1
Сормуусны индүү
Үсний индүүг жижгэрүүлж сормуусанд хэрэглэж болохоор болгожээ.
2
Будаг арилгагч алчуур
Зориулалтын будаг арилгагч хэрэглэхийн оронд зөвхөн алчуур ашиглаж будгаа арилгаж болно.
3
Суурь крем цацагч
Та энэхүү төхөөрөмжийг ашиглан суурь кремээ нүүрэндээ жигд цацаж болно.
4
Гоо сайхны "мэдрэгч"
Энэхүү төхөөрөмж нь таны нүүрний чийгшил, тослогийн хэмжээг оношилж тохирох эмчилгээ, арчилгааны бүтээгдэхүүн зэргийг санал болгоно.
5
Уруулын будгийн өнгө өөрчлөгч
Хэрвээ таны уруулын будгийн өнгө таалагдахгүй байвал энэхүү харандааг ашиглан өнгийг нь хувиргах боломжтой.
6
Хиймэл сормуус нийлүүлэгч
Энэхүү хэрэгслийг ашиглан ямар ч асуудалгүйгээр наасан сормуусаа төрөлхийн мэт болгож болно.
7
Багс цэвэрлэгч
Нүүрний будагны багс нь төрөл бүрийн нян үржих таатай орчин болдог. Тэгвэл энэхүү хэрэгсэл нь танд багсаа сайтар цэвэрлэх боломжийг олгоно.
8
Контурны шугам
Танд өмнө нь контур тавихад асуудал учирч байсан бол энэхүү шугамыг ашиглаарай.
9
Будагны баллуур
Хэрвээ та нүүрний будгаа ихдүүлсэн бол энэ баллуурыг ашиглан алдаагаа засаж болно.
10
Ухаалаг багс
Энэхүү ухаалаг багс нь таны нүүрний хэлбэр болон арьсны онцлогийг мэдэрч хаана хэр зэрэг будаг түрхэхээ өөрөө зохицуулах юм.