Ээжүүд хүүхдийнхээ амьдралын алхам тутамд оролцох нь ямар хор уршигтай вэ?

Эх хүн бүр хүүхдийнхээ төлөө санаа зовох нь зүй ёсны хэрэг билээ. Гэтэл заримдаа тэд хэт их анхаарал халамж тавьснаараа хүүхдийнхээ хөгжих, бие даах боломжийг нь үгүй хийж байдаг. Ингээд тэр нь эргээд хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, таны оролцоогүйгээр юу ч хийж чадахгүйд хүрдэг. Тэгвэл таныг сандруу ээж мөн эсэхийг дараах шалгуураар мэдэж авцгаая. 

Ээжүүд хүүхдийнхээ амьдралын алхам тутамд оролцох нь ямар хор уршигтай вэ?

1 Хүүхдийнхээ бохирдсон хувцаснаас санаа зовдог

Хэрэв та гадны зочид ирэхэд хүүхдийнхээ бохирдсон хувцсыг солих гэж яардаг бол энэ нь таны цэвэр, цэмцгэр байдалтай огт холбоогүй бөгөөд харин таны "төгс ээж" болох гэсэн эрмэлзэлтэй холбоотой юм. Та бусдад хүүхэддээ хэр их хэмжээний анхаарал хандуулдаг мэт харагдахыг хүснэ төдий чинээ хүүхдээ гангалах болно. Ингээд ирсэн зочид таныг гайхалтай анхаарал, халамжтай ээж гэж бодох болно. Харин магтаал сонсоогүй тохиолдолд та өөрийгөө чамласаар л байна. 

Хүүхдийнхээ бохирдсон хувцаснаас санаа зовдог

2 Хүүхэд маань ямар нэг зүйл хийж чадахгүй байвал би үргэлж тусалдаг

Та бусад хүүхдүүдийн чаддаг зүйлийг танай хүүхэд ч бас заавал хийж чаддаг байх ёстой мэтээр төсөөлдөг. Тиймээс л та хүүхдээ ямар нэг зүйлийг хийж чадахгүй байвал бусадтай харьцуулж зэмлэж эхэлдэг байна. Харин ингэснээрээ та хүүхдийнхээ сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлж өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь үгүй хийх болно. Энэ тохиолдолд та яах ёстой вэ гэвэл хүүхдийнхээ хийж чадах зүйлийг олоход нь туслах хэрэгтэй. Хүүхэддээ хүн бүхэнд өөрийн гэсэн онцлог давуу тал байдаг гэдгийг ойлгуулахыг хичээгээрэй.

Хүүхэд маань ямар нэг зүйл хийж чадахгүй байвал би үргэлж тусалдаг

3 Хүүхэд маань чөлөөт цаг ихтэй байх үед нь би түүнийг завгүй байлгахыг хичээдэг

Танаас өөр хэн нэгэн хүүхдэд тань санаа тавьж, халамжилж чадна гэдэгт та огт итгэдэггүй бөгөөд үргэлж өөрийнхөө хажууд байлгахыг эрмэлздэг. Гэтэл хүүхдүүдэд эцэг, эхийнхээ оролцоогүйгээр чөлөөтэй байх орон зай хэрэгтэй байдаг. Үүнд төрөл бүрийн дугуйлан, спортоор хичээллэх, сонирхлын клуб зэрэг зүйлс багтана. Ийм зүйлсэд цаг зарцуулж байгаа хүүхдүүд чөлөөт цаг багатай ч ядаж л сонирхолтой амьдарч чадна. Харин үргэлж таны хажууд байдаг хүүхэд хариуцлага хүлээх чадваргүй болж, юу сонирхож байгаагаа ч мэдэхгүй болно.

Хүүхэд маань чөлөөт цаг ихтэй байх үед нь би түүнийг завгүй байлгахыг хичээдэг

4 Хүүхэд маань найзуудтайгаа гарах үед би нарийн төлөвлөгөөг нь гаргадаг

Хүүхэд том болохынхоо хэрээр олон найзтай болж эхэлдэг. Ингээд тэдний найзуудаараа уулзах давтамж нь нэмэгдэх бүрт та ч бас хамт гарах гэж байгаа мэт хүүхдээ хянаж эхэлнэ. Тэгээд ч зогсохгүй бүх найзуудынх нь утасны дугаар, гэрийн хаягийг нарийн сайн бичиж авдаг л биз. Гэтэл үнэн хэрэгтээ ингэж анхаарах үед эсрэгээрээ хүүхдийг сургууль дээр нь шоглох магадлал өндөр болдог бөгөөд хүүхэд тань бие дааж аливаа зүйлийг хийх чадваргүй болсон байдаг. Учир нь хүүхэд бүх зүйлээ ээжээсээ хараат болгосноор бие дааж шийдвэр гаргаж чаддаггүй бөгөөд шийдвэр гаргасан ч хариуцлага хүлээх чадваргүй болдог байна. 

Хүүхэд маань найзуудтайгаа гарах үед би нарийн төлөвлөгөөг нь гаргадаг

5 Хүүхэд минь гуниглах үед би өөрийгөө буруутгадаг

Нэг ч цаг алгасалгүй хүүхэддээ анхаарал хандуулж байгаа ч өөрийгөө буруутгасаар л байна уу. Та үргэлж дутуу унтаж, стресстэж байна уу?

Хүүхэд тань бага зэрэг сэтгэлээр унах, ямар нэг зүйл нь бүтэлгүйтэх зэрэгт түүнд туслах гэж зүтгэсний хэрэггүй. Учир нь хүүхдийг ухаалаг нэгэн болж төлөвшихөд нь сэтгэл хөдлөл, амьдралын өнгийг мэдрэх зэрэг нь бас нэгэн хөшүүрэг болж өгнө. Тиймээс бага зэргийн уйтгар гуниг, ганцаардал бол хэвийн үзэгдэл юм.

Хүүхэд минь гуниглах үед би өөрийгөө буруутгадаг

6 Хичээлийнхээ хажуугаар ямар нэгэн аюултай зүйл туршихыг би зөвшөөрөхгүй

Хүүхдийн тань ямар нэгэн төлөвлөгөө, сонирхол таны санааг зовоож байна уу? Та хүүхдээ жаахан байхад нь дүүжин дээр тоглохыг зөвшөөрдөггүй байсан уу?

Тэгвэл тийм байдлаар хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хориглох нь энэ дэлхий дээр хэнд ч итгэж болохгүй гэсэн таны ойлголттой холбоотой юм. Гэхдээ энэ мэтчилэн санаа зовж хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг унтраах хэрэгтэй гэж үү?

Хичээлийнхээ хажуугаар ямар нэгэн аюултай зүйл туршихыг би зөвшөөрөхгүй

7 Хэрвээ хүүхэд маань зуны амралтаараа ажиллахыг хүсвэл би түүнд тохирох ажлыг нь олж өгөх болно

Та хүүхдээ хуурамч ажил олгогчоос хамгаалахын тулд түүнд аюулгүй ажил олж өгөхийг эрмэлзэнэ. Ингэснээр та хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг үл харгалзаж зөвхөн өөрт таалагдсан ажлыг л сонгож өгөх болно. Энэ нь мэдээж түүний шийдвэр гаргах боломжийг хязгаарлана.

Хэрвээ хүүхэд маань зуны амралтаараа ажиллахыг хүсвэл би түүнд тохирох ажлыг нь олж өгөх болно

8 Эцэг эхчүүд хүүхдээ боломжит бүхий л аюулаас хамгаалах хэрэгтэй

Таны өдөр тутмын амьдрал бүхэлдээ хуваарийн дагуу үргэлжилдэг үү? Хэрэв бүх зүйл төлөвлөсний дагуу болохгүй үед та сэтгэлээр унаж стресстдэг үү? 

Тэгвэл энэ хандлагаа та хүүхэддээ ч мөн гаргадаг бөгөөд сэрэх, унтах, идэх, тоглох гээд бүх зүйлийг нь цагтай байлгах гэж хичээх болно. Хүүхэд тань зөвхөн тодорхой нэг цагт, тодорхой хугацаанд гадаа гардаг бол энэ нь гадаад орчинтой танилцах боломжийг нь үгүй хийнэ. Тиймээс өдрийн цаг минут бүрийг төлөвлөх хэрэггүй.

Эцэг эхчүүд хүүхдээ боломжит бүхий л аюулаас хамгаалах хэрэгтэй

9 Би хүүхдийнхээ сонсох, үзэх, унших зүйлийг хянадаг

Та хүүхдийнхээ цахим хуудсанд чөлөөтэй нэвтэрч түүний юу хийж байгааг шууд харж байна уу? Найзууд тань таныг муугүй мөрдөгч болох юм байна лээ гэж шоолж ч байж болох юм. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бол бахархах зүйл биш. Харин үүний оронд хүүхэддээ цахим сүлжээнд хэрхэн биеэ авч явах талаар зөвлөгөө өгч, хамтран ажиллаарай. Хүүхдэд сонголт хийх боломж олгосон нь зүйтэй.

Би хүүхдийнхээ сонсох, үзэх, унших зүйлийг хянадаг

10 Дипломтой болгох гэж зүтгэдэг

Хүүхдээ сургуулийн дипломтой болохыг шаарддаг ч хувийн эмх цэгц, дэг журамтай байхыг шаарддаггүй нь эцэг, эхчүүдийн хамгийн том алдаа юм. Тэгж чадаагүйгээс болоод хүүхдүүд амьдрал дээр гараад бүх зүйлд эмх замбараагүй хандаж эхэлдэг. Тиймээс үглэж загнахын оронд бүр бага балчир үеэс нь эхлэн үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй.

Дипломтой болгох гэж зүтгэдэг

Хэрвээ дээрх заалтуудын 1-2 нь л тань дээр ажиглагдаж байгаа бол санаа зовох хэрэггүй бөгөөд энэ энгийн асуудал. Харин үүнээс их байвал та хүүхдийнхээ ирээдүйд хэрхэн нөлөөлж байгаа талаараа бодоод үзээрэй. Хүүхдийнхээ бүх зүйлийг хориглож, түүнийг хамгаалах гэсний хэрэггүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()