1
Хэтэрхий их зүйлийн тухай бодох
Хүн аливаа асуудлыг шийдэхдээ 50 хувь буруу шийдвэр гаргадаг гэж эрдэмтэд хэлжээ. Бид аливааг нарийвчлаад бодоод эхлэхээр зөв шийдвэр гаргах магадлал бүр 20 хувь болтлоо буурдаг байна. Үүнээс гадна асуудлынхаа нарийн ширийн зүйлийг эргэцүүлж эхлэх үедээ бид маш их эрч хүч зарцуулдаг юм. Гэтэл хүн ядрахаараа зөв шийдвэр гаргаж чадахгүйд хүрнэ шүү дээ.
Шийдвэр гаргахдаа ийм алдаа гаргахгүйн тулд та төлөвлөгөөгөө боловсруулах тодорхой цаг хугацаа заах хэрэгтэй. Харин төлөвлөж, боловсруулж дууссан бол цаг алдалгүй дараагийн ажилдаа орох хэрэгтэй.
2
Муу үр дүнд хүрэх вий гэж санаа зовох
Айдаст автах нь хүнд байдаг хамгийн энгийн төрөлхийн зан. Айдас нь биднийг ямар нэг буруу бөгөөд муу алхам хийхээс сэргийлдэг. Энэ үед бид хийх гэж байгаа зүйлээ бүтэлгүй болох вий, дэмий л эхэллээ гэж харамсах вий хэмээн зорилгоосоо ухрахад хүрнэ. Бүр бүтэж, амжилттай болох байсан ч айдсаасаа болоод эхлэхгүй байх нь олонтаа.
Ийм тохиолдолд хүсэл зоригоо чангалан ямар ч байсан урагшаа тэмүүлж байхыг сэтгэл зүйчид зөвлөж байна. Таны гаргасан шийдвэр буруу ч байж болно. Ер нь хүн бүр л алддаг шүү дээ.
3
Бид юу хүсэж байгаагаа өөрсдөө мэддэггүй
Ямар нэгэн багаар ажиллах үед хүн бүр л асуудлын талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, эцэст нь нэгдсэн нэг шийдвэрт хүрдэг билээ. Энэ арга нь ихэвчлэн зөв шийдвэр гаргахад тустай хэдий ч үргэлж зөв байдаггүй.
Өнөөгийн мэдээллийн их урсгалтай цагт хүн юу хүсэж байгаагаа тодорхойлно гэдэг хүнд болсон. Ийм үед өөрөө өөртөө тодорхой хэдэн асуулт тавиад хариуг нь шууд цаасан дээр бичээд, дүгнэхийг шинжээчид зөвлөж байна.
“Би зураг зурж сурмаар байна”. Дахиад хэд хэдэн асуулт тавиад үзэхэд энэ л хариу гараад байх юм бол та үнэхээр зураач болох хүсэлтэйгээ баттай мэдэж авах нь гарцаагүй.
4
Өөрийгөө бодож байх хэрэгтэй
Шведийн эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хоолны дэглэм нь аливаа шийдвэр гаргахад шууд нөлөөлдөг гэнэ. Туршилтад оролцсон- хоолны дэглэм барьдаггүй хүмүүсийн оролцогсдын цусанд даралт өсгөдөг буюу таагүй шийдвэр гаргахад нөлөөлдөг "грелин" даавар их байна гэж гарчээ. Тэгээд ч сэтгэл санааны их ачаалал нь биеийг ядрааж, өвчин, өөр бусад таагүй хүчин зүйлийн эхлэл болдог.
Тиймээс хэт их хэмжээгээр идэж, таргалахаас сэргийлээрэй.
5
Өөрөө өөртөө л найдах
Найз нөхөд, төрөл төрөгсдийн дэмжлэг хүнд маш чухал байдаг. Хүүхэд байхдаа тэртэй тэргүй бид ямар нэг зүйл дээр зөвхөн эцэг эхээсээ төдийгүй бусдаас тусламж эрэх нь хэвийн үзэгдэл байсан. Харин насанд хүрсэн хойноо бид бүхий л асуудлыг өөрсдөө шийднэ, зарим тохиолдолд гаргаж буй бүх шийдвэр маань буруу мэт санагддаг шүү дээ. Гэхдээ энэ нь алхам бүрээ бусдаас асууж ойр дотнынхонтой ярилцаж, тэдний амыг харж бай гэсэн үг биш шүү дээ. Өөрийнхөө хүч бололцоог сайтар тооцоод үнэхээр шаардлагатай бол бусдаас тусламж хүс. “Нэг толгой сайн, хоёр бол бүр сайн” гэсэн үг ч байдаг даа. Хамгийн хүнд хэцүү үед хэн нэгний сэтгэлийн дэм чухал байдаг юм шүү.