Хүйсээ солиулсан алдартай хүмүүсийн гайхалтай түүх

2017 оны судалгаагаар зөвхөн АНУ-д гэхэд 1 сая гаруй хүйсээ солиулсан хүмүүс амьдарч байна гэсэн тоо гарсан бөгөөд тэдний 50% нь залуу насныхан байдаг ажээ. Харин тэдгээр хүмүүсийн хувьд хүйсээ солиулах нь өөрийгөө олж, өөрийнхөөрөө аз жаргалтай амьдрах эхний алхам нь байсныг үгүйсгэхгүй. Тиймээс ч тэд үүнийгээ батлах шиг тун амжилттай амьдарч байгаа билээ.

Хүйсээ солиулсан алдартай хүмүүсийн гайхалтай түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аядиан Доулин (Aydian Dowling)

Аядиан бол "Gay Times" сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны хүйсээ солиулсан эр бөгөөд үүнээс өмнө "Men’s Health" сэтгүүлийн нүүрэнд ч гарч байжээ. Түүнийг эр хүн гэж харсан анхны хүнтэйгээ тааралдсан өдрийг тэрээр огт мартдаггүй бөгөөд тэр үед л өөрийгөө олсон хэмээдэг байна.

Аядиан Доулин (Aydian Dowling)

2 Элия Стивэнс (Elijah Stephens)

Энэ эр бол Нью Жерси дэх хамгийн анхны өөртөө нөхөн үржихүйн эр бэлэг эрхтэн суулгуулсан хүн юм. Эмч түүний гарын арьснаас авч 14 цаг мэс ажилбар хийсний эцэст эрхтэн суулгах мэс ажилбар амжилттай болсон бөгөөд үүний дараа Элия шинэ эрхтэнтэйгээ дасан зохицож амьдарч сурчээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр өөрийн удаан найзалсан найз охинтойгоо энэ бүх хугацааны турш хамт байсаар байсан юм. 

Элия Стивэнс (Elijah Stephens)

3 Ян Харви (Ian Harvie)

Ян Харви бол "Transparent and Mistresses"  цувралын од бөгөөд стэнд ап комэдиан нэгэн юм. Холливуд түүнийг трансжендер жүжигчдийн ангилалд оруулсан ба тэрээр хүйсээ солиулсан хүмүүсийн хүчтэй дуу хоолой болж чадсан байдаг. Бага байхдаа ээжийгээ даашинз өмсүүлэх бүрт тайлаад эрэгтэй хүүхдийн хувцастай байхыг илүүд үздэг байсан тэрээр 19 насандаа өөрийгөө ижил хүйстэн гэдгийг гэр бүлийнхэндээ хэлжээ. Гэсэн ч нуруун дээрх хүнд ачаа нь хэвээр байсан ба энэ нь түүнийг хүйсээ солиулах мэс ажилбарт орсны дараа үгүй болсон хэмээн тэрээр ярьдаг. Харин одоо Ян Харви трансжендерүүдийн холбоонд өмгөөлөгч хийдэг. 

Ян Харви (Ian Harvie)

4 Лэйт Ашли (Laith Ashley)

Лэйт бол амжилттай яваа цөөн тооны трансжендер моделуудын нэг бөгөөд тэрээр багаасаа л хөвгүүдтэй хамт цагийг өнгөрүүлэх дуртай байснаа ярьдаг. 25 насандаа эрэгтэй загвар өмсөгчийн ажлаар амжилтанд хүрч болохоо мэдэх хүртлээ тэрээр хүйсээ солиулаагүй юм. Гэвч түүнийг хүйсээ солиулсны дараа түүнтэй хамтарч ажиллахаас татгалзсан агентлагууд олон байсан ч тэрээр одоогийн амжилтаа бүтээж чаджээ.

Лэйт Ашли (Laith Ashley)

5 Жэми Уилсон (Jaimie Wilson)

Эмэгтэй бус эрэгтэй хүн болохоор шийдэхдээ Жэми 18 настай байжээ. Харин тухайн үед тэрээр өөрийн шийдвэрээ гэр бүл, найз нөхдөдөө хэлтэл бүгд эсэргүүцэж түүнийг эр хүн байхад хэтэрхий эмэгтэйлэг зан чанартай гэцгээж байв. Түүнчлэн ойр дотнынхон нь цочролд орж, энэ олон жилд хүйсээ өөрчилнө гэмээр сэжигтэй үйлдэл гаргадаггүй байсныг нь гайхацгаасан байна. Өнөөдөр ч гэсэн түүнийг эрэгтэй хүн шиг байх гэж хэтэрхий хичээж байна хэмээн шүүмжилдэг шүүмжлэгчид байсаар байдаг. Гэсэн ч тэрээр огт сэтгэлээр уналгүй өөрийн гэсэн найз нөхөд, хүрээллийг бий болгон амжилттай амьдарч байна. 

Жэми Уилсон (Jaimie Wilson)

6 Лукас Силвера (Lucas Silveira)

Лукас бол Канадын рок хамтлагийн дуучин бөгөөд тус улсын халуухан эрсийн тоонд багтсан анхны хүйсээ солиулсан эмэгтэй юм. Тэрээр 6 жил үерхсэн найз эмэгтэйгээсээ салсныхаа дараа хүйсээ солиулахаар шийдсэн бөгөөд олон жилийн турш хүйсээ солиулах нь боломжгүй гэж бодож байсан учраас амьдралдаа сэтгэл хангалуун бус байсан хэмээн тэрээр ярьжээ. Хэдийгээр хүйсээ солиулсан ч гэлээ одоо ч түүнийг эмэгтэй хүн гэж хардаг сонсогчид олон байдаг бөгөөд Лукас тэднийг аль болох тоохгүй байхыг хичээдэг гэнэ.

Лукас Силвера (Lucas Silveira)

7 Райн Салланс (Ryan Sallans)

Райн зохиолч, мужаан хүн бөгөөд 2005 онд хүйсээ солиулжээ. Түүний дараагаар Райн трансжендер хүмүүсийн өмгөөлөгч гэдгээрээ олны танил болсон бөгөөд АНУ даяар 70 гаруй их сургуулиудад илтгэл тавьсан байдаг. Түүний амьдралын зорилго нь дэлхий даяар хүйсээ солиулсан хүмүүсийн талаар зөв мэдээлэл хүргэж таниулах мөн хүйсээ солиулахыг хүссэн ч зориглохгүй байгаа хүмүүст сэтгэлийн дэм өгөх гэнэ.

Райн Салланс (Ryan Sallans)

8 Шэйн Ортега (Shane Ortega)

Шэйн анх АНУ-н армид эмэгтэй хүний хувиар алба хааж байсан бөгөөд хүйсээ солиулсныхаа дараа Афганистанд эрэгтэй хүний хувиар дайнд оролцжээ. Түүний ээж ч мөн ижил хүйстэн байсан ба ЛГБТ хүмүүсийн дунд бүх амьдралаа өнгөрүүлсэн байна. Тэрээр армид ижил хүйстэн, ЛГБТ хүмүүсийг элсүүлдэггүй ч зоригтойгоор хичээн зүтгэсний үндсэн дээр тэрхүү хоригийг давж албаа хааж чаджээ.

Шэйн Ортега (Shane Ortega)

9 Райн Кассата (Ryan Cassata)

Райн хөгжимчин бөгөөд анх 18 насандаа хөхөө авахуулах мэс ажилбарт оржээ. 13 наснаасаа л өөрийгөө эрэгтэй хэмээн мэдрэх болсон тэрээр хэзээ ч дааврын эмчилгээ хийлгэж байгаагүй юм. Энэ бүх хугацаанд түүнд нийтийн ариун цэврийн өрөөнд ороход хамгийн хэцүү байсан гэх бөгөөд үүнээсээ болж дээрэлхүүлж, зодуулж байсан тохиолдол ч олон гэнэ. Ингээд Райн хожим "Larry King"ийн шоунд оролцсоноор олны танил болж өөртэй нь ижил хүмүүст тусалсаар байгаа юм.

Райн Кассата (Ryan Cassata)

10 Лео Шен (Leo Sheng)

2014 онд Лео анхныхаа томоохон мэс засалд орж, хүйсээ солиулах ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнийхээ явцыг инстаграм дээрээ илэн далангүй нийтэлж байсан байна. Харин тэрээр энэ явдлаас өмнө олон нийтийн сүлжээнд өөрийн гэсэн хаяггүй байсан гэдэг. Түүний амьдралын зорилго бол хүйсээ солиулсан хүмүүс ч бусадтай адил хүн гэдгийг бүх хүмүүст мэдүүлэх явдал гэжээ.

Лео Шен (Leo Sheng)

11 Эллиот Флетчер (Elliot Fletcher)

Эллиот бол Холливудын цөөн тооны алдартай транс жүжигчдийн нэг бөгөөд "Faking It", "The Fosters and Shameless" гэх мэт цувралуудад дүр бүтээжээ. Мөн тэрээр хүйсээ солиулсан хүний хувьд анх удаа киноны эротик хэсэгт оролцсон ба үүгээрээ трансжендер хүмүүсийн дунд баатар нь болох зорилготой байсан гэнэ. Бага байхад нь хүн бүр түүнтэй эмэгтэй хүүхэд шиг харьцахад Эллиот туйлын дургүй байсан бөгөөд 17 настайдаа хүйсээ солиулах талаар эцэг эхдээ хэлж багшаасаа өөртэй нь эрэгтэй хүүхдийн хувиар харьцахыг хүсч байжээ. Ингээд тэр одоо хэзээ хэзээнийхээ илүү аз жаргалтай байгаа бөгөөд зөвхөн өөрийг нь хайрлаж, ойлгодог хүмүүсээр хүрээлүүлсэн байнгаа гэнэ.

Эллиот Флетчер (Elliot Fletcher)

12 Крис Мозиер (Chris Mosier)

Крис бол АНУ-ын шигшээ багт багтаад зогсохгүй "NIKE" брэндийн сурталчилгаанд тоглосон анхны хүйсээ солиулсан тамирчин юм. Тэрээр оюутан байхдаа хөвгүүдтэй болздог байсан ч нэгэн эмэгтэйтэй танилцсаныхаа дараа түүнийг эхнэрээ болгохыг хүссэн гэдэг. Мөн түүнд өөрийнх нь бие болон хөх нь хэзээ ч таалагдаж байгаагүй бөгөөд 2010 онд хүйсээ солиулахаар шийджээ. Эхнэр нь түүний энэ шийдвэрийг дэмжсэн бөгөөд хүйсээ солиулсныхаа дараа эрэгтэй тамирчидтай өрсөлдөн олон ч рекорд тогтоосон байна.

Крис Мозиер (Chris Mosier)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()