Эрэгтэй, эмэгтэй хүмүүс найзууд байж чадах уу?

Бүсгүй танд эрэгтэй найз байдаг уу? Мөн та эрэгтэй, эмэгтэй хүмүүс сайн найзууд байж чадна гэдэгтэй санал нийлдэг үү? Харин энэ асуултанд "байж болохгүй" гэж хариулдаг хүмүүсээс шалтгааныг нь тодруулахад: Эрэгтэй хүн ямар ч тохиолдолд үргэлж хамт байгаа эмэгтэй хүнийг эсрэг хүйстнээ гэж хардаг гэх хариултыг өгдөг байна. Тэгвэл бүсгүй таны эрэгтэй найз таныг ямар нүдээр хардаг бол?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс найзууд байж чадах уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

АНУ-ын Висконсин мужийн их сургууль эрэгтэй, эмэгтэй хүмүүс найз болох боломжтой эсэхийг мэдэхийг тулд 200 сайн дурын хүмүүс дээр судалгаа явуулжээ. 

Тэд бие биенээ үл таних эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хооронд нь танилцуулж "Би түүнтэй найзууд баймаар байна" эсвэл "Тэр надад таалагдаж байна" гэсэн сонголтуудын аль нэгийг эсвэл хоёуланг нь сонгохыг хүсжээ. 

Сонирхолтой нь эрэгтэйчүүдийн 47 хувь нь танилцсан эмэгтэй хүн нь таалагдаж байгаа гэсэн бол эмэгтэйчүүдийн 29 хувь нь танилцсан эрэгтэй нь таалагдаж байна гэжээ. Мөн эрчүүдийн 17, эмэгтэйчүүдийн 5 хувь нь аль аль сонголтыг сонгожээ. 

Энэ бүхнээс үзвэл цөөн тооны эмэгтэйчүүд эрэгтэй найздаа татагддаг бол эрэгтэйчүүдийн талаас илүү хувь нь эмэгтэй найздаа татагддаг ажээ.

Мөн эмэгтэйчүүдийн нөхөрсөг занг эрэгтэйчүүд өөрт нь сээтэн хаяж байгаа мэтээр ойлгодог байна.

Энэ бүхнээс үзвэл эмэгтэйчүүд эрчүүдийг найзын нүдээр харж чаддаг бол эрчүүд эмэгтэй хүнтэй найзын харилцаатай байж чаддаггүй ажээ. Тиймээс эмэгтэй эрэгтэй хүмүүс найзууд байна гэдэг нь бараг л бүтэшгүй хэрэг юм.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()