Өдөр бүр овьёос идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

2018-12-09, 16:34
19,482

Өдөрт идэх хоол хүнснээс хүний биед хамгийн чухал хэрэгцээтэй, шим тэжээлтэй нь өглөөний цай, тэр дундаа овьёостой өглөөний цай гэдэгтэй ихэнх эрдэмтэд санал нийлдэг. Иймд та бүхэнд өдөр бүр овьёос хэрэглэхийн ач тусыг танилцуулъя. Гол нь таны идэх овьёос шинэхэн, гэмтэлгүй, бохирдоогүй байх хэрэгтэй. Мөн та овьёосыг шинэ жимс, самар, цөцгийн тос, тослог багатай тарагтай хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй гэдгийг анхаараарай.

Өдөр бүр овьёос идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

1 Таны арьс цэвэршиж, эрүүлжинэ

Овьёосонд аминдэм, шим тэжээлийн агууламж өндөр байдаг тул нь экзем, дерматит гэх мэт арьсны төрөл бүрийн өвчнийг илааршуулах шилдэг эм болдог.

Мөн овьёосонд агуулагдах цайр нь арьсыг хорт бодисоос ангижруулж, залуужуулж, нүх сүвийн цэвэрлэнэ. Төмөр нь арьсыг нөхөн төлжүүлж, чийгшүүлэх бол манган нь үрэвсэл, хавдрыг намдааж шарх, түлэгдэлтийн эдгэрлийг түргэсгэнэ. Харин магни нь цусны эргэлтийг хэвийн болгож, арьсны эсүүдийг шинэчилдэг.

Таны арьс цэвэршиж, эрүүлжинэ

2 Таны булчингийн масс нэмэгдэнэ

Овьёостой өглөөний цай уувал та нэг өдрийн уургийн хэрэгцээнийхээ 15 хувийг хангачихлаа л гэсэн үг. Мөн уургаас гадна овьёосонд байдаг E аминдэм, антиоксидант, глютамин нь булчингийн өсөлтийг түргэсгэх үйлчилгээтэй.

Таны булчингийн масс нэмэгдэнэ

3 Овьёосонд их хэмжээний антиоксидант агуулагддаг

Овьёос нь арьсны загатнах, үрэвсэхийг намдаах болон цусны даралт ихсэхээс сэргийлэх үйлчилгээ бүхий олон төрлийн антиоксидантуудаар баялаг. Мөн тэдгээр антиоксидантуудад цусан дахь сахарын хэмжээг багасгадаг "бета глюкан" хэмээх бодис агуулагддаг байна. 

Антиоксидантын үйлчлэлийг C аминдэм тогтворжуулж өгдөг тул  овьёостой өглөөний цайг жүржийн шүүстэй хамт уух нь зүйтэй. 

Овьёосонд их хэмжээний антиоксидант агуулагддаг

4 Таны эрч хүч сэлбэгдэнэ

Овьёосонд мөн биеийн энергийг сэргээж өгдөг нүүрс ус ихээр агуулагддаг. Нүүрс усны өгөх шим тэжээл сайн учир таныг удаан хугацаанд өлсгөхгүй байж чадна.

Таны эрч хүч сэлбэгдэнэ

5 Та жингээ багасгана

Овьёосыг өдөр бүр хэрэглэснээр хүний бодисын солилцоо сайжирч, улмаар жин хасагддаг байна. Мөн дээр дурдсанчлан овьёосноос авах нүүрс ус өл сайн дардаг тул таны идэх хүслийг хязгаарлаж, жин хасахад тань тусална гэсэн үг.

Та жингээ багасгана

6 Бие дэх холестеринийг багасгана

Овьёосонд агуулагдах "бета глюкан" нь хүний бие дэх холестериний хэмжээг зохицуулах чадвартай. 

Мөн овьёос дахь линолийн хүчил болон уусамтгай цардуул нь судасны ханан дээрх тослогийг цэвэрлэдэг тул зүрхний шигдээс болох, цус харвах аюулаас урьдчилан сэргийлдэг.

Бие дэх холестеринийг багасгана

7 Зүрхний эмгэгээс сэргийлнэ

Биеийн цусны эргэлтийн тогтолцоо, зүрхэн дэх эсүүдэд сайн нөлөөтэй "эрүүл" тослог овьёосонд агуулагддаг. Мөн антиоксидантууд нь цусны судсанд гэмтэл, наалданги үүсэхээс сэргийлдэг.

Зүрхний эмгэгээс сэргийлнэ

8 Хоол шингээлтийн асуудал арилна

Хоолны шингэцийг тогтвортой байлгахын тулд өдөрт 25-35 грамм цардуул заавал хэрэглэх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөдөг. Тэгвэл овьёос уг стандартын тавны нэгийг нь хангаж өгдөг байна. 

Хоол шингээлтийн асуудал арилна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()