн гэгч нь угаасныхаа дараа хатаагаад далд хийхэд л болно.

Алчуурын эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

7 Шил болон толийг хэрхэн зөв угаах вэ?

Цонх болон толин дээр төрөл бүрийн толбо гарах нь амархан байдаг бөгөөд энэ нь тийм ч сайхан харагддаггүй. Зарим тохиолдолд угаасны дараа ч загал үүсэж, дахин дахин арчихаас өөр аргагүй болдог юм. Тэгвэл энэ асуудлыг хялбархан шийдвэрлэж болох нь ээ. Үүний тулд:

  • 3 уут цайг 100 мл усанд хандлаад нэг цагийн турш хөргөнө. Харин дараа нь шүршигчид хийгээд цонх, толь руугаа цацаж, сонины цаасаар арчиж авна.

Шил болон толийг хэрхэн зөв угаах вэ?

8 Хатсан өөх тосыг хэрхэн арилгах вэ?

Шарах шүүгээ, плиткан дээр наалдсан тосоо цэвэрлэхийн тулд та нэлээд их цаг хугацааг зарцуулдаг болов уу. Харин энэ бүхнийг хүч зарцуулахгүйгээр цэвэрлэж болох юм байна шүү.

1\4 шингэн аммиак хийгээд дээрээс нь уутаар хучаад 8-10 цаг үлдээнэ. Ингээд зөөлөн даавуу эсвэл паралонаар арчиж аваад зайлахад л болно.

Хатсан өөх тосыг хэрхэн арилгах вэ?

9 Кофены машиныг хэрхэн цэвэрлэх вэ?

Хэрвээ танд кофены машин цэвэрлэх тусгай бодис байхгүй бол дараах аргыг ашиглаарай.

Усны оронд 2 стакан уксус хийгээд ажиллуулах хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа та дотор нь ямар нэгэн зүйл байхыг ажиглах бөгөөд энэ ширхгүүдийг байхгүй болтол нь ажиллуулна.

Ингээд уксусыг асгаж ус хийгээд уксусны үнэр гартал нь угаана.

Кофены машиныг хэрхэн цэвэрлэх вэ?

10 Усны тосгуурыг хэрхэн цэвэрлэх вэ?

Тосгуурыг угаах аргыг та сайн мэддэг байж болох ч энэ аргыг мэдээд авахад илүүдэхгүй. Хямдхан төдийгүй бүх төрлийн нян бактерийг устгах болно.

  • Жижиг хувин аваад тал хүртэл уксус хийнэ. Дотор нь төрөл бүрийн толбо, савангийн хөөс,шүдний оо болсон ариун цэврийн хэрэгслээ хийж дэвтээнэ.
  • Харин тосгуурын дээд хэсэг дээр паралонд шингээсэн уксус түрхээд 5 минут үлдээнэ.
  • Паралоны ширүүн талаар нь тосгуураа арчаад усаар зайлна.
  • Тосгуураа хуурай болтол нь алчуураар арчина.
  • Дэвтээсэн ариун цэврийн хэрэгслээ ч гэсэн сайн зайлаад арчаарай.

Усны тосгуурыг хэрхэн цэвэрлэх вэ?

11 Бохирын хоолойг хэрхэн цэвэрлэх вэ?

Бохирын хоолой бөглөрөх гэдэг томоохон асуудал байдаг билээ. Таагүй үнэр, чийг, хөгз, нян үржих зэрэг нь бөглөрөлийн цөөн хэдэн сөрөг талууд юм. Гэхдээ та энэ асуудлыг мэргэжлийн хүний тусламжгүйгээр шийдэх боломжтой.

  • Бохирын хоолойнд халуун ус хий.
  • 1\2 стакан хүнсний сода хийж үлдээ.
  • Бохирын хоолойгоо даавуугаар сайн таглаад 10 минут үлдээнэ.
  • Ингээд дараа нь дахиад халуун ус хийгээд зайлахад л болно.

Бохирын хоолойг хэрхэн цэвэрлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()