Эцэг эхийн ямар ген хүүхдэд удамшдаг вэ?

Та бид “Чи ч тэр чигээрээ яг л ээж юм аа” гэсэн үг бишгүй л нэг сонсож байсан байх. Харамсалтай нь энэ ташаа үг. Үнэн хэрэгтээ бид, ялангуяа эмэгтэйчүүд эхтэйгээ биш, аавтайгаа адил байдаг. Үүнээс гадна эцгийн амьдралын хэв маяг, идэж уудаг зүйл, эрүүл мэнд зэрэг нь үр тогтох үед ирээдүйн хүүхдэд нь удамшдаг ажээ. Тэгвэл бид яг ямар зан, төрхөө ээж, ааваасаа авдаг юм бол? Энэ талаарх сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Эцэг эхийн ямар ген хүүхдэд удамшдаг вэ?

Хүүхдэд эхийн, эцгийн ямар шинжүүд удамшин өвлөгддөг вэ?

Бүх хүүхэд эцэг эхийнхээ гадаад төрх, хамар, уруул, нүд, эрүү, хацар шанааг дуурайсан байх нь бий. Нүүрний энэ хэсгүүд бол хүмүүсийг нэг нэгнээс нь өөр харагдуулдаг гол эрхтэн, ийм ч болохоор эдгээр нь төстэй хүмүүс ижилхэн санагддаг байх нь. Харин хөмсөгний дундах зайгаараа эцэг эх, хүүхэд өөр хоорондоо ялгаатай байдаг.

Эхийн генийн дунджаар 50 хувь нь хүүхдийн ДНК-д хадгалагддаг бол үлдсэн тал нь эцгийнх байдаг. Гэхдээ эрэгтэйчүүдийн ген эмэгтэйчүүдээс илүү түрэмгий байдаг болохоор арай илүү гарах магадлалтай. Ингэхээр эхийн идэвхтэй ген 40 хувь бол эцгийнх 60 хувь байх юм.

За ингээд та ямар шинжүүдийг эцгээсээ, ямрыг нь эхээсээ өвлөн авсан бэ гэдгийг сонирхъё.

Хүүхдэд эхийн, эцгийн ямар шинжүүд удамшин өвлөгддөг вэ?

Риз Уизеспуны охин ээжээсээ цэнхэр нүд, шанааны хэлбэр, эрүү, хамрын үзүүрийг өвлөж авсан байна

1 Хүүхдийн хүйс

Хүүхдийн хүйс шууд эцгээс хамааралтай. Хүүхэд эхээсээ Х хромосом, эцгээсээ бас Х хромосом авбал охин төрнө. Харин эцгээсээ Ү хромосом авбал хүү төрнө.

Хэрэв эцэг нь гэртээ олон эрэгтэй ах, дүүтэй бол хүүхэд нь хүү байх магадлал өндөр, харин олон эгчтэй бол охин төрнө. Эрэгтэй хүний үрийн шингэнд Х, Ү хромосом тэнцүү байдаг болохоор хүү, охин төрөх магадлал мөн л тэнцүү.

Ү хромосомд Х хромосомыг бодвол арай бага ген агуулагддаг, эдний нэг хэсэг нь эр бэлэг эрхтэнд болон үрийн шингэн боловсроход нөлөөлдөг. Ийм болохоор хүүхдийн гадаад төрхийн ихэнх хэсэг нь эхтэйгээ адилхан байдаг байна. Охидын хувьд тэрээр эцэг, эх хоёроосоо адилхан Х хромосом авдаг болохоор нүүр царайны нь төрхийг урьдчилан таахад хэцүү.

Хүүхдийн хүйс

2 Шүд

Хэрэв эцэг нь шүдний эмнэлэгт байнга очдог бол хүүхэд нь мөн л тэнд нэг биш удаа очно гэсэн үг. Шүдний хэмжээ, хэлбэр, эрүүний бүтэц эцэг эхийн алинаас нь ч удамшиж болох ч эцгийнх давамгай байдаг. Аавын нь шүд муруй-дуу бол хүүхдийнх бас л тиймэрхүү байх нь ээ.

Шүд

3 Сэтгэх чадвар

Ой санамжтай холбоотой ген Х хромосомд агуулагддаг. Ийм болохоор эх нь өөрийнхөө оюун ухааны чадамжийг хүүхдэдээ шилжүүлдэг байна.

Эцэг эхийнхээ чадварыг охид илүү өвлөж авна. Гэхдээ эхийн оюун ухааны чадамжийн 40 хувийг авдаг бол бусдыг нь  хүмүүжлийн явцад олж авдаг. Харин хөвгүүдийн тухайд IQ нь эхээсээ 15 нэгжээс илүүгүй ялгаатай байдаг байна.

Сэтгэх чадвар

4 Сэтгэцийн хандлага

Эрчүүдийн  нас ахих тусам үрийн шингэний чанар нь мууддаг. Үүнээс болоод ахимаг эрчүүд хүүхдэдээ муудсан ген дамжуулахад хүрч мэднэ. Энэ нь хүүхэд сэтгэцийн эмгэгтэй юм уу, аутизм, сэтгэцийн цочмог бухимдалтай төрөх нь бий. Эцгийнхээ 45 наснаас хойш төрсөн хүүхэд сурлагадаа тааруу байх, амиа хорлох хандлагатай байдаг.

Эрчүүд ямар ч насандаа зүрх судасны өвчинд нэрвэгдэж магадгүй байдаг болохоор үүнийгээ мөн л хүүхдэдээ өвлүүлдэг. Харин үргүйдэлтэй эрчүүд зохиомлоор үр тогтооход мөн л энэ гажгаа хүүхдэдээ удамшуулах хандлагатай байдаг юм.

Сэтгэцийн хандлага

5 Цусны өвчин

Цусны өвчтэй байсан хамгийн нэр бүхий хүн бол Николай II хааны бага хүү Алексей юм. Хэргийн учир нь түүний элэнц эмээ английн хатан хаан Виктория нь цусны өвчтэй байснаас өөрийн энэ өвчнөө хэд хэдэн хүүхэд, ач, жичдээ удамшуулжээ.

Эхээс зөвхөн эрэгтэй хүүхдэд нь удамшдаг, охидод удамших магадлал тун бага өвчнүүд бий. Эмэгтэй хүн гажиг бүхий гентэй Х хромосомыг тээдэг болохоор энэ нь хүүд дамждаг гэсэн үг. Хөвгүүд эхээсээ ялгаатай нь зөвхөн ганц Х хромосом байдаг болохоор энэ өвчнөө удамшуулдаггүй.

Эхийн шугамаар  дамждаг өвчинд цусны өвчин, булчин сулардаг өвчин  орно. 

Цусны өвчин

6 Таргалах хандлага

Таргалах, эсвэл туранхай байх нь  мөн л генээр дамждаг зүйл. Зарим хүнд биеийн жин, бүсэлхийн хэмжээ нь 25 хувь генээс хамааралтай байдаг бол ихэнх тохиолдолд 40 хувь нь удамшилтай холбоотой. Хэдийгээр хоол хүнс, бие махбодын ачаалал нөлөөлж байгаа ч гэсэн хэт таргалсан хүмүүсийн тухайд бол энэ нь 75-80 хувь нь эцэг эхээс удамшсан байдаг байна.

Тарган туранхай байх хандлагыг хүүхэд эцэг эхээсээ адилхан удамшуулж авна. Гэхдээ туранхай байх генийг тарган генээс арай бага өвлөж авдаг. Харин хүүхдийг төрөх үед  жинд бол зөвхөн эх л нөлөөлдөг байна. Эх нь туранхай бол хүүхэд эцгээс огт хамааралгүйгээр туранхай байх нь. Ээж таргандуу бол хүүхэд бас л аажимдаа жин нэмэх нөөцтэй байна гэсэн үг.

Таргалах хандлага

7 Өндөр

Хүүхдийн өндөр намд эцгийн ген эхээс илүүтэй их нөлөөлдөг. Өндөр аавуудын хүүхэд өндөр л болдог. Хүүхдийн өсөлтийн 60-80 хувийг эцэг, эх тодорхойлдог бол үлдсэн нь амьдралын хэвшил, хоол хүнс, эрүүл мэндээс хамааралтай.

Үүнээс гадна нэг айлын хүүхдүүд нас харгалзахгүйгээр бүгд адилхан нуруутай байдаг байна.

Ирээдүйн хүүхдийнхээ өндрийг тодорхойлох хоёр арга:

  • Танайх хүүтэй бол эхийн өндөр дээр эцгийн өндрийг нэмээд, ахиад 13-ыг нэм. Хариуг нь хоёр хуваахад таны хүүхэд ямар өндөртэй болох нь гарна. Харин охинтой бол эхийн өндөр дээр эцгийн өндрийг нэмээд 13-ыг хас. Хариуг нь хоёрт хуваахад таны охин хэр өндөртэй хүн болох нь гарна.
  • Охиноо 18 сартай байхад, хүүгээ хоёр ойтой байхад өндрийг нь тэмдэглээд ав. Хариуг нь хоёроор үржүүлэхэд таны хүүхэд том болоод ямар өндөртэй хүн болох нь сайндаа л 10 см-ийн зөрүүтэй гарна.

Өндөр

8 Нүдний өнгө

Эцэг эхийн аль нэг нь, ялангуяа эцэг нь хар нүдтэй, эх нь цэнхэр, ногоон ч байлаа гэсэн хүүхэд хүрэн нүдтэй төрдөг. Эцэг эх нь хар нүдтэй ч тэдний удамд цэнхэр нүдний ген байгаа бол хүүхэд цэнхэр нүдтэй төрнө.

Хүрэн нүдтэй хүүхэд цэнхэр нүдтэй эцэг эхээс төрөх магадлал бараг байхгүй.

Нүдний өнгө

9 Хацрын хонхорхой

Хацар дээрээ хонхорхойтой хүн элбэг. Эцэг эхийн нь аль нэг ийм шинжтэй бол хүүхдэд удамших магадлал өндөр.

Хацрын хонхорхой

10 Буржгар үс

Олон ээж хүүхдээ гоёмсог  бужгар үстэй болоосой гэж хүсдэг гэсэн судалгаа бий. Харамсалтай нь эцэг эхийн нь аль нэг л ийм шинжтэй байхгүй бол хүүхэд буржгар үстэй төрөх нь ховор.

Ийм магадлалууд байна:

  • Эцэг эх хоёулаа буржгар бол хүүхэд буржгар үстэй болно
  • Эцэг эх хоёулаа шулуун үстэй бол хүүхэд мөн л шулуун үстэй болно
  • Эцэг эхийн нэг нь буржгар үстэй ч, тэдний гэр бүлд шулуун үстэй хүмүүс байдаг бол хүүхэд шулуун үстэй л гарна
  • Аав ээжийн нэг нь буржгар үстэй нөгөө нь шулуухан үстэй бол хүүхдийн үс дундажлаад долгионтой байна

Буржгар үс

Бонус: Танай хүүхдийн гадаад төрх ямар байх вэ?

Өөрийнхөө эцэг эхтэйгээ авахуулсан гэрэл зургийг анхааралтай хараарай. Эцэг эхийнхээ нүдний өнгө, хамар, үс зэргээс алийг нь өөрөө илүү өвлөж авсан байна. Өөрийн чинь эцэг эхээсээ өвлөн авсан тэр шинж л хүүхдэд чинь дамжин удамших магадлал илүү өндөр.

Бонус: Танай хүүхдийн гадаад төрх ямар байх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()