Шаржигнасан тахианы махтай амтат пицца хийх хялбар арга!

2018-12-20, 17:35
4,424

Пиццанд дургүй хүн гэж бараг л байхгүй болов уу. Иймд уншигч танд гэртээ нимгэхэн гурилтай, шаржигнасан хүрээтэй, тахианы мах, мөөг, улаан лооль, бяслагны орцтой амтат пиццаг хялбар аргаар хийх жорыг танилцуулъя. Дараах жор нь том хэмжээтэй хоёр пиццаны порцоор тооцогдсон болно. 

Шаржигнасан тахианы махтай амтат пицца хийх хялбар арга!

Орц:

  • Гурил - 330 гр
  • Сүү - 200 мл (бүлээн)
  • Хөөлгөгч - 20 гр
  • Элсэн чихэр - 2 ц.х
  • Давс - 1/2 ц.х
  • Оливийн тос - 2 х.х
  • Мөөг - 250 гр
  • Тахианы цээж мах - 2 хэсэг (чанасан)
  • Улаан лооль - 4-5 ш
  • Бяслаг - 200 гр
  • Моццарелла бяслаг - 100 гр
  • Зөөхий - 100 гр
  • Томатны соус - 250 гр
  • Чидун жимс - үрийг нь авсан
  • Ургамлын тос - 1 х.х

1 Алхам 1

Хөөлгөгч, элсэн чихрээ сүүндээ хийж уусгаад дулаан газар 10 минут байлгана. Гурилаа гүнзгий саванд шигшиж хийгээд дээр нь бэлтгэсэн сүүгээ болон оливийн тосоо хийж зуураад 5 минут нухна.

Зуурсан гурилаа бөөрөнхий хэлбэртэй болгоод саванд нь буцаан хийж хүнсний скочоор амыг нь битүүлээд дулаан газар 30 минут байлгаж хөөлгөнө.

Алхам 1

2 Алхам 2

Одоо орцыг нь бэлтгэх цаг боллоо. Улаан лооль болон мөөгийг угаагаад хатаана. Бяслагийг үрүүлээр үрж жижиглэнэ. Моццареллаг жижиг нарийн хэрчмүүд болгон бэлдэнэ. Томатны соус болон зөөхийг хольж хутгана.

Алхам 2

3 Алхам 3

Мөөгийг нарийхан хэрчээд халааж бэлтгэсэн тосонд 3-4 минут хуураад давсална.

Алхам 3

4 Алхам 4

Хөөсөн гурилаа гаргаж бага зэрэг элдээд хоёр тэнцүү хэсэгт хуваана.

Алхам 4

5 Алхам 5

Хэсэг бүрийг дугуй хэлбэртэйгээр нимгэхэн хавтгайлна. Дээр нь бэлдсэн соусыг тарааж түрхэнэ.

Алхам 5

6 Алхам 6

Дээр нь мөөгнүүдээ тараан тавьж өгнө.

Алхам 6

7 Алхам 7

Дараа нь тэнцүү хэмжээтэй жижиглэж хэрчсэн тахианы махаа тавина. Дээрээс нь моцарелла, хэрчсэн улаан лооль, чидун жимсээ тавьж өгнө.

Алхам 7

8 Алхам 8

Эцэст нь жижиглэсэн бяслагаа дээрээс нь цацна. Шарах шүүгээг халааж бэлдээд пиццагаа хийж 250 хэмд 20 минут жигнэнэ.

Алхам 8

9 Бэлэн боллоо!

Бага зэрэг хөргөөд модон банзан дээр гаргана. Сайхан хооллоорой!

Бэлэн боллоо!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()