Хүний тархины тухай гайхалтай 10 баримт

Тархи бол хүний биеийн хамгийн нууцлаг эрхтний нэг. Түүний талаар танин мэдэхэд тань тус болох хэдэн сонирхолтой баримтыг бид хүргэж байна. Өөрөө өөрийгөө таньж мэдэцгээе!

Хүний тархины тухай гайхалтай 10 баримт

1 Тархи өвдөлтийг мэдэрдэггүй

Мэдрэлийн эмч нар тархины мэс заслыг нойрсуулах эмгүйгээр хийдэг гэдгийг та мэдэх үү? Хэргийн учир нь тархинд өвдөх мэдрэмж байхгүй юм. Харин тархины гадаргуу дээр олон тооны судас бий, тэдгээрээр дамжуулж л бид өвдөхийг мэдэр ч байгаа болохоос биш тархи өөрөө өвдөхгүй, түүний бүрхүүл эс л өвдөж байгаа нь тэр юм.

Тархи өвдөлтийг мэдэрдэггүй

2 Унтаж байхад ч тархи идэвхтэй ажиллаж байдаг

Тархи байнга ажиллаж цахилгаан талбай үүсгэн "электроэнцефалографийн" тусламжтайгаар толгойн арьсны гадаргуу дээр өөрчлөлт бий болгож байдаг юм. Ингэхээр тархи унтаж байхад өдрийнхөөс ч илүү идэвхтэй ажиллаж байдаг байна. Биднийг амарч байхад тархи альфа, бета-давлагаа үүсгэдэг. Ялангуяа амарч эхлэх үед тета-давлагаа илүүтэй үүсгэдэг байна. 

Унтаж байхад ч тархи идэвхтэй ажиллаж байдаг

3 Тархины эсүүд нь зөвхөн мэдрэлийн эс биш

Тархины нэг мэдрэл дээр бараг арав орчим эс оршино. Эдгээр нь мэдрэлийн эсийг тэжээх үүрэгтэй хүчилтөрөгч бусад зүйлээр  хангаж, бас мэдрэлийн эсүүдийг нэг нэгээс нь тусгаарлаж байдаг. Мөн мэдрэлийн дохио дамжуулах болон бодисын солилцоонд нь дэмжлэг үзүүлнэ.

Тархины эсүүд нь зөвхөн мэдрэлийн эс биш

4 Tомограф зургаас дурласан хүний тархийг ялгаж харж болно

Хайр нь зүгээр л нэг ойлголт гэж хүн бүр боддог ч томографийн зураг дээр бол тархи үүнийг огт өөрөөр харуулж байна. Хайрлах үед сэтгэлийн таашаалаас болоод тархинд маш идэвхтэй үйл ажиллагаа явагддаг байна. Энэ нь тархины нэг хэсэгт таатай мэдрэмж төрүүлэх мэдрэлийн эсийн идэвхжүүлэгч допамин бий болж өөр өнгөтэй харагддаг байна.

Tомограф зургаас дурласан хүний тархийг ялгаж харж болно

5 Тархинаас багахан чийдэнг асаахад хүрэлцэх эрчим хүч ялгардаг

Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хүний тархи бүрэн идэвхтэй ажиллахын тулд хамгийн багаар бодоход 10 мегаватт эрчим хүч ялгаруулдгийг тогтоожээ. Энэ нь та бидний тархи багахан чийдэнг ч асаахад хүрэлцэхүйц эрчим хүч ялгаруулж байна гэсэн үг. Үүнээс гадна тархи хамгийн ухаалаг компьютероос ч илүү хурдан ажилладаг.

Тархинаас багахан чийдэнг асаахад хүрэлцэх эрчим хүч ялгардаг

6 Тархины 60 хувь нь өөх байдаг

Тархи бол хамгийн их өөх агуулсан эрхтэн. Тархийг эрүүл байлгахын тулд их хэмжээний ашигтай өөх омега-3 мөн омега-6 агуулсан хүнс хэрэгтэй. Эдгээр нь тархины эсүүдийн ханыг бэхжүүлж, ургамлын гаралтай амин дэм агуулж байдаг. Өөх нь үрэвслийн эрсдэлийг бууруулж, дархлааны тогтолцоог зөв ажиллахад дэмжлэг үзүүлдэг байна.

Тархины 60 хувь нь өөх байдаг

7 Мэдрэлийн эсүүдийг амьд байлгахад хүчилтөрөгч болон глюкоз хэрэгтэй

Энэ хоёр зүйл хүний тархийг хэвийн байж үүргээ гүйцэтгэхэд нь чухал үүрэгтэй. Тархи 3-5 минут л хангалттай хүчилтөрөгч юм уу, глюкоз авч чадахгүй бол үйл ажиллагаа нь доголдоно. Хүний биеэс тахийг нь гаргаж авсан ч түүнд хүчилтөрөгч, глюкоз байвал хэсэг хугацаанд ч гэсэн ажилласаар л байна.

Мэдрэлийн эсүүдийг амьд байлгахад хүчилтөрөгч болон глюкоз хэрэгтэй

8 Тархины санах байгууламжийн хэмжээ хязгааргүй

Хэчнээн их шинэ шинэ мэдээлэл хүлээж авсаар байсан ч тархины санах байгууламж дүүрнэ гэж байхгүй. Та бидний тархи компьютер, гар утаснаас ялгаатай нь хэд дахин том багтаамжтай юм. Түүнд бараг төгсгөл гэж үгүй. Харин нойр л мэдээллийг тогтоох чадварт сөргөөр нөлөөлдөг ажээ.

Тархины санах байгууламжийн хэмжээ хязгааргүй

9 Тархи яг л булчин шиг хөгжүүлэхгүй бол "шальчийна"

Бид танин мэдэхүй, сэргээн санах, бодох чадвараа янз бүрийн сургалт, шинэ туршилт сэтгэлгээний ачаар хөгжүүлж, улам баяжуулж болно. Танин мэдэх, сэтгэн бодох чадвар сайтай хүмүүс гэнэтийн асуудлыг даван туулах чадвар сайтай байдгийг судлаачид тогтоосон байдаг. Тархиа ашиглахгүй л бол энэ бүхий л нөөц, чадамж нь хумигдсаар л байх болно.

Тархи яг л булчин шиг хөгжүүлэхгүй бол "шальчийна"

10 Богинохон хугацааны ой тогтоолтод ердөө 20-30 секунд л хангалттай

Бид заримдаа ямар нэгэн юмыг бодож байгаад богинохон хугацааны дараа хэлэх гэтэл мартчихсан байдаг. Энэ бол тархин дахь мэдээлэл хадгалах багтаамжид тухайн мэдээллийг тогтоох чадвартай холбоотой. Уг нь мэдээллийг хадгалахад ердөө 20-30 секунд л хангалттай байдаг. Тоо тогтооход дунджаар 7,3 секунд зарцуулдаг бол үсэг тогтооход 9,3 секунд л хангалттай.

Богинохон хугацааны ой тогтоолтод ердөө 20-30 секунд л хангалттай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()