Тайланд улсыг зорихоор төлөвлөж байгаа бол үүнийг заавал уншаарай!

2018-12-04, 18:27
6,629

Жилийн турш тааламжтай уур амьсгал, халуун орны үзэсгэлэнт арлууд, өвөрмөц соёл уламжлал, найрсаг ард түмэн гээд Тайланд улсад сонирхол татахгүй зүйлс тун цөөн. Тиймдээ ч дэлхийн жуулчдын хамгийн их зорьдог улсуудын нэг нь болоод амжсан юм. Ингээд таны мэдлэгт нэмэр болох үүднээс Тайланд улсын тухай сонирхолтой баримтууд, ард түмэн, соёл уламжлалынх нь өвөрмөц онцлогуудыг хүргэе

Тайланд улсыг зорихоор төлөвлөж байгаа бол үүнийг заавал уншаарай!

1 Тайландууд бол маш их шүтлэгтэй хүмүүс

Тайландын нийт хүн амын 90 хувь нь Буддын шашны Теравада урсгалыг даган шүтдэг. Тус урсгалын гол онцлог болсон алтадмал шовх оройтой суваргууд, хийдүүдийг Тайландын хаана ч харж болно. Түүнчлэн баян, ядуу, төрийн ажилтан эсвэл загасчин гээд нийгмийн ямар ч статустай байх нь хамаагүй Тайланд хүн бүр гэрийнхээ гадна тахилын жижигхэн асартай байдаг. 

Тайландууд бол маш их шүтлэгтэй хүмүүс

2 Тайландад одоо 2561 он

Бидний ашигладаг аргын тоолол буюу Григорийн тоолол нь Есүс Христийн төрсөн өдрөөс эхэлдэг бол Тайландын цаг тоолол Сидхарта Гаутама буюу бурхан Буддагийн таалал төгссөн өдрөөс эхэлдэг байна. Иймд одоо Тайландад 2561 он үргэлжилж байна гэсэн үг. 

Тайландад одоо 2561 он

3 Тайландад "Сабаи Сабаи" маш чухал

Ямар ч үед Тайландууд тайван амгалан байдлыг чухалчилдаг бөгөөд амралтыг бүхнээс түрүүнд тавих ёстой гэж үздэг. Тэд аливаа ажлыг яарч хийх дургүй бөгөөд "Цаг мундсан биш, дараа хийнэ" гэсэн сэтгэхүйгээр ханддаг байна. Тиймдээ ч тай хэлний "Сабаи сабаи" гэх үг нь аз жаргалтай байх болон амарч алжаалаа тайлах гэсэн утгуудыг давхар илэрхийлдэг байна. 

Тайландад "Сабаи Сабаи" маш чухал

4 Тайландууд гэртээ бараг л хоол хийдэггүй

Тэдний хооллох соёл их өвөрмөц. Тус улсад зочилсон гадны хүмүүст Тайландууд хаана ч, хэзээ ч байнга л идээд явж байдаг мэт санагддаг аж. Жирийн цайны газраас эхлээд тансаг ресторан хүртэл бүхий л төрлийн хоолны газрууд Тайландад алхам тутамд тааралддаг байна.

Тайландууд гэртээ бараг л хоол хийдэггүй

5 Тайландад замын хөдөлгөөний зүүн гарын дүрэм үйлчилдэг

Тайландад машинууд буруу талдаа жолооны хүрдтэй байх ёстой бөгөөд жолооч нар замын хөдөлгөөний зүүн гарын дүрмийг баримталдаг байна. Гэхдээ Тайланд дахь замын хөдөлгөөн маш эмх замбараагүй, дүрмийн дагуу жолоо барина гэдэг бараг л боломжгүй аж.

Тайландад замын хөдөлгөөний зүүн гарын дүрэм үйлчилдэг

6 Тайландууд жилд гурван удаа шинэ жил тэмдэглэдэг

Тайландууд нэгдүгээр сарын 1-нд аргын тооллын шинэ он гарсныг, хаврын тэргүүн сард билгийн тооллын шинэ жил буюу Цагаан сарыг, дөрөвдүгээр сарын 14-нд Тайландын уламжлалт шинэ оны баярыг тэмдэглэдэг байна. "Сонгкран" гэж нэрлэдэг уламжлалт шинэ жилийн баяраараа тэд өнгөлөг үндэсний хувцсаараа гангарч, хийдэд очин залбирал үйлдэж, лам нарт зориулан зоог барьж өнгөрөөдөг байна.

Тайландууд жилд гурван удаа шинэ жил тэмдэглэдэг

7 Хаашаа ч орсон гутлаа тайлна

Тайландад айлын гэр, сүм хийд, массажны газар, эмийн сан, сургууль, зарим дэлгүүр, албан байгууллага гэх мэт олон газрууд руу орохын өмнө гадаа нь заавал гутлаа тайлж үлдээх ёстой байдаг. Хүмүүсийн тайлаад орхисон гутлыг хулгайлах тохиолдол бараг гарахгүй тул гутлаа алдчихна гэж санаа зоволтгүй.

Хаашаа ч орсон гутлаа тайлна

8 Хүмүүсийн толгойд хүрч огт болохгүй

Тайланд соёлд толгойг хүний сүнс байрлах газар, биеийн хамгийн нандин, цэвэр хэсэг гэж үздэг тул бусдын тэргүүнд хүрэхийг хатуу цээрлэдэг. Жуулчдад хэрэв санамсаргүйгээр Тайланд хүний толгойд хүрчихвэл яаралтай уучлал гуйх хэрэгтэй гэж зөвлөдөг байна.

Хүмүүсийн толгойд хүрч огт болохгүй

9 "Инээмсэглэлийн орон"

Тайландууд найрсаг зантай, ямар ч үед үргэлж инээмсэглэж байдаг. Гэхдээ Тайланд инээмсэглэл олон утгыг илэрхийлж болно. Жишээ нь тэд эелдэг зан, аз жаргал, ичгэвтэр байдал, урам хугарал, гэмшил, сандарлаа илэрхийлэхийн тулд, эсвэл зүгээр л өөрийн жинхэнэ мэдрэмжээ нуухын тулд хуурамчаар инээмсэглэдэг байна.

"Инээмсэглэлийн орон"

10 Тайланд хэлний үгийн санд "өлсгөлөн" гэдэг үг байхгүй

Хэдийгээр халаас тань бараг хоосон байсан ч та Тайландад өлсөхийн зовлонг мэдрэхгүй гэхэд болно. Гудамжны хоол нь л гэхэд маш хямдхан бөгөөд амттай, чанартай байдаг. Сонирхолтой баримт дурдахад, хэрэв Тайландад хэн нэгэн ганцаараа хооллож байвал түүнийг азгүйтэл, сэтгэл гутралын туйлд хүрчээ гэж үздэг байна.

Тайланд хэлний үгийн санд "өлсгөлөн" гэдэг үг байхгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()