1
Бөөс баригч
Тухайн үеийн ард иргэдийн бие дээр багагүй шавж амьдардаг байсан аж. Бөөснөөс ангижрахын тулд тэд мөрөн дээрээ эсвэл бүсэлхий дээрээ хөвсгөр амьтныг зүүж байсан юм. Нүүр нь хиймэл байсан бол гар болон хөлийг нь үнэт эдлэлээр чимэглэж байжээ. Харин зарим бүсгүйчүүд нэмэлтээр зөгийн бал, цус, давирахаа зэргийг түрхдэг байсан юм. Энэ аргаар тэд биенээсээ амьтны бие рүү шавжийг үргээх зорилготой байсан аж.
2
Тамхины сав
Энэхүү тамхины саванд хамрын тамхийг хийж байжээ. Таглаанд зааны яс, мод, эсвэл металлаар хийсэн халбагыг тогтоож байсан аж. Энэ төрлийн сав анх Дорнын улс орнуудад үүссэн байна. Хятадууд харин ийм савыг чимэглэж төрөл бүрийн зураг зурж байсан бөгөөд ялангуяа дотор талаасаа зурагтай нь илүү үнэд хүрч байжээ.
XIX зууны үед Виктория хатан хааны үед энэхүү сав нь Англи даяар алдартай болсон гэнэ.
3
Хулганын арьсаар хийсэн хөмсөг
XVIII зууны үед хиймэл хөмсөг тренд болж байжээ. Бүсгүйчүүд өөрийн хөмсгийг хусаж, оронд хулганын арьсыг нааж байсан гэнэ. Ихэнхдээ бараг дух хавьцаа наадаг байсан учир инээдтэй дүр төрхийг гаргаж байлаа.
4
Нуун далдлалт
XVIII зууны үед төрөлх мэнгийг зузаан будалт доор нуудаг байсан бөгөөд оронд нь хиймлээр өвөрмөц хэлбэртэй мэнгэ нүүрэн дээрээ зурж, наадаг байжээ. Харин тэдгээрийг хар шавжаар хийдэг хийгээд нүүрнийхээ аль нэг хэсэгт наадаг байсан гэнэ. Энэ аргаар бүсгүйчүүд залуучуудтай танилцах боломжийг өөртөө нээж төрөл бүрийн өвчний сорвийг нуун далдлахыг оролдож байсан аж.
5
Нарны хамгаалалттай маск
Язгууртан бүсгүйчүүд нүүрнийхээ арьсыг хамгаалахын тулд олон төрлийн аргыг ашиглаж байжээ. XVI зууны үед тэд хар торгон маскийг ашиглаж нүүрээ нарнаас хамгаалж байсан гэнэ. Ялангуяа аяллын үеэр энэ төрлийн маскийг зүүдэг байсан аж. Нарны гэрлийг өөртөө татдаг хар маскийг зүүх ямар байсан бол оо?
6
Хайртай хүний нүд
Азаар энэ төрлийн нүдийг чимэглэл болгож зурж байжээ. Хэдийгээр гоёл чимэглэл мэт харагдах ч аймшигтай харагдаж байгаа биз? Ихэнх тохиолдолд зааны ясан дээр усан будгаар зурж байсан бөгөөд энэ нь XVIII–XIX зууны үеийн Европ бүсгүйчүүдийн хамгийн дуртай чимэглэл байсан гэнэ.
Хайртай хүнийхээ нүдийг хүссэн газраа зүүдэг байсан бөгөөд анхандаа хэний нүд вэ гэдгээ нууцалдаг байжээ. Харин сүүлдээ эхнэр, нөхөр, хүүхэд, ойр дотнын хүмүүсийнхээ нүдийг урлуулдаг болсон байна.
7
Банзлын хавчаар
Банзлын хавчаар анх 1846 онд үүссэн байна. Энэхүү хавчаарыг урт банзлын хормойд хавчиж шавар шавхай болохоос хамгаалж, хөдлөхөд хялбар болгож байжээ.
8
Үсэн доторх завь
XVIII зууны үеийн үс засалт нь нэлээд тансаг байсан билээ. Хамгийн баян эмэгтэйчүүд нь толгой дээрээ шувууны баримал, цэцгүүдийг зүүж байсан гэнэ. Энэ үед "а-ля белль пуль" хэмээх үсний засалт трэнд болж байжээ. Мэдээж, энэхүү өндөр үс засалттай үргэлж явна гэдэг хэцүү учир хатан хаан Марии Антуанетты Леонарагийн үсчин нь үс засалтыг буулгаж, эргэж өргөх боломжтой техникийг гаргасан байна.
9
Эмэгтэйчүүдийн гүц
XVII–XVIII зууны үед Франц бүсгүйчүүд "бурдалю" хэмээх гүцийг бие засахдаа ашиглаж байжээ. Үүнийг харахад энгийн гүц мэт харагдаж байгаа биз?
Людовик XIV хааны үед Францын Версалийн ордонд болсон үдэшлэгийн үеэр бүсгүйчүүд бүжиглэж байгаад нэг буланд очоод л гүцэндээ бие засчихдаг байжээ. Үүнээс гадна энэхүү гүцийг шаазангаар хийж, төрөл бүрийн чимэглэл зурдаг байсан гэнэ. Тиймээс ч язгууртан бүрийн гэрт байх ёстой нэгэн эдлэл болж байжээ.
10
Хацартай болгох хэрэгсэл
XVII зууны сүүл үед хацраа том болгох нь моодонд орж байсан гэнэ. Үүний тулд бүсгүйчүүд төрөл бүрийн бөөрөнхий материалыг амандаа хийн ярих гэж оролддог байсан юм. Гэхдээ тухайн үед хацар нь том болж байсан ч огт юм ярих боломжгүй байсан гэдэг.