Хүүхдийг амжилтад хүрэхэд нөлөөлдөг эрдэмтдийн баталсан 3 ур чадвар

Эцэг, эх бүр хүүхдээ амжилттай хүн болоосой гэж мөрөөддөг. Тийм ч учраас юугаар ч дутаахгүй байхын төлөө бүхий л чадлаараа хичээдэг бөгөөд энэ хандлага нь хүүхэддээ анх тоглоом авч өгөхдөө л чанартайг нь авах ёстой гэсэн бодлоос эхэлдэг байна. Ингээд цаашлаад цэцэрлэг, сургууль, их сургууль, ажил эрхлэлт гээд бүх зүйл дээр тодорхой хэмжээнд оролцсоор л байдаг. Гэвч ингэж оролцох явцдаа хүүхдээ хичээл номоор шахахаас илүү хүн болж төлөвшихөд нь нэмэр болох хэрэгтэйг мартсан байх нь бий. Тиймээс бид танд эрдэмтдийн баталсан хүүхдийг амжилтад хүрэхэд нөлөөлдөг зан чанаруудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Хүүхдийг амжилтад хүрэхэд нөлөөлдөг эрдэмтдийн баталсан 3 ур чадвар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрдэмтдийн судалгаанаас харахад хүүхэд ирээдүйд амжилттай нэгэн болоход ген болон уламжлал төдийлөн нөлөөгүй гэнэ. Түүнчлэн хүний IQ-ийн түвшин санхүүгийн чадварт нь нөлөөлдөггүй болохыг санхүүч Жеймс Хекман баталсан байдаг. Харин тэвчээртэй байдал, нийтэч зан зэрэг нь асуудлыг шийдвэрлэхэд илүү тусалдаг гэжээ.

 

1 Бусадтай харилцаж чаддаг байх

Дьюкийн Их Сургууль болон Пенсильван мужийн Их Сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгааг явуулжээ. Тэд цэцэрлэгийн наснаас эхлэн 25 хүртэлх насны 700 америк хүүхдүүдийн дунд туршилт явуулсан бөгөөд тэдний бусадтай харилцах харилцаа ирээдүйн амьдралд хэрхэн нөлөөлж буйг ажигласан байна. Харин судалгааны үр дүнгээс харахад нийтэч хүүхдүүд даруухан хүүхдүүдээс илүү их амжилтад хүрч байсан бөгөөд коллежоо төгссөнийхөө дараа буюу 25 насандаа сайн ажилд орж, ямар нэгэн ял шийтгэл амсаагүй байжээ. Учир нь нийтэч хүүхдүүд бусадтай эв зүйгээ амархан олж, хэрүүл маргааныг хурдан шийдэж байсан байна. 

Харин үүнтэй холбоотойгоор “Амжилттай хүмүүсийн 7 дадал” /The 7 Habits of Highly Effective People/ номын зохиолч Стивен Кови "Бусадтай харилцах чадвар гэдэг бол өөрөө ярихаасаа илүү бусдыг ойлгох, сонсох чадвар юм" хэмээн өөрийн номондоо дурдсан байдаг.

Тийм учраас та хүүхэддээ бусдыг хүндлэх, аюултай нөхцөл байдлаас асуудал үүсгэлгүй гарах зэрэг энгийн хэрнээ ирээдүйг нь өөрчлөх чадваруудыг сургах хэрэгтэй. Гэвч хамгийн чухал нь амиа хичээсэн байж болохгүй. 

Энэ чадвар нь хүүхдийг бүр сургуульд байх үедээ хичээлээ ойлгохгүй байвал ангийнхаа сайн сурдаг хүүхдээс тусламж гуйхаас эхлээд ажилд орох үедээ ажил олгогчдоо таалагдах хүртэлх бүхий л үед хэрэг болох болно. 

Үүнээс гадна амжилтад хүрэхэд зөвхөн өөрийн чадвар гэлтгүй хамт олон, ойр дотны хүмүүсийн туслалцаа, дэмжлэг маш чухал. Учир нь хүн өөрийн хийж буй ажилдаа дуртай, мөн энэ тал дээр өөрийг нь дэмждэг найз нөхөд, гэр бүлийнхэн байгааг мэдрэх үедээ өөрийгөө жинхэнэ амжилттай нэгэнд тооцдог байна. 

Бусадтай харилцаж чаддаг байх

2 Зорилгодоо хүрэхийн тулд тэмүүлэх

Америкийн алдарт сэтгэл зүйч, зохиолч Анжела Дакворт өөрийн номондоо аливаа хүн амжилтад хүрэхийн тулд тавьсан зорилгодоо хүрэх чин эрмэлзэлтэй байх ёстой хэмээн бичсэн байдаг. Мөн тэрээр өөрийн судалгааны багийн ажилчидтай хамтарч олон жилийн турш Вест-Пойнтын цэргийн сургуульд судалгаа явуулсан бөгөөд тус судалгаандаа багш болон менежерүүдийг оролцуулан амжилт үзүүлж буй индекс, мөн түүний шалтгааныг гаргасан байна. Хамгийн сонирхолтой нь судалгааны үр дүнд төрөл бүрийн ажил мэргэжилтэй эдгээр хүмүүсийн дунд нэг ижилхэн чанар байсан бөгөөд энэ нь IQ, гоо үзэсгэлэн бус харин “зорьсон зорилгодоо хүрэх гэсэн чин хүсэл эрмэлзэл” байсан юм. Ингээд тэрээр өөрийн судалгаагаар амжилтад хүрэх нууц бол 1%-ийн авьяас, 99%-ийн хөдөлмөр гэдгийг баталсан байна. 

Зорилгодоо хүрэхийн тулд тэмүүлэх

3 Бүтээлчээр сэтгэх

Альберт Эйнштейн хэлэхдээ “Амжилттай хүн гэдэг нь үргэлж өөрийн үзэл бодол, сэтгэлгээг ил гаргаж зурдаг зураачтай адил” юм гэжээ.

Хүүхэд ирээдүйд хэн болохоо яг таг мэдэхгүй учир яг одооноос эхлээд тэднийхээ бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж эхлэх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал хүүхэд тань ирээдүйн амжилтын шатныхаа эхний гишгүүрийг гишгэлээ л гэсэн үг. 

Бүтээлчээр сэтгэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()