1
Өнгө бүгдийг хэлнэ
- Өмнөд Солонгосын Сон Жун Ван их сургуулийн эрдэмтэд 179 хүний 25,394 зургийг судалсны үндсэн дээр тод өнгийн филтертэй зурагтай хүмүүс ихэвчлэн нийтэч зантай, хосын харилцаатай байдгийг тогтоожээ.
- Мөн Харвард болон Вермонтын их сургуулийн эрдэмтэд хамтран 43,950 зургийг шинжилж үзсэний үр дүнд сошиал ертөнцөд зураг их байрлуулдаг хүмүүс сэтгэл гутралд өртөмтгий байдгийг илрүүлсэн байна. Тэдгээр хүмүүс хар цагаан эсвэл хар бараан филтер зурган дээрээ ашигладаг ажээ.
- Судлаачид өөрийн найз залуу болон найз бүсгүйтэйгээ байгаа зургаа ойр ойрхон инстаграм дээрээ оруулж байгаа хүмүүсийн харилцаа нь асуудалд орсон байдаг гэж үзсэн байна.
2
Хоолны зураг
- Инстаграм дээр эрүүл хоолны зураг харах нь хүмүүсийг илүү эрүүл хооллоход нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон байна.
3
Нас ба инстаграм
- Лондон хотын их сургуулийн эрдэмтэд 25-аас доош насны хүмүүс зурган дээрээ инээмсэглэх нь бага харин 25-аас дээш насныхан байнга инээмсэглэдэг болохыг тогтоожээ.
- Интаграм хэрэглэгч нар ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлдэг ч ганцаарддаггүй байна.
4
Селфи хуваалцах
Өөрсдийн авсан селфиг байнга хуваалцдаг хүмүүс бүгд сэтгэцийн өвчтэй гэсэн судалгаа байдаг ч тэдний зарим нь огт өөр шалтгааны улмаас селфиддэг ажээ. Тэдгээр хүмүүс гурван бүлэгт хуваагддаг.
- Харилцан яриа өдөгч - Эдгээр хүмүүс өөрсдийн хийсэн зүйлээ бусадтай хуваалцаж санал бодлыг нь сонсохыг хүсдэг. /Жишээ нь: Би өнөөдөр сонгуульд саналаа өглөө, та нар хэнд саналаа өгсөн бэ?/
- Тэмдэглэл хөтлөгч - Эдгээр хүмүүс зүгээр л амьдралын мөч бүрээ зурган дээр хадгалж авч үлдэхийг хүсдэг.
- Өөрийгөө сурталчлагч - Эдгээр хүмүүс өөрсдийн хийж, хэрэглэж байгаа зүйлсээ бусдад гайхуулах маягаар нэрд гарахыг оролддог. Ийм төрлийн хүмүүсийн зарим нь олны танил болж өөрсдийн инстаграмаар дамжуулан бараа бүтээгдэхүүн сурталчилж мөнгө олох нь ч бий.