10
Саудис /Saudis/
Саудис бол 1932 оноос эхлэн Саудын Арабыг удирдаж буй олон үндэстнээс бүрдсэн хэмжээлшгүй эрх мэдэл бүхий бүлэг хүмүүс юм. Харин энэхүү бүлэг нь өнөөдрийн байдлаар 25 мянган саудистай болоод байгаа бөгөөд удирдагч эзэн хаан нь Салман ибн Абдул-Азиз Аль Сауд юм. Энэхүү гэр бүл гэж хэлж болох нийгмийн бүлгийг өрхийн тэргүүн Салман удирдаж төрийн бүх эрхийг барьдаг бол гэр бүлийн бусад гишүүд нь засгийн газарт өндөр албан тушаал хашдаг байна. Тэд нутагтаа төрийн ямар ч албан тушаалыг авч чадна. Түүнчлэн энэ гэр бүл Саудын Арабын нефтийн нийт нөөцийн 20%-ийг дангаар эзэмшдэг.
9
Притцкерийн гэр бүл /Pritzkers/
Еврейн цагаачид болох Притцкерийн гэр бүлийнхэн 1881 онд Чикагогоос Киев рүү нүүсэн байна. Тэд "Hayat" хэмээх зочид буудал, аялал жуулчлалын чиглэсэн байгууллагыг удирддаг. Мөн Притцкерын гэр бүл архитектурын салбарт нэр хүндтэй бөгөөд Чикагод өөрсдийн архитектурын сургуулийг нээсэн байна.
8
Оппенгеймерийн гэр бүл /Oppenheimers/
Оппенгеймерийн гэр бүлийнхэн дэлхийн ихэнх алт болон алмазны орд газрыг эзэмшдэг. Харин энэхүү гэр бүлийн үүсгэн байгуулагч нь Эрнест Оппенгеймер бөгөөд тэрээр Өмнөд Африкийн Кимберли хотод амьдрахаар очоод хотынхоо захирагч болсноор энэ бүхэн эхэлсэн гэдэг. Ингээд удалгүй тэрээр томоохон алмаз олборлолтын уурхайн тэргүүн болжээ. Харин одоо түүний алмаз олборлолтын байгууллагыг ач хүү Ник Оппенгеймер хариуцаж байгаа бөгөөд тэд алмаз олборлохоос гадна алт, төмрийн хүдэр, цагаан алт, үйлдвэрийн эрдэс зэргийг олборлодог байна.
7
Мердокын гэр бүл /Murdocks/
Медиа салбарын магнат болох Кит Мердок нь олны танил болох гараагаа Австралиас эхэлсэн бөгөөд Мельбурны хэвлэлийн байгууллагын улс төрийн салбарыг хариуцаж байсан хүн юм. Тэрээр ерөнхий редактороос ерөнхий захирал хүртэл албан тушаалд дэвшиж чадсан байна. Харин түүний хүү Руперт Мердок нь мөн л сэтгүүлч бөгөөд “News Corporation” хэмээх томоохон медиахолдингийг байгуулсан юм. Харин одоо Мердокийн гэр бүлийнхэн 20th Century Fox, Fox News, My Space, Dow Jones хэмээх байгууллагуудыг удирдаж байна.
6
Виндзорын гэр бүл /Windsors/
Виндзор бол Их Британийн хатан хааны гэр бүл юм. Одоо Виндзорын гэр бүлийн тэргүүн нь хатан хаан Элизабет II билээ. Тэрээр английн сүмийн тэргүүн, Их Британийн цэргийн ерөнхий командлагч юм.
Элизабет II хатан хаан нь Англиас гадна 15 муж улсын удирдагч бөгөөд түүний нэр хүндэд ямар ч улс төрч атаархмаар эрх мэдэлтэй нэгэн юм. Харин хатан хааны гэр бүлийнхэн бүгд энгийн, тайван амьдралаар амьдардаг бөгөөд сайн үйлсийн аян зохион байгуулах, цэргийн алба хаах зэргээр энгийн хүмүүстэй ижил түвшинд нийгмийн хариуцлага хүлээдэг.
5
Уолтоны гэр бүл /The Waltons/
1962 онд Сэм Уолтон хамгийн анхны "Walmart" дэлгүүрийг нээсэн хүн юм. Ингээд тэрээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд зүй ёсоор багтах болжээ. Одоо "Walmart" дэлгүүр нь АНУ-ын хамгийн том сүлжээ дэлгүүрүүдийн нэг болоод байна. Харин Сэмийг нас барсны дараа түүний сүлжээ дэлгүүрийг эхнэр болон 4 хүүхэд нь удирдах болжээ. Түүнчлэн тэд "Walmart"-аас гадна “Арвест банк”-ийг эзэмшдэг байна. Үүнээс гадна урлагийн бүтээл болон гэр бүлийн сайн үйлийн сан тэдэнд хамаарна.
4
Барухийн гэр бүл /Baruhi/
Хэдийгээр Барухийн гэр бүлийн хөрөнгө Ротшильд болон Рокфеллерийнхээс бага хэдий ч тэднээс эрх мэдэл, нөлөөллийн хувьд илүү юм. Баруховын гэр бүлийн үүсгэн байгуулагч Бернард Барух нь АНУ-ын ерөнхийлөгчийн таван зөвлөгчийн нэгээр ажиллаж байсан төдийгүй Уинстон Черчиллийн үнэнч анд байжээ. Тэрээр “хүйтэн дайн” гэх ойлголтыг гаргасан бөгөөд цөмийн бөмбөг үйлдвэрлэх болон цөмийн бөмбөгийн агентлагийг үүсгэн байгуулах санааг гаргаж, дэмжсэн гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн юм. Одоогоор Барухийн өв залгамжлагчдын мэдээлэл нууцлаг байгаа бөгөөд тэрээр 2 хүү, 1 охинтой байсан юм. Харин ач зээтэй гэсэн тодорхой баримт байдаггүй.
3
Ротшильдын гэр бүл /Rothschilds/
Ротшильдууд Наполеон I-ийн үеэс л хамгийн чинээлэг гэр бүлүүдийн нэгт тооцогдсоор ирсэн юм. Харин энэхүү удирдагч гэр бүлийн эх үүсвэрийг Амшель Майер Ротшильд тавьсан гэж үздэг бөгөөд тэрээр Германд банкны бизнесийг эхлүүлж өөрийн санхүүгийн засаглалыг тогтоосон хүн юм. Нас барахынхаа өмнө Амшель өв залгамжлагчиддаа засаглалыг хэрхэн удирдах талаар өөрийн арга барилыг өвлүүлэн өгсөн бөгөөд тэр үеэс хойш 200 жилийн турш Ротшильдын гэр бүлийнхэн тэрхүү дүрмийг баримталсаар байна. Харин энэхүү гэр бүлийн талаар маш олон цуурхал байдаг бөгөөд тэдгээрийн дотор дэлхийн бүх санхүүг Ротшильд атгадаг гэсэн таамаг ч бий. Мөн тэднийг дэлхийд болж буй дайн, зэвсэгт мөргөлдөөнүүдэд хөрөнгө оруулдаг ч гэж ярьдаг.
Ротшильдын гэр бүлийн одоогийн хөрөнгө 2 их наяд доллар хүрдэг бөгөөд хөрөнгө оруулалт, худалдаа, банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс гадна усан үзмийн талбай, үйлдвэрлэл, нефть олборлолт, байгалийн хий боловсруулах зэрэг олон салбарын тэргүүлэгч юм.
2
Морганы гэр бүл /Morgans/
Морганы гэр бүлийг АНУ-ын улс төр болоод дэлхийн ихэнх банкуудыг хянадаг гэж үздэг. Мөн Жон Пирлонт Морган нь АНУ-ын анхны санхүүгийн засаглалыг гаргасан хүн юм. Тэрээр иргэний дайны үед зэвсэг худалдаалж байсан бөгөөд 1907 онд банкны системийг сүйрлээс аварсан гэдгээрээ түүхэнд үлдсэн юм. Ингээд өнөөдрийг хүртэл Морганы гэр бүл дэлхийн хамгийн алдартай банкируудын нэг хэвээр байсаар байна. Тэдний банкны салбар АНУ төдийгүй Европ даяар тархсан байдаг. Түүнчлэн энэ гэр бүлийн гишүүд “Женерал Моторс”, “Женерал Электрик” зэрэг байгууллагуудыг удирдаж байсан юм.
1
Рокфеллерын гэр бүл /Rockefeller's/
Рокфеллерын гэр бүлийн талаар маш олон цуу яриа байдаг ч тэдний хөрөнгийг тодорхой мэддэг хүн гэж үгүй бөгөөд ойролцоогоор 1-3 их наяд долларын хөрөнгөтэй гэж тооцоолдог. Харин энэ гэр бүлийн алдар хүндийг дэлхийн түүхэн дэх хамгийн анхны долларын тэрбумтан Жон Рокфеллер авчирсан юм. XIX зууны сүүл үед гэхэд АНУ-ын түлшний зах зээлийн 90%-ийг хянадаг байсан энэ гэр бүл орчин үеийн нефтийн зах зээлийн эхлэлийг тавьсан гэж үздэг. Түүнчлэн дэлхийн II дайн Рокфеллерын гэр бүлийн хөрөнгийн хэмжээг бүр ч тогтворжуулсан юм. Одоо тэд банк болон нефтийн бизнес эрхлэхээс гадна сайн үйлсийн аян зохион байгуулдаг байна.