Солонгосчууд яагаад өөрсдийн хүслээрээ шоронд орох болов?

Өмнөд Солонгост 2013 онд төлбөртэй шорон баригдсан бөгөөд үүд хаалгаа нээсэн цагаас эхлээд нэлээдгүй эрэлттэй байгаа юм. Учир нь өдөр тутмын ажлын ачаалал, сэтгэлзүйн дарамт, стрессээ тайлахыг хүссэн 2000 гаруй хүн сүүлийн таван жилд энэ шоронд өөрсдийн хүсэлтээр төлбөр төлж оржээ. Мөн энэ шоронгоос хүссэн үедээ гарч болдгоороо онцлог юм. Чухам ямар учиртай шорон болохыг мэдэхийг хүсвэл үргэлжлүүлэн уншаарай.

Солонгосчууд яагаад өөрсдийн хүслээрээ шоронд орох болов?

Төлбөртэй шорон хэнд, юунд хэрэгтэйг сайн дурын хоригдлуудаас асуухад “Өөрөө өөртэйгөө ярилцаж, стрессээ тайлахад маш их хэрэгтэй” гэсэн хариулт голчилжээ. Өмнөд Солонгост  долоо хоногийн ажлын цаг 52 гэж заасан байдаг ч зарим ажилтнууд болон оюутнууд маш олон цагаар ажиллаж стресст ордог байна. Үүнээсээ болоод амиа хорлох явдал гардаг ажээ. Тиймээс энэ шорон тэдэнд ажлаас хөндийрч, амрах боломжтой цорын ганц газар нь болсон байна. 

Тус шоронг прокуророор ажиллаж байсан Квон Ен Сеок санаачилсан бөгөөд долоо хоногт маш олон цагаар ажилладаг тэрбээр нэг удаа эхнэртээ “Ганцаараа шоронгийн нэг өрөөнд хэд хонож, амрах юмсан” гэж хэлсэн нь өнөөдөр бодит ажил болсон нь энэ юм. 

Энд хүн гар утас хэрэглэх эрхгүй

Мөн уг шоронд сайн дурын хоригдлуудын уйдааг гаргах үүднээс оюун санааны дасгал хийлгэдэг дугуйлан байдаг ажээ.

Хоригдлууд анх уулзаж байгаа нь

Сайн дурын хоригдлууд ихэвчлэн нэг юм уу хоёр хоноод гардаг байна. 

Хоригдлууд өрөө өрөөндөө орохын өмнө

Түр хоригдлуудын гар утас

Өдрийн хоол нь шөл, будааны боов, төрөл бүрийн хачирнаас бүрддэг

Унтахын өмнөх бясалгал

Суллагдаж буй хүмүүс өршөөл үзүүлсэн баримтаа авч байгаа нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()