1
Хоолны дэглэм
Өвлийн улиралд жин нэмдэг нь юун түрүүнд хоолны дэглэм алдагддагтай холбоотой. Зун бол тэр бүрий хооллоод байнга идээд байхгүй, тэгээд ч биеийн галбир харагдахаар хөнгөн нимгэн хувцас, усны хувцастай байдаг бол өвөл жин хуримтлуулж эхэлдэг. Хүйтэнд амттанд дурлаж байнга идэх нь эрүүл ухаанаас давж гардаг. Тэгээд ч өвлийн зузаан хувцаснууд биеийн галбир, жинг нууцалдаг болохоор хүн өөрийн гадаад төрх, жиндээ санаа зовох нь багасдаг.
Үүнээс сэргийлэх гол арга нь спортоор хичээллэ, эрүүл агаарт аялж зугаалж, биедээ бага ч гэсэн ачаалал өгөх юм.
2
Хувьсал
Хувьсал нь өвөлдөө хүмүүсийг турж жин алдахааргүй байхаар зохицуулдаг байна. Бидний өвөг дээдэс хүйтнийг даван туулахын тулд өөх хуримтлуулдаг байсан нь өнөөгийн бидэнд ч тэр чигээрээ үргэлжилж байгаа нь энэ. Хүйтрээд ирэхээр бие махбод дахь инсулин, өөх тосны түвшин өсдөг. Тархи мэдрэлийн тогтолцоо ч ичих дэглэмд шилжинэ. Байнгын эрхэлсэн ажилгүй бол ичээнд орж болох шүү дээ.
Гэхдээ байгалийг хуурч бас болно оо, элсэн чихэр бага идэж цагаан гурилаас аль болох татгалз. Хортойгоос илүүтэй уураг ихтэй загас, мах, самар хүнс хэрэглээрэй.
3
Улирлын чанартай эмгэг
Намрын сүүлч болж өвөл эхлэхээр хүмүүст цөхрөх мэдрэмж бий болж эрчим бүр тэг болтлоо буурдаг нь улирлын чанартай эмгэг юм. Манай гаригийн 10 хүний нэг нь ийм асуудалтай тулгардаг гэж эмч мэргэжилтнүүд баталж байна. Энэ нь зөвхөн сэтгэл санааны хувьд ч биш бөгөөд ийм хүмүүс их идэж, улмаар жин нэмдэг. Ийм гажигтай хүмүүс амттан, төмс, жигнэмэг зэрэг цардуул ихтэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэj эцэст нь таргалж гүйцдэг.
Хэрвээ та энэ бүхнээс сэргийлэхийг хүсвэл өвөлтэй "найзал". Гадаа цас орсон бүрхэг байсан ч хөшгөө нээ, цонхонд ойр суу. Мөн хүйтэн, бүрхэг өдөр ч алгасахгүй эрүүл агаарт алхаж бай. Эмчийн зөвшөөрөлгүйгээр уур бухимдлаас сэргийлэх элдэв эм бүү хэрэглэ.
4
Хүртэх мэдрэмжийн дутагдал
Өвлийн улиралд хүн бүр хүрэлцэх мэдрэмжийн дутагдалд ордог. Хамаг бие өвлийн зузаан хувцасны цаана нуугдаж хүрэлцэх сайхан мэдрэмж нь эрс багасдаг. Ердөө л зузаан хувцасны халуун дулаан, загатнаа л мэдрэгдэнэ. Хүн нэг нэгэнтэйгээ арьсаараа харьцаж шүргэлцэхгүй байгаад байвал сэтгэлийн хямралд ордгийг та мэдэх үү?
Жин нэмэхгүй, сэтгэл гутралд орохгүй байхын тулд ойр дотнын хүмүүстэйгээ аль болох олон удаа тэврэлд. Мөн дулаан бээлий ороолт нэх, муур нохойгоо эрхлүүл, баримал хийгээрэй. Ойр дотнынхонтойгоо тэврэлдэж байх нь баяр баясгалангийн дааврыг өсгөдөг юм шүү.
5
Давс
Өвөл бол гэрийн нөөцөлсөн хүнс хэрэглэдэг улирал. Гэхдээ хэт давстай хүнс идэх нь жин нэмэхэд нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. Давс нь бие махбод дахь усыг саатуулан хоол идэх дур хүслийг улам нэмэгдүүлдэг. Түргэн хоол, хиам, хатаасан төмсөнд давсны өдрийн хэрэглээний 20 хүртэлх хувь нь агуулагдана. Гэтэл та бидний өдрийн нийт давсны норм чинь 5 грамм, энэ л эрүүл байхад хангалттай. Үүнээс хэтрэхээрээ л жин нэмэхэд нөлөөлнө.
6
Д аминдэм
Жин нэмэх нь зөвхөн их идсэнээс ч болдог зүйл биш. Жишээ нь, хүний биед Д аминдэм дутагдсанаас жин нэмдэг. Ялангуяа эмэгтэйчүүдэд энэ амин дэм хэдий л дутагдаж байна, төдийчинээ таргална. Өвлийн улиралд бөмбөрцгийн хойд бүсийн ихэнх оршин суугчид Д амин дэмээр дутагдаж эхэлдэг нь нарны гэрлийн илч муугаас болж байдаг юм.
Арьс тань бүрхүүлтэй болоод шөнөдөө хөлрөөд, хараа муудаад эхэлбэл эмчид үзүүлээрэй. Энэ нь танд нарны гэрэл, Д аминдэм дутагдаж эхэлж байгаа нь тэр.
7
Зурагт их үзэх
Янз бүрийн улс орны иргэд өдөрт дунджаар 242 минут буюу 6 цаг телевизор үздэг гэнэ. Өвлийн улиралд гадаа хүйтэн болж гадуур гарах нь багасан, хийх зүйл багасахаар телевиз үзэх энэ цаг нь нэмэгддэг. Телевизийн өмнө хэдий л удаан сууна та хувийн уургаасаа 167 нэгж алдаад л байна гэсэн үг.
Эрдэмтэд телевизийн хөтөлбөрүүдээс биеийн жинд хамгийн муугаар нөлөөлдөг нь хоолны шоу гэж тогтоожээ. Хүнс, хоолны нэвтрүүлэг их үздэг хүн амттан илүүтэй их иддэг байна. Харин байгалийн тухай нэвтрүүлэг үздэг хүмүүс амттанд төдий л дурлаад байдаггүй ажээ.
Бонус: Даарвал турна
Байрныхаа дулааныг жаахан багасга. Хэт дулаахан өрөөнд сууж ажиллахад жин нэмэгддэг. Өрөөний температураа хоёр цаг хэртэй 17 градуст байлгахад л бие махбод эрчмээ алдаж турна.
Хоолоо өөрөө чанаж, буцалгаж хэрэглэ. Хоол болж байгаа, буцлах чимээ нь хоолны дуршлыг бууруулж байн байн идэх хүслийг дардаг болохыг эрдэмтэд саяхан олж нээсэн байна.