1
Чад (Chad) болон Румын (Romania)
Дэлхий дээрх аль ч улсын төрийн далбаа энэ хоёрынх шиг ялгахын аргагүй адил биш. Учир нь уг хоёр далбааны дизайн болоод хэмжээ нь яг ижил. Зөвхөн хөх, шар, улаан өнгөнүүдийн дундах нарийн зураасаар л хоорондоо ялгагддаг. Мэдээж хоёр далбааны үүссэн түүх огт өөр бөгөөд Румыний далбааг 1861 онд тухайн үеийн хилийн шугамыг төлөөлүүлэн хийсэн бол харин Чад улсын далбаа 1959 онд Францын колони байхаа больж тусгаар тогтнолоо зарласны дараа бий болсон юм. Анх ногоон өнгийн судалтай байсан ч Мали улсынхтай адил болсноос хөхөөр орлуулсан байдаг.
2
Сенегал (Senegal) болон Мали (Mali)
Энэ хоёр тугны босоо зураасны хэмжээ, ногоон-шар-улаан өнгө гээд бүгд ижил ч өнгөний ялимгүй сүүдрээрээ ялгагддаг. Мөн Сенегал улсын далбаа дундаа ногоон өнгийн таван хошуутай.
3
Индонез (Indonesia) болон Монако (Monaco)
Энэ хоёр улсын улаан, цагаан өнгө хосолсон далбаануудыг ялгахын аргагүй. Гэхдээ Индонез улсын далбаа ялимгүй урт байдаг бөгөөд зөвхөн энэ шинж нь л уг хоёр далбааг ялгаж өгдөг байна.
4
Шинэ Зеланд (New Zealand) болон Австрали (Australia)
Энэ 2 улс аль аль нь Их Британий хөх өнгийг төрийн далбаандаа шингээсэн байдаг бөгөөд дүрслэгдэн одныхоо тоогоор засаг захиргааны нэгжээ илэрхийлсэн байдаг. 7 одтой нь Австрали, 5 улаан одтой нь Шинэ Зеландын далбаа.
5
Ирланд (Ireland) болон Зааны ясан эрэг (Côte d’Ivoire)
Энэ 2 далбаа нь дээрх далбаанууд шиг ялгахын аргагүй ижил биш ч ногоон, цагаан болон улбар өнгийн хослол, байрлал зэрэг нь зэрвэс харахад андуурам харагддаг. Ирландын далбааны ногоон өнгө нь тугны бариул талдаа байдаг.
6
Норвеги (Norway) болон Исланд (Iceland)
Энэ хоёр улсын далбаа нь яг ижил дизайнтай бөгөөд зөвхөн өнгөөрөө л ялгардаг. Учир нь уг хоёр далбаа хоёул Данийнхаас эх авсан ба улаан өнгийн дэвсгэр дээр Скандинавын цагаан загалмайг дүрсэлсэн байдаг. Норвегийн далбаа улаан дэвсгэр дээр цагаан хүрээтэй хөх загалмайтай байдаг бол Исландынх хөх дэвсгэр дээр цагаан хүрээтэй улаан загалмай дүрсэлсэн байдаг.
7
Венесуэл (Venezuela), Эквадор (Ecuador) болон Колумб (Colombia)
Энэ гурван улс гурвуулаа шар, хөх, улаан өнгийн хослолыг далбаандаа оруулсан байдаг бөгөөд хамгийн том ялгарах зүйл нь өнгөний хэмжээсийн ялгаатай байдал юм. 1822 онд Гран Колумб улсаас энэхүү далбаа нь эхлэлтэй бөгөөд 1830 онд тус улс задарч Колумб, Эквадор, Венесуэл болж салснаас далбаагаа ч мөн өөрчлөх хэрэгтэй болжээ. Колумб болон Эквадорын далбааны шар судал нь өргөн байдаг бол Венесуэлийнх бусад өнгөтэйгөө ижил өргөнтэй байдаг. Мөн нумарсан одод болон улсын сүлд зэргээр нь ялгаж болно.
8
Люксенбург (Luxembourg) болон Нидерланд (Netherlands)
Герман улс 17-р зууны дунд үед улаан, цагаан болон хөх өнгийг бэлгэдэл болгон далбаандаа ашигладаг байсан бөгөөд үүнээс нь жишээ авч 1789 оны хувьсгалын дараа Франц улс далбаагаа мөн тийм өнгөтэй болгосон байдаг. Хэдийгээр Люксенбург Нидерландтай ойр байдаг хэдий ч далбаа үүссэн түүх нь огт өөр юм. Сайн харвал цэнхэр өнгө нь хоорондоо ялгаатай байгаа.
9
Словени (Slovenia), Орос (Russia) болон Словак (Slovakia)
Цагаан-хөх-улаан өнгийн судлууд нь мөн 17-р зууны үеийн Германы гурван өнгөт далбаанаас эхтэй бөгөөд ерөнхийдөө тус далбаанаас Европын олон улсууд өөрсдийн далбаагаа сэдэвлэн гаргасан байдаг. Словак, Словений далбаа нь Оросынхоос арай урт байх агаад дээр нь өөр өөрсдийн улсын сүлдээ дүрсэлсэн байна. Мөн Хорват, Сербийн далбаа нь Оросынхтой ижил улаан-цагаан-хөх өнгийн хослол байдаг.
Бонус: Монгол улсын төрийн далбааны түүхэн хувьсал
Манай орны одоогийн төрийн далбааны улаан-хөх-улаан, 1:2 харьцаатай загварыг анх 1945 оноос хэрэглэж эхэлжээ.
Ардчилсан хувьсгалын дараа 1992 онд далбааны алтан соёмбын дээр байрлаж байсан коммунист системийн бэлгэдэл таван хошууг хассан байна.
Харин 2012 оноос далбааны цайвар өнгийг илүү гүн болгож тодруулжээ.