Хүмүүс яагаад гаж кино үзэх дуртай байдаг вэ?

Сайн кино биднийг кафейн мэт донтуулах ч хүчтэй. Нэг талаар кино дүрслэлийн үзэгчдийг тэгтлээ автуулж чадаж буй нь хүний мэдээлэл хүлээн авдаг гол сувгуудын нэг болох харах мэдрэхүйг эффект, өнгө будгийн гайхамшгаар бялхуулж байгаатай холбоотой биз. Техник технологи хөгжихийн хэрээр видео дүрслэлийн чанар нэмэгдэж, бодит амьдрал дээр хүмүүс өөрсдийн нүдээр тэр бүр олж харах боломжгүй содон өнцгөөс дэлхий ертөнцийг тольдоно гэдэг гоо зүйн асар өндөр таашаал биш гэж үү? Гэхдээ бидний үздэг ихэнх кино тийм ч сайн бүтээлүүд биш байдаг. Бүр зарим нь "тэнэг" гэж хэлж болохоор зохиол, найруулгатай байдаг. Гэвч бид яагаад тэдгээрийг үзсээр байдаг юм бол?

Хүмүүс яагаад гаж кино үзэх дуртай байдаг вэ?

1 Ухаантай хүмүүс "тэнэг" кино үздэг

Америкийн сэтгэл судлаач Кэйван Саркош (Keivan Sarkosh) өндөр IQ-тэй хүмүүс "тэнэг" кино үзсэнээр олон юманд санаа зоволгүй стрессээ тайлдаг гэж үзсэн байна. 

Ухаантай хүмүүс "тэнэг" кино үздэг

2 Ямар нэг илүү зүйл хүсдэггүй

Зарим кинонууд муу үнэлгээтэй хэрнээ их хэмжээний мөнгө олох нь бий. Тэдгээр кинонууд ихэвчлэн тийм ч ухаалаг биш дүрүүдтэйгээс гадна үйл явдлыг нь тааварлахад амархан байдаг. Энэ нь хүмүүс ямар нэг адармаатай кино зохиол эсвэл тайлагдашгүй өрнөлтэй кино үзэхийг хүсдэггүйтэй холбоотой аж. Учир нь хүмүүс хэчнээн цагийн турш үзсэн киноныхоо утгыг тайлахын тулд бодолд автах бус хэдхэн цагийг өөр зүйлд сатаарч өнгөрүүлэхийг хүсдэгтэй холбоотой байдаг. 

Ямар нэг илүү зүйл хүсдэггүй

3 Зүгээр л тулаан үзэх

Энгийн хэрнээ тулаантай кино нь стрессээс гарах, уур бухимдлыг арилгах, тайвшрахад тусалдаг. Жишээлбэл:

  • Эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ муудалцсан үед тэсэрч дэлбэрсэн тулаантай кино үзвэл тухайн асуудал тийм ч хүнд биш мэт санагдана.
  • Сэтгэл санааны хямралтай үед мөн л сайнаар нөлөөлж тайвшруулна.

Зүгээр л тулаан үзэх

4 Зүгээр л хөгжилдөх

Та найзуудтайгаа цуг кино үзэхээр шийдвэл ямар кино үздэг вэ? Мэдээж хэн ч үзсэн зугаатай кино сонгоно. Гэхдээ тийм кинонууд дандаа инээдмийн кино байх албагүй. Заримдаа хүмүүс үзээд инээхээс өөр арга байхгүй утгагүй кино сонгодог. Тэдгээр кинонуудыг хэзээ ч хэн ч хараад сайн гэж нэрлэхгүй ч энэ шалтгаанаас болоод амжилт их олдог нь гарцаагүй. 

Зүгээр л хөгжилдөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()