Алдартнуудын лааны тосон баримлуудыг амьд мэт бүтээдэг Мадам Тюссогийн нууц

Лондонгийн алдарт Мадам Тюссо музей нь хоёр зуун дамнан лааны тосон баримал бүтээсэн бөгөөд бараг л амьд мэт харагддаг гэдгээрээ алдартай. Харин тэрхүү үйл хүрэг нь өнөөдөр зөвхөн музейгээр тогтохгүй дэлхий дахинд олон салбартай брэнд болтлоо хөгжжээ. Нэгэн цагт алдартай хүмүүсийн хуулбарыг хатагтай Тюссо өөрөө уралдаг байсан бол өнөөдөр баримал бүр дээр бүхэл бүтэн мэргэжлийн баг ажиллаж байна. Ингээд бид та бүхэнд энэхүү гайхалтай музейн өдөр тутмын үйл ажиллагаа болоод, лааны тосон баримал хэрхэн хийдэг нууцаас дэлгэж байна. 

Алдартнуудын лааны тосон баримлуудыг амьд мэт бүтээдэг Мадам Тюссогийн нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түүхээс товчхон

Анна Мария анх Францад төрөөд хожим нь ээжтэйгээ Швейцарт ирж суурьшсан юм. Түүний ээж нэрт барималч Филипп Кертисийн эдийн засагчаар ажилладаг байсан бөгөөд чухам тэр үед л бяцхан охин баримал сонирхож эхэлсэн байдаг. Ингээд бүсгүй ердөө 17 насандаа анхны бүтээлээ туурвисан нь Вольтерын цээж баримал байв. Удалгүй залуу бүсгүйн нэр хүнд хурдацтай өсөж 1779 онд түүнийг хатан хаан Элизабетын дүүд урлагийн багш хийлгэхээр хааны ордонд урьсан байдаг. Харамсалтай нь 10 жилийн дараа төрийн их хувьсгал болж Аннаг хааны гэр бүлийн хамсаатан хэмээн хэрэг тулгаж баривчилсан юм. Аз болоход бүсгүй цаазын ялаас мултарсан ч цаазлуулагчдын үхлийн баг хийх хүндхэн үүрэг авав. Ингээд түүний хийсэн хамгийн эхний аймшигт баг нь Людовик XVI, Мария Антуанетта хоёрын баг байлаа.

Түүхээс товчхон

Тухайн үед хувьсгалчид маш оолн хүн цаазалж байснаас Аннагийн хийсэн багнууд бүхэл бүтэн цуглуулга болтлоо олон болсон юм. 

Цаазлуулсан алуурчин Диеренук, Бармут, доктор Криппен нарын баримал

Ингээд Анна 1795 онд ноён Франсуа Тюссотой гэрлэснээр хатагтай Анна Мариа Тюссо болсон юм. Харамсалтай нь тэд удалгүй салсан ч бүсгүй музейгээ өөрийн овгоор Тюссо хэмээн нэрлэжээ. 

Хатагтай Тюссо нөхрөөсөө салсныхаа дараагаар Их Британийг зорин уран бүтээлээ туурвиж байгаад 74 насандаа анхны байнгын музейгээ нээсэн байна. Ингээд музей нээгдсэн эхний өдрөөсөө эхлээд л асар олон хүний анхаарлыг татаж эхэлсэн юм. 

Мадам Тюссогийн лааны тосон баримал

Харин хатагтай Тюссо хувьсгалын үед хийж байсан ажлаа үргэлжлүүлэн цаазын ял гүйцэтгэгчидтэй ч хамтран ажиллаж цуврал алуурчин, нэртэй гэмт хэрэгтнүүдийн багийг хийсээр байлаа.

Лааны тосон баримлыг яаж хийдэг вэ?

Нэг лааны тосон баримлыг мэргэжлийн баг 3-4 сарыг зарцуулж байж хийж дуусгадаг. Зөвхөн лааны тосон хэв авахад л 15 ажилтан ажилладаг бөгөөд энэ музейд жилдээ 200 шинэ баримал байршдаг байна. Ямартай ч лааны тосон баримал хийх хамгийн эхний алхам бол багийг нь хийх гэж байгаа хүнээс “хэмжээ авах” юм.

Үүний дараагаар загвар гаргагчид арьсны туяа, нүдний өнгө, үсний бүтэц, нүүрний хэлбэр гэх мэт 250 гаруй үзүүлэлтийг нэг бүрчлэн тогтооно. Ингэсний дараа ерөнхий хэвийг шавраар гаргаснаар хамгийн эхний байдлаар баримлын их бие бэлэн болно.

Лааны тосон баримлыг яаж хийдэг вэ?

Ингээд тэрхүү шавран хэвийг ашиглан лааны тосон хуулбарыг бий болгон шаардлагатай засварыг хийхэд дор хаяж долоо хоног зарцуулна. Ингэсний дараагаар л нарийн ажиллагаанууд эхлэх бөгөөд хамгийн түрүүнд зураач тусгай будаг ашиглан арьсны өнгө туяаг гаргана. Ингэхдээ нүдний өнгийг тухайн хүний нүдтэй яг адил байхаар сонгож, шүдний хэвийг ч нарийн тодорхой гаргаж өгдөг.

Лааны тосон баримлын нүдийг нийлэг давирхайгаар хийдэг бөгөөд энэ бүх үйлдлийг бүгдийг нь гараар хийнэ. Мөн илүү бодитой болгохын тулд нүдний нарийн судаснуудыг ч оёдлын нарийн утас ашиглан хийдэг байна. 

Ийн нэг хүний хос нүдийг хийхэд мастер дор хаяж 15 цаг зарцуулж байж бодит хүний нүд шиг болгодог.

Харин дараагийн нэгэн хэцүү ажиллагаа бол үс. Учир нь үсний ширхэг бүрийг нэг бүрчлэн гараар суулгадаг бөгөөд нэг хүний үс бүрэн бэлэн болоход хагас сарыг зарцуулдаг. 

Дуучин Леди Гагагийн үсийг ингж хийсэн.

Баримал эхэлж байгаа болон дууссан байгаа нь.

Сүүлийн шат бол хувцас болон нүүр будалт. Хамгийн сонирхолтой нь алдартай одууд өөрийн лааны тосон барималдаа өмсгөх хувцсаа өөрсдөө өгөх тохиолдол байдаг. Ингээд бэлэн болсон баримлын үсийг засаж, нүүрийг будсанаар лааны тосон баримал бүрэн бэлэн болно.

Хатан хаан Элизабет II–ын лааны тосон баримлын нүүрийг будаж байгаа нь

Альберт Эйнштейний нүүрийг будаж байна

Бонус: Энэ зургуудын аль нь жинхэнэ алдартан, аль нь лааны тосон баримал бэ?

Бонус: Энэ зургуудын аль нь жинхэнэ алдартан, аль нь лааны тосон баримал бэ?

Сандра Буллок

Скарлетт Йоханссон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()