1
Зурж бичих, төсөөлөн бодох
Авьяаслаг хүүхэд мэдээлэл цуглуулагч байдаг. Тэр үзсэн харсан бүхнээ ой ухаандаа хадгалдаг. Шинэ газар очих бүрийдээ үзсэн бүхнээ бүгдийг зурна. Түүнд ер бусын чадвар байна. Эрдэмтэд энэ үеийг гэрэл зургийн ой санамж гэдэг. Ийм чадвар хүүхдийн 2-10 хувьд нь л байдаг бол томцуулд бүр бага.
Леонардо да Винчи, Галилей нар ийм чадвартай байж, төрөл бүрийн схем, диаграмм зурдаг байсан нь өөрийн сэтгэн бодсоноо зурж байсан нь тэр.
2
Мөрөөдөмтгий байх
Ирээдүйд суут хүн болох хүүхдүүд ямагт өөрийнхөөрөө байж ямар нэг юм бодож, эцэг эхийгээ “бага сонсдог”. Бас огт болоогүй зүйл, түүх зохиож ярина. Энэ нь эцэг эх, багш нарын сэтгэлийг зовоож худалч гэхэд хүргэнэ. Үгүй ээ, баялаг сэтгэнэ гэдэг оюун ухаан сайтайн шинж. Авьяаслаг хүүхдэд хичээл уйтгартай санагддаг. Тэд хичээлээс илүү сонирхолтой зүйлээр оролдох дуртай. Хамгийн гол нь эцэг эхчүүд ийм хүүхдэд сургуулийн боловсрол чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
3
Түргэн ярих
Түргэн дуржигнуулж ярих нь оюун ухааны их чадвартайн шинж. Ингэж ярьдаг багачууд үгийн асар их баялагтай байдаг. Ерийн хүүхэд хоёр настайгаасаа л богино өгүүлбэрээр ярьж эхэлдэг бол ухаалаг хүүхэд ийм насандаа нийлмэл өгүүлбэрээр ярина. Ховор тохиолдолд авьяаслаг хүүхэд хожуу хэлд ордог. Ийм хүүхдийг эрдэмтэд Эйнштейний хам шинжтэй гэдэг. Альберт Эйнштейн долоон нас хүртлээ эргэн тойрныхонтойгоо харьцаагүй юм гэсэн. Физикч Ричард Фейнмен, математикч Жулия Робинсон нар ч гэсэн нэг их чалчаа байгаагүй юм байна.
4
Дүрэм журмыг чанд дагахгүй байх
Авьяаслаг хүүхэд мэдлэгийн олон салбараас голдуу нэгийг нь сонгосон байдаг. Эсвэл юм юм сонирхоод л өнөөдөр үлэг гүрвэл, сарын дараа гариг ертөнц гэх жишээний. Дуртай хичээлээ хэдэн цагаар ч болов үзээд сууна. Сонирхолгүй зүулээ бол тэр бяцхан суутан шууд л орхино. Жаал математикч юм бол төрөлх хэлийг зүгээр л хойш тавина. Суутанд бас нэг шинж байдаг нь өөрийн бодож сэтгэж байгааг буулгаж амжихгүй байгаа юм шиг хурдан бичнэ. Тэр сургуулийн дүрэм журмыг нэг их дагахгүй.
5
Тэд нийтэч байдаг
Ухаалаг хүүхдийг хүнгүй байгаль л гэж ойлго. Гэхдээ ийм ойлголт нь яг л “нийгмийн сэтгэлгээ”. Суутан байхын тулд ухааны хэлбэрийн 100 мөрийг дагах албагүй. Таны хүүхэд шинэ тоглоомд найз нөхөдтэй болж түүнд шударга ёс хэрэгтэй байвал тэр авьяаслаг хүүхэд.
Эрдэмтэд сэтгэл хөдлөлийн авьяас нь өөрийн болоод бусдын сэтгэл хөдлөлийг удирдаж чадахыг хэлдэг. Ийм хүүхэд амжилттай удирдагч, улс төрч маркетингч болж өснө.
6
Ихэнх цагаа томчуултай өнгөрүүлэх
Ирээдүйн суутан томцуултай ярьж хөөрөх дуртай байдаг. Ерийн хүүхэд томцуултай байх нь уйтгартай байдаг бол авьяаслаг хүүхдүүд залхахгүй. Ийм багацуул ахмад хүүхдүүдтэй илүүтэй нөхөрлөдөг. Гэхдээ үеийнхэнтэйгээ найзлахаар бол бас гоц хүүхдийг олж нөөхрлөнө. Үүнийг сэтгэл зүйчид ухаалаг хүүхэд өөрийгөө тэдэнтэй адилхан гэж мэдэрдэг гэж тайлбарлаж байна.
7
Идэвхтэй байх
Ирээдүйн суутан маш идэвхтэй байдаг. Үеийнхнээсээ эрт хөлд орж, эрт ярьж сурдаг. Бие даагаад унших бичиж сурна. Тэд биеийн тамираар хичээллэхээс гэртээ сууж ном уншихыг илүүд үзнэ. Энэ буруу юу, Эрдэмтэд ухаалаг хүүхдийг хөдөлгөөнтэй байх хэрэгтэй гэж байна. Энэ нь орчин тойронтойгоо танилцах гол арга.
8
Жижиг эд ангиудыг эвлүүлэх чадвар
Энэ хэсэг бол хоёр настай багацуулын эцэг эхэд зориулсан хэсэг. Танай хүүхэд жижиг тоглоом илүүтэй сонирхож байвал та авьяаслаг хүүхэдтэй юм байна. Ийм жижг эд зүйл хүүхдийн оюун ухааныг хөгжүүлдэг. Сурган хүмүүжүүлэгчид ч жижг эд зүйлд дуртай хүүхэд маш сайн ярьж бичиж чаддаг гэж байна. Харин жижиг эд зүйлээр тоглож байхад нь сайн харж хандаж байх ёстойг бүү март.
9
Хошин шогийн сайн мэдрэмж
Шоглол ойлгох мэдрэмж нь оюун ухааны сайн үзүүлэлт. Хошигнох, бусдын ярьж байгаа хошин шогийг ойлгох нь хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдэг. Ийм хүүхэд олон найзтай байдаг. Ганцхан энд хүүхдийн байнгын ийм элдэв хошин шог мэдрэмжийн цаана бухимдлын шинж нуугдаж байдаг.
10
Авхаалжтай, сэтгэл хөдлөлтэй байх
Авхаалжтай, сэтгэл хөдлөлтэй хүүхэд их бүтээлч байдаг. Ганцхан тэдний мэдрэлийн тогтолцоо асар их мэдээллээс болоод маш их ачаалалтай байдаг. Таны хүүхэд яг насанд хүрсэн хүн шиг эргэцүүлэн бодож, сэтгэж байлаа ч энэ нь насанд хүрчихсэн гэсэн үг биш шүү.
11
Ирээдүйн суутны эцэг эх зөв байх ёстой
Авьяаслаг хүүхэд ямар орчинд өсөх ёстой вэ гэдэг асуудлаар удаан судалцгаажээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар бол ирээдүйн суутны эцэг эх нь ийм байх ёстой гэнэ.
- Боловсролтой, амжилттай
- Аав нь тайван, захиргаадагч биш
- Ээж нь ухаалаг. Мэдээж хүүхэд эхийнхээ ухаалаг чанарыг өвлөдөг