1
Тютю даашинз
Кайли Женнер (Kylie Jenner) өсвөр насны охин байхдаа өөрийнхөө төрхийг өөрчлөх оролдлого олныг хийж байсан. Тэгвэл Ким Кардашиан (Kim Kardashian) түүний богино банзалтай даашинзыг өмссөн нь илүү дээр харагдаж байна.
2
Саарал даашинз
Саарал өнгийн даашинзаар Клой Кардашиан (Chloe Kardashian) гангарах дуртай байдаг бол Ким түүнийг нь дуурайх дуртай.
3
Ижил жийнсэн хослол
Кайли болон Ким нар үе үе жийнсэн хослол өмсдөг. Эндээс харахад Кайлид жийнс илүү зохиодог юм шиг.
4
Ирэвсэн хээтэй хослол
Ирвэсний хээтэй хувцас өмсөхийг загвар зохион бүтээгч нар тэр бүр зөвлөдөггүй. Тэгвэл Ким Кардашиан болон залуу Кайли Женнер нар ирвэсний хээгээр хээв нэг гангарсан нь олны анхаарлыг татсан байна.
5
Ээжийнхээ хувцсыг өмссөх нь...
Крис Женнер (Kris Jenner) болон Клой Кардашиан нар шигтгээтэй даашинзаар шинэ жилийн үдэш гангарсан нь үнэхээр чамин харагдаж байна.
6
Бариу саарал даашинз
Өмнө нь хэлсэнчлэн Клой Кардашиан саарал өнгөнд дуртай. Тэрбээр бариу саарал өнгийн даашинз өмссөн нь өөрт их зохьсон байсан нь харин хэдэн сарын өмнө Ким Кардашианы өмсөж байсан ногоон даашинзтай адил байжээ.
7
Охиныхоо хувцсыг өмссөн нь...
Крис Женнер өөрийн өмсөж байсан тод улаан өнгийн даашинзаа өөрийн охин Ким Кардашианд өмсөхийг зөвлөсөн нь ёстой л нүдээ оножээ.
8
Урт бор даашинз хэнийх вэ?
Хөшиг мэт унжих бор даашинзыг өмсөх санааг хэн гаргасан нь тодорхой бус ч ээж охин хоёр ёстой л мэдрэмжтэй юм аа.
9
Хүмүүсийн нүдийг хужирласан хослол
Вегас дахь нэгэн цэнгүүний үеэр Крис Женнер өмссөн судалтай хослолыг жилийн дараа Ким Кардашиан өмссөн нь олон хүний анхаарлыг татаж байжээ.
10
Шоуны даашинз
Ногоон өнгөтэй бариу даашинзыг Ким Кардашин нэрд гарахаасаа өмнө өмссөн байсныг 10 жилийн дараа Кайли Женнер өмсчээ. Таны бодлоор хэн нь илүү харагдаж байна.