Хятадад сураггүй алга болсон гэрэл зурагчны шилдэг бүтээлүүд

Хятадын гэрэл зурагчин Лу Гуан (Lu Guan) Шиньжань мужид очсоныхоо дараа учир битүүлгээр алга болжээ. Харин энэ явдалд гэрэл зурагчны гэргий нөхрийг нь эрх баригчид саатуулсан байж магадгүй хэмээн мэдэгдсэн байна. Өдгөө 57 настай гэрэл зурагчин Лу Гуан ядуурал, орчны бохирдол зэрэг Хятадын орчин үеийн амьдралын бодит байдлыг харуулсан сэдвүүдээр авсан гэрэл зургуудаараа хэд хэдэн удаа олон улсын шагнал хүртэж байжээ. Мөн тэрээр "Над шиг чөлөөт гэрэл зурагчид ямар төрлийн зураг дарахаа шийдэх эрхтэй. Хятад улс хатуу хяналттай байдаг учир олон сурвалжлагч тийм ч чөлөөтэй байдаггүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Ингээд та бүхэнд түүний гэрэл зургийн хальсанд буулгасан шилдэг бүтээлүүдээс хүргэе.

Хятадад сураггүй алга болсон гэрэл зурагчны шилдэг бүтээлүүд

1

Харамсалтай нь Лу Гуан өнөөдрийг хүртэл ор сураггүй хэвээр байна. 

Лу Гуан (Lu Guan)

2

3

Хятад бол дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон бөгөөд түүнийхээ хэрээр их хэмжээний эрчим хүч хэрэглэж, байгальд асар их бохирдол үүсгэдэг. Энэ бол аж үйлдвэрийн дүүрэгт амьдардаг хүүхэд

4

Гуанду хотын тосгоны үйлдвэрийн ажилчин

5

6

11 настай хүү Xу Ли ясны хорт хавдартай гэж оношлогджээ

7

Хүнд өвчтэй ач охиныхоо өвдөлтийг намдаахын тулд тэнгэрээс гуйж буй настан

8

Ляньюньган хот, Янвэй боомт дахь химийн аж үйлдвэрийн бохирдол тэнгис рүү цутгаж байгаа нь

9

Хөгжлийн бэрхшээлтэй, өнчин хүүхдүүд

10

Тархины саажилттай хүүхдүүд сүүний нунтаг хэрэглэж, тэжээлийн дутагдлаа нөхдөг байна

11

Лу Гуан 2004 онд "World Press Photo" уралдаанд ДОХ-д нэрвэгдсэн нэгэн тосгонд авсан энэхүү зургаараа оролцож байсан юм. Тосгоны 3000 оршин суугчдаас 678 нь ХДХВ-ийн халдвар авсан байсан бөгөөд тэдний 200 нь нас баржээ

12

Зураг дээрх хоёр охин ДОХ-ын халдварын улмаас нас барсан зургаан настай дүүгээ оршуулахаар бэлтгэж буй нь

13

Эхнэрийнхээ гар дээр амьсгал хурааж буй залуу

14

Нөхөртөө тэврүүлсэн Ци Гуйхуа Бээжингээс цагаан сар тэмдэглэхээр тосгондоо буцаж ирсэн нь. Энэ зургийг дарснаас хоёр цагийн дараа бүсгүй нас баржээ

15

Үүн шиг гэр бүлүүд эмчилгээний зардлаа төлөхийн тулд байгаа бүхнээ зарцуулдаг байна

16

Өвөр Монголын Вухай хотын ажилчин

17

Нүүрс зөөдөг хүнд даацын ачааны машин хотын ойр орчимд маш их тоосонцор үүсгэдэг

18

"Ласенг"-ийн ариун сүм 200 гаруй жилийн түүхтэй бөгөөд энд Монголын уламжлалт анагаах ухааныг хүртэл судалдаг байжээ. Сүүлийн жилүүдэд сүмийн эргэн тойронд аж үйлдвэрийн ноцтой бохирдол үүссэн учир одоо цөөхөн хэдэн мөргөлчид л сүмд очдог болжээ.

19

2010 оны долдугаар сарын 16-нд Далянь боомт дахь Ньюпорт газрын тос дамжуулах хоолойн шугам дэлбэрснээр далай руу их хэмжээний тос асгарчээ

20

Залуу охин өвлийн хүйтэнд гараа дулаацуулж буй нь

21

Баотоугийн гангийн үйлдвэрийн хаягдал, бохир усыг боловсруулж буй нь

22

Хятадын маш олон тооны үйлдвэрийн ажилчид тоос шороотой орчинд ажилладаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()