Дайны үеэр дарсан аймшигт гэрэл зургуудын үнэн түүх

2018-12-01, 14:08
10,393

Анхны гэрэл зургийг 1826 эсвэл 1827 онд Францын Бургунди тосгонд Жозеф хэмээх нэгэн эр гэрийнхээ цонхоор дарсан гэдэг. Харин 1839 онд анхны хүний гэрэл зургийг Парис хотноо Булевард гудамжинд гутал өнгөлж байсан залуугийн зургийг авсан байдаг. Харин Америкийн иргэний дайны үеэр гэрэл зурагчин Мэтью Брэди болон түүний ажилтан Эндрю Гарднер нар үхсэн цэргүүдийн зургийг авч нийтэлснээр хүмүүсийн дайны талаарх үзэл бодлыг өөрчилсөн гэдэг. Доорх жагсаалтад дайны үеэр эгзгийг нь олж дарсан 8 гэрэл зураг байх бөгөөд тэрхүү зургийн ар дахь гашуун түүхийг өгүүллээ.  

Дайны үеэр дарсан аймшигт гэрэл зургуудын үнэн түүх

1 Энититэм (Antietam) дэх үхэл (1862 он)

Цуст иргэний дайны дараа Эндрю Гарднер нас барсан цэргүүдийн 70 зургийг даржээ. Энэ нь дайны талбарт нас барсан цэргүүдийг гаргасан анхны гэрэл зургууд байсан юм. Тус зургуудаа дараа нь Гарднер Нью Йорк хотын самбар дээр байрлуулснаар Америкчууд дайны аймшигт дүрийг анх нүдээр харсан нь тэр байлаа. Түүнээс өмнө зураачдын зурсан зургуудаас л дайны талаар олж үздэг байсан байна.  

Энититэм (Antietam) дэх үхэл (1862 он)

1862 оны Энтитэм дэх дайны талбарт нас барсан цэргүүд. Эндрю Гарднер

2 Варшав хотын еврэй хүү (1943 он)

Энэ зургийг Нацист зурагчин Франц Конрад дарсан бөгөөд Варшав дахь Еврэйчүүд хэмээн Нацистуудын дунд тархсан билээ. 9 настай энэ хүү бол Цви Нуссбаум (Tsvi Nussbaum) хэмээх эмчийн хүү бөгөөд хожим нь Нью Йорк хотод эмчийнхээ ажлыг үргэлжлүүлэн хийсэн байна. Энэхүү зургийг 1978 онд Вашингтон Пост сонинд нийтлэн “Нацистуудын гарт амиа алдсан Еврэйчүүд болон бусад хүмүүсийн зүрхэн дэх уй гашууг харуулж байна” хэмээн бичсэн байна.

Варшав хотын еврэй хүү (1943 он)

Польшийн Варшав хот дахь Еврэйчүүд 1943 онд Нацистуудад бууж өгөх үеэр.

3 Иво Жимад далбаагаа өргөсөн нь (1945 он)

Жой Розенталын дарсан энэхүү зураг дэлхийн 2-р дайны үеийн хамгийн алдарт зураг байж магадгүй. Зургийг дарснаас 50 жилийн дараа Associated Press агентлагаас дэлхий даяар хамгийн олон удаа хувилагдсан зураг хэмээн бичиж байжээ. Тус зураг дээрх 6 цэргийн 3 нь тус дайны үеэр амиа алдсан байна. Харин Розентал энэ зургаараа Пулитзерийн шагнал хүртсэн билээ.

Иво Жимад далбаагаа өргөсөн нь (1945 он)

1945 онд АНУ-н тэнгисийн цэргийн 5 арми болон явган цэргийн арми хамтран Иво Жимад цуст дайн хийсний дараа тугаа өргөж байгаа нь. Зурагчин: Жой Розентал (Joe Rosenthal)

4 Рэйхстагд тугаа өргөсөн нь (1945 он)

Энэ бол улаан армийн “Иво Жима” мөч байсан юм. Зөвлөлтийн цэргүүд Бэрлин дэх дайны ялалтаа тэмдэглэж өөрсдийн далбааг Рэйхстагийн оройд байрлуулсан. 1945 оны 5 сарын 2-нд Зөвлөлтийн зурагчин Евгений Халдэй цэрэг Алёша Ковалёв, Абдулхаким Исмайлов нарын Рейхстаг дээр тугаа өргөж байгаа торгон агшныг мөнхөлсөн юм.

Рэйхстагд тугаа өргөсөн нь (1945 он)

Зөвлөлтийн цэргүүд Бэрлиний дайны ялалтаа тэмдэглэж Рэйхстагийн оройд далбаагаа өргөсөн. Зурагчин: Евгений Халдэй

5 Сайгоны цааз (1968 он)

Эдди Адамсын дарсан энэхүү зураг Тэтийн довтолгооны өмнө Сайгон хотын гудамжинд генерал Нуен Нок Лоон сэжигтэн Нуен Ван Лэмийг цаазалж байгааг гэрчилсэн зураг юм.  Энэхүү зураг нь АНУ-н дайныг эсэргүүцэгч хөдөлгөөний бэлгэдэл болсон.

"Буу, толгойдоо буу тулгуулсан эрийн царай, болж буй үйл явдлыг харж чадалгүй дальдчих зүүн талд зогсоо цэргийг энэ зургаас харж болно" хэмээн Associated Press агентлагийг удирдаж байсан Хол Буэл (Hal Buell) 2009 онд NPR –д ярилцлага өгөхдөөярьсан байдаг. Адамс энэ зургаараа Пулитзерийн шагнал хүртсэн ч энэ зургаас болж сэтгэцийн өөрчлөлттэй болсон талаараа ярьсан байна.

Сайгоны цааз (1968 он)

Тэтийн довтолгооны өмнө Сайгон хотын гудамжинд Өмнөд Вьетнамын цагдаагийн газрын дарга, генерал Нуен Нок Лоон (Nguyen Ngoc Loan) , Вьетнамын комунистуудын нэг хэмээн сэжиглэгдсэн Нуен Ван Лэм (Nguyen Van Lem) –ийн толгойд буугаа тулган буудах үе. Зурагчин: Эдди Адамс/Associated Press

6 Өтгөрүүлсэн түлшний дайралтад өртсөн охин (1972 он)

Энэхүү зургийг Ник Ут дарсан бөгөөд Өмнөд Вьетнамын нисэх онгоцууд өөрийн цэрэг болон энгийн иргэдийн дээрээс өтгөрүүлсэн түлш асгасны дараа айсан хүүхдүүдийг хөөж буйг гэрчилсэн байна. Дунд нь гүйж байгаа 9 настай, нүцгэн Ким Пук охин шатсан хувцсаа тайлаад зугтаж буй нь энэ юм. Утын хэлснээр Пук охин “Халцгай, халцгай” хэмээн вьетнамаар орилж байсан бөгөөд түүнийг шалан дээр хэвтүүлэхэд түлэгдсэн арьс нь хууларч охин өвдөлтөө тэсвэрлэж чадахгүй “Үхлээ” хэмээн орилж байсан” гэдэг. Энэ зураг Вьетнамын дайныг эсэргүүцэгч Америкчуудын хөдөлгөөнийг улам эрчимжүүлсэн ба зураг дарсан Ут 1973 онд Пулитзерийн шагнал хүртсэн юм. Пук охин одоо 55 настай бөгөөд Канадын иргэн болж дайнаас болж өвдөж зовсон хүүхдүүдэд туслах сан ажиллуулдаг.

Өтгөрүүлсэн түлшний дайралтад өртсөн охин (1972 он)

1972 оны 6 сарын 8-нд Коммунист Вьетнамчуудын нуугдаж буй хэмээн сэжиглэгдэж байсан газарт Агаарын хүчний өтгөрүүлсэн түлшний дайралт хийсний дараа Өмнөд Вьетнамын цэргүүд айсан хүүхдүүдийг хүчээр хөөж буй нь. Associated Press

7 Жозеф Дуо дайны үеэр (2003 он)

2003 оны 6 сард Крис Хондрос энэхүү зургийг Либерийн цэргийн командлагч Жозеф Дуо Либерийн хоёрдугаар иргэний дайны үеэр босогчид руу пуужингаар галласны  дараах зургийг гэрчилэн дарсан юм. Энэ зураг бусад зурагчдын зургуудтай ижил иргэний дайныг дуусгахад чухал нөлөө үзүүлсэн боловч Хондрос дараа нь энэ зураг дайныг уриалсан эсвэл эсэргүүцсэн алиных нь гэрчлэл болсныг мэдэхгүй байна хэмээн ярилцлагадаа дурдсан байна.

Жозеф Дуо дайны үеэр (2003 он)

Либерийн цэргийн командлагч Жозеф Дуо засгийн газарт үнэнч байж, 2003 оны 7-р сарын 20-нд Либери улсын Монровиа хот дахь стратегийн байрлал болсон гүүрэн дээрх босогчдын хүчин рүү пуужингийн хөдөлгүүрт тэсрэх бөмбөгөөр галласнаа тэмдэглэж байгаа нь. Крис Хондос (Chris Hondros)/Getty Images

8 Шалган нэвтрүүлэх цэг дээрх Ирак охин (2005 он)

2005 оны 1 сард Иракийн Тал-Афар хотын шалган нэвтрүүлэх цэг дээр АНУ-н цэргийн хүчнийхэн 5 настай Самар Хассан охины эцэг эхийг санамсаргүйгээр хөнөөсний дараа энэхүү зургийг Крис Хондрос дарсан байна. Зураг хэдхэн өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархаж шалган нэвтрүүлэх цэгүүд дээрх АНУ-н цэргийн хүчнийг өөрчлөх, Ирак дахь АНУ-н хүчний нөлөөллийг багасгах талаар асуудал дэвшүүлэгдэхэд нөлөөлсөн байна. 2011 онд Ливаны хувьсгалын үеэрх зургийг авч яваад Хондрос алуулжээ.

Шалган нэвтрүүлэх цэг дээрх Ирак охин (2005 он)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()