Ямар өөх ашигтай вэ:
Шаардлагатай өөхний хүчил / омега-3, омега-6, омега-9 / нь хүний биеийн дархлааны тогтолцоо, бодисын солилцоонд хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Эрүүл хүн өдөрт 50-80 грамм өөх хэрэглэж байх ёстой. Өөх тосны агууламжтай хүнсийг тогтмол хэрэглэснээр хэрэгцээт өөхөө олж авах бөгөөд дараах хүнсний бүтээгдэхүүнүүдээс тэрхүү хэрэгцээт өөх, тосыг авч болно.
- Загас
- Далайн бүтээгдэхүүн
- Самар
- Ургамлын тос
- Наран цэцэг, кунжут, маалингын үр
- Хүнсний ногоо /хулуу, эрдэнэ шиш, цэцэгт байцаа/
- Жимс
- Өндөг
- Бяслаг
- Хатаасан жимс
- Яншуй, бууцай
Бие организмд өөх дутагдаж байвал ямар шинж тэмдэг илрэх вэ?
1
Арьс хуурайшиж, үс гэмтэж эхэлнэ
Арьс үрэвсэх, үс хагтах, унах зэрэг нь бие махбодод өөхний хүчил дутагдаж байгаагийн нэг шинж байж мэднэ. Учир нь арьсны эсүүд нь өөхний хүчил болох омега-3, омега-6 зэргээр хамгаалагдаж уян хатан байдлаа хадгалж байдаг. Тиймээс арьсны хамгаалах чадвар дутагдаад ирэхээр арьс хуурайшиж, гэмтэж эхэлдэг гэсэн үг.
Ийм үед хэчнээн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд арьсны зөвхөн өнгөн хэсэгт нь л үйлчлэхээс биш бүхэлд нь эдгээхгүй. Харин арьсанд хамгийн сайнаар нөлөөлдөг хүнс бол загас, цэцэгт байцаа, ургамлын тос, самар юм.
2
Үргэлж даарах
Та багахан хүйтэнд ч үргэлж даарч байдаг уу? Харин энэ бол дулаан солилцоо хэвийн биш болж байгаагийн шинж юм. Бие организм дахь өөхний түвшин, дулаан солилцоо хоёр хоорондоо шууд хамааралтай байдаг учир өөх дутагдсанаас болж хүн амархан даардаг болдог. Нөхцөл байдлыг сайжруулахын тулд оливын тос, самар, хулуу хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.
3
Амархан ядраад байна уу?
Ашигтай өөх тос нь нүүрс усны өсөлтийг удаашруулан, цусан дахь сахрын хэмжээ нэмэгдэхийг сааруулан бие организмыг хэвийн байлгах үүрэгтэй. Гэтэл энэ нь дутагдаад ирэхээр нүүрс ус ихтэй хүнс хэрэглэсний дараа хүний бие суларч нойр хүрэх шинж илэрч эхэлдэг. Иймд эрч хүчээ сайжруулах самар, бяслаг, өндөг гэх мэт хоол идэх хэрэгтэй.
4
Сэтгэл санаа тавгүй байгаад байна уу?
Биед байх өөх тосны хүчил нь бухимдалтай тэмцэх, аз жаргал, сэтгэл ханамжийн даавар болох серотонины түвшинг нэмэгдүүлж байдаг. Мэдрэлийн энэ эсүүдийг дэмжих гол эм нь өөх тосны хүчил омега-3 байдаг учир өөх тос агуулсан самар, загас, маалингын үр идэх хэрэгтэй.
5
Жингээ хасаж чадахгүй л байна уу?
Өөх тосны хэрэглээ, турах гэдэг ойлголтууд хоорондоо зөрчилдөх мэт санагдаж байна уу? Үнэн хэрэгтээ жин хасах хамгийн үр дүнтэй арга бол бие организм дахь нүүрс усыг багасгаж, хэрэгцээт өөх тосыг нэмэгдүүлэх явдал юм. Туршаад л үз.
6
Байнга юм идмээр санагдаад байна уу?
Хэрэв та байнга өлсөөд, юм идмээр санагдаад байвал энэ нь таны биед өөх тос дутагдаж байгаагийн шинж юм. Учир нь өөх тос дутагдаад эхлэхээр хүнд хангалттай хоол идсэн ч байнга өлсөөд байгаа юм шиг санагдаж эхэлдэг. Сонирхолтой нь ашигтай өөх тос нь цадахад өөр өөрөөр нөлөөлдөг. Тэгэхээр энэ байдлаас гарахын тулд хэрэгцээт өөх тос ихээр агуулсан улаан загас, бяслаг, грек самар хэрэглэх хэрэгтэй.
7
Анхаарал төвлөрч өгөхгүй байна уу?
Өөх тос дутагдах нь тархины үйл ажиллагаанд нөлөөлж, ой санамж, сэтгэн бодох чадвар муудаж анхаарал төвлөрөхөө болино. Зайлшгүй шаардлагатай өөх тос нь мэдрэлийн системийг тэнцвэржүүлэн мэдрэлийн төгсгөл эсүүд мэдээллийг тархинд шуурхай хүргэхэд нөлөөлдөг. Иймд хулд, туна загасны мах, маалингын үр, шош, далайн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
8
Нүд аргах
Нүд улайж, аргах зэрэг таагүй байдал ажиглагдаад эхэлбэл нүд хуурайших синдромын эхлэл гэж ойлгож болно. Гэхдээ энэ нь хийдэг ажил, компьютер зэргээс болж байгаа юм биш, харин хоол хүнсэнд өөх тос дутагдсанаас болж байгаа нь тэр. Хэргийн учир нь өөх тосны хүчил нь нүдийг чийглэж, хамгаалж байдаг нулимсны бүрхэвч бүрэлдэхэд сайнаар нөлөөлдөгт оршиж байгаа юм. Ингээд өөх тос дутагдаад эхлэхээр нүдний чийгшил буурч хуурайшиж эхэлдэг.
Энэ эмгэгээс сэргийлэх гол бүтээгдэхүүн нь үхрийн нүд жимс, далайн бүтээгдэхүүн, өөхлөг загас, хулуу, цэцэгт байцаа, бууцай зэрэг юм.