1
Яст мэлхийн цэлцэгнүүр
Бидний урд хөрш Хятад улсад нунтагласан яст мэлхийн хуягаар цэлцэгнүүр хийж иддэг. Хэдийгээр амт нь гашуун ч Хятадууд үүнийг амттаны нэг төрөлд оруулдаг байна.
2
Зөгийтэй жигнэмэг
Гаж, сонин бүхний эх орон гэгддэг Япон улсад зөгийг шар буурцагны сүмс (soy sauce), элсэн чихэртэй шарж, жигнэж зөөлрүүлэн будаатай эсвэл жигнэмэгэнд хольж иддэг байна.
3
Наймаалжтай мөхөөлдөс
Та мөн хүсвэл хаанаас ч хамаагүй наймаалжтай мөхөөлдөс олж идэж болно.
4
Царцаатай жигнэмэг
Та энэхүү жигнэмэгийг Францын өмнөд хэсгээс олох боломжтой. Амт нь харин итгэмээргүй чихэрлэг гэсэн шүү.
5
Шувууны үүрэн шөл
Хятадын өмнөд хэсэгт амьдардаг шар бялзуухай хэмээх шувуу өөрийн шүлсээр үүр барьдаг бөгөөд тэрхүү шүлсэн үүрийг цуглуулж хийсэн шөл нь тансаг зэрэглэлийн хоолонд тооцогддог байна.
6
Натто
Японы хамгийн түгээмэл зуушнуудын нэг. Энэ нь исгэж гашилгасан шар буурцаг бөгөөд өглөөний цайнд голчлон хэрэглэдэг. Наалдамхай, нялцгай энэ хүнс нь эрүүл мэндэд нэн тустай байдаг ажээ.
7
Цустай шарвин
Финланд болон Шведийн уламжлалт хоол нь шинэхэн хонины цусаар амталсан шарвин юм.
8
Мамми
Мамми нь хөх тарианы гурил, соёолж, давс, элсэн чихрээр хийдэг Финландын уламжлалт хоол юм. Бэлтгэхдээ бүх орцоо аяганд хийж холиод бага температуртай зууханд хэдэн цагийн турш байлгаад, дараа нь тос эсвэл ванилаар амталж иддэг.
9
100 жилийн настай өндөг
Хятадад хэдэн сарын турш цуунд дарсан галууны өндгийг "100 жилийн настай өндөг" гэж нэрлэдэг.
10
Мактак
Мактак нь халимны өөх болон арьсаар хийдэг Гренланд амттан юм.
11
Шиокара
Нэг дор 10 гаруй төрлийн загасны махыг шараад сар гаруй дарсны дараа Японы шиокара нэртэй амттан бэлэн болдог.
12
Акутак
Аляскын Эскимочуудын хийж иддэг Акутак амттанг буга, далайн арслан, салмон загас болон төрөл бүрийг жимсээр хийдэг аж.
13
Лютефиск
Норвегичууд энэхүү амттан бэлтгэхдээ загасны махыг желатинд хийн хэдэн өдрийн турш байлгадаг. Дараа нь цэлцэгнүүр шиг болсон загасны махаа шарж юм уу чанаж иддэг байна.
14
Пагпаг
Филиппин улсад танд Пагпаг нэртэй гудамжны хоол санал болговол тун болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь энэхүү хоолыг бэлтгэхдээ гудамжны хогийн савыг ухаж олсон хүнсний зүйлсийг ашигладаг. Одоогийн байдлаар пагпаг идээд үхсэн тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа ч хоолны хордлогод орох нь баттай юм.