1
Хөлсний паппараци
Хэрвээ та алдартай хүн шиг мэдрэмж авахыг хүсэж байвал та Нью-Йорк хотын папапарцийн компанид 500 ам.доллар төлөөд таныг хаа сайгүй дагах паппараци нэг өдрийн турш хөлсөлж болно.
2
Одой хүнийг түрээслэх нь...
Америк, Англи эсвэл Канадад үдэшлэгээ илүү хөгжилтэй болгохыг хүсвэл одой хүн 100-1000 ам.долларын үнээр хөлсөлж болдог ажээ.
3
Түрээсийн эмээ
Австралид эмээгээ санасан хүмүүс хүссэн зан чанар, гадаад төрхтэй эмээг түрээсэлж болдог.
4
Чандараас бүтсэн хөрөг
АНУ-ын Виржиниа мужийн нэгэн чандарлах газар 137 ам.долларын үнээр талийгаачийн хөргийг чандраар нь хийж өгдөг.
5
Хөлсний гадаад хүн
Японд найзууддаа гайхуулах гэсэн эсвэл гадаад хэлээ сайжруулах гэсэн хүмүүс 500-600 ам.долларын үнээр хүссэн улсынхаа иргэнийг хөлсөлж нэг өдрийг цуг өнгөрүүлдэг аж.
6
Дараалалд таны оронд зогсох хүн
Хэрвээ урт дараалалд зогсохыг хүсэхгүй байвал Нью-Йорк хотод 25 ам.долларын үнээр таны оронд хичнээн удаан байсан ч хамаагүй зогсох хүнийг хөлсөлж болно.
7
Японы бусдын өмнөөс уучлалт гуйх үйлчилгээ
Японд хэд хэдэн компаниуд бусдын өмнөөс уучлалт гуйх үйлчилгээ үзүүлдэг. Цахим шуудан эсвэл гар утсаар уучлалт гуйх бол ханш нь 96 ам.доллараас эхлэх ба нүүр тулан уучлалт гуйхад 240 хүртэл ам.доллар байдаг. Мэдээж өмнөөс тань уйлах хэрэг гарвал илүү үнэ төлөх хэрэгтэй гэнэ шүү.
8
Цуг охин найрах хүн
Хэрвээ танд хамт "охин найрах" хүн хэрэгтэй бол АНУ-д 500 ам.доллараар "охин найрах мэргэжилтэн" хөлсөлж болно.