Уруул хатахаас хэрхэн сэргийлэх вэ?

2018-12-15, 14:44
4,274

Омголтсон уруул муухай харагдахаас охид бүсгүйчүүдийн санааг зовоосоор ирсэн томоохон асуудлуудын нэг нь билээ. Ямар ч уруулын будаг уруул хатаж омголтохоос хамгаалж чадахгүй бөгөөд хэрхэн омголтохоос сэргийлж, уруулаа сайхан хэвээр нь хадгалах зөвлөгөөг хүргэе.

Уруул хатахаас хэрхэн сэргийлэх вэ?

1 Өдөрт хэр их ус ууж байгаагаа тэмдэглээрэй

Уруул омголтох нь биед шингэн дутагдах үеийн шинж тэмдгүүдийн нэг юм. Тиймээс уруул тань омголтоод эхэлбэл өдөрт хэр их ус ууж байгаагаа анзаарах хэрэгтэй бөгөөд биеийн шингэнээ нөхөхийн тулд саванд ус хийж авч яваад өдрийн турш уугаарай. Хэрвээ мартчихаад байвал ус уухыг сануулдаг аппликешн гар утсандаа суулгаж хянах боломжтой. Өдөрт 8 аяга ус заавал ууж байгаарай.

Өдөрт хэр их ус ууж байгаагаа тэмдэглээрэй

2 Дор хаяж UV 15 заалттай уруулын бальзам хэрэглэ

Чийгшүүлэх үйлчилгээтэй уруулын будаг, бальзамууд 15 болон түүнээс өндөр хэт ягаан туяаны хамгаалалттай байх ёстой. Хэрвээ таны уруул аль хэдийн омголтчихсон бол хэт ягаан туяа нөхцөл байдлыг улам хүндрүүлэх болно. Тиймээс дор хаяж цаг тутамд уруулын будгаа цэвэрлэгчээр цэвэрлэж чийгшүүлэгчтэй уруулын будаг хэрэглэж заншаарай.

Дор хаяж UV 15 заалттай уруулын бальзам хэрэглэ

3 Савтай бальзам битгий хэрэглэ

Ийм төрлийн бальзамыг хэрэглэхийн тулд бид заавал хуруугаа дүрж хэрэглэх хэрэгтэй болдог бөгөөд энэ нь бактери үржүүлэх, дамжуулах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Тиймээс уруулын будагны  савтай бальзам хэрэглэвэл сайн.

Савтай бальзам битгий хэрэглэ

4 Салхитай үед сайтар хамгаал

Хүчтэй салхитай үед ороолт, алчуур зэргээр уруулаа сайтар хамгаалах хэрэгтэй. Үгүй бол чийг алдагдсанаас болж хурдан омголтдог бөгөөд боломжтой бол салхитай үед гадуур гарахгүй байсан нь дээр шүү.

Салхитай үед сайтар хамгаал

5 Агаар чийгшүүлэгч хэрэглэ

Өвлийн цагт өрөөний халаалтаас болж агаар маш ихээр хуурайшдаг. Тиймээс агаар чийгшүүлэгч авч дор хаяж шөнөдөө ажиллуулах хэрэгтэй ингэснээр таны арьс чийгшиж өнгөлөг сайхан болох болно.

Агаар чийгшүүлэгч хэрэглэ

6 Чийгшүүлэгч тосон түрхлэг хэрэглэ

Уруул тань омголтчихсон бол чийгшүүлэгч тосон түрхлэгийг унтахынхаа өмнө нимгэн түрхэж болно. Түрхсэнийхээ дараа юм идэж, хэн нэгнийг үнэсэлгүйгээр шууд унтах хэрэгтэй бөгөөд 7 хоногийн дараа гэхэд л сайн үр дүн үзэх болно.

Чийгшүүлэгч тосон түрхлэг хэрэглэ

7 Хөөс, гелээр нүүрээ цэвэрлэхийнхээ өмнө уруулын бальзам түрх

Таны нүүр цэвэрлэгч уруулын тань арьсыг хуурайшуулж байх боломжтой. Тиймээс нүүрээ цэвэрлэхийнхээ өмнө бальзам түрхвэл хуурайшуулахгүй хамгаалах боломжтой.

Хөөс, гелээр нүүрээ цэвэрлэхийнхээ өмнө уруулын бальзам түрх

8 Цусны шинжилгээ өг

Хэрвээ дээрх зөвлөгөөнүүдийг дагасан ч уруул тань омголтсон хэвээр байвал эмчид хандан шинжилгээ өгөөрэй. В амин дэм дутагдах, зарим төрлийн сүүний хүчил дутагдах эсвэл дааврын өөрчлөлтөөс болж уруул омголтдог.

Цусны шинжилгээ өг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()