1
Улаан уруул болон улаан өнгийн хувцас
Улаан өнгө хэний ч харцыг булаах увдистай. Тэр тусмаа эрчүүдийн анхаарлыг илүүтэйгээр татдаг. Тийм ч учраас улаан өнгө нь хайр дурлал, хүсэл тачаалыг бэлгэддэг бөгөөд хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг байна.
Тиймээс хүссэн эр хүнийхээ анхаарлыг олны дундаас онцгойрон гарч татахыг хүсвэл улаан өнгийн хувцас өмсөж, уруулаа улаанаар будаад нэг үз.
Улаан урууланд эрчүүд хүчтэй татагддаг. Гэхдээ улаан уруулын будаг зохидоггүй хүмүүс олон бий. Тиймээс оронд нь улаан өнгийн гадуур хувцас сонгож болох юм.
2
Инээмсэглэх, харц тулгарах
Итгэх эсэхээ та өөрөө л мэд. Гэхдээ таалагдсан хүн рүүгээ нүд салгалгүй ширтэх нь ч тийм ч зөв арга биш юм. Харин түүний оронд үл ялиг харц тулгарахад л та хоёрын дунд оч харвах болно. Учир нь эрчүүд эмэгтэйнхээ нүд рүү ширтэхээс бага зэрэг эмээдэг байна. Тиймээс харц тулгарах тэрхэн агшинд бага зэрэг инээмсэглээд өгөхөд л хэн ч байсан та өөрийн болгож чадна. Инээмсэглэл нь хэн нэгэн тань дээр ирж яриа өдөх боломжийг улам нэмэгдүүлж өгдөг ид шидтэй зүйл юм шүү.
3
(Гярхай бай!) Түүний үйл хөдлөлийг дуурай
Судалгаагаар хүн хэн нэгэнд чин сэтгэлээсээ татагдвал өөрийн мэдэлгүй түүнийг дуурайж эхэлдэг болохыг баталсан байна.
Тэгэхээр та хэн нэгний хөдөлгөөнийг дуурайвал тухайн хүнд автоматаар таны талаар дотно сэтгэгдэл төрж, тантай ойр дотно байхад нөлөөлнө гэсэн үг. Гэхдээ гярхай болгоомжтой байх хэрэгтэй. Үгүй бол дөнгөж уулзсан хүнээ юу юугүй дуурайгаад эхэлбэл харин ч эвгүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай шүү.
4
Очоод түүнтэй яриа өд
Ихэнх хүмүүс эрчүүд анхны алхам хийх ёстой гэж боддог. Тиймдээ ч бүсгүйчүүд ч мөн тийм байлгах дуртай бөгөөд тэр нь эрчүүдийн төрөлхийн анч амьтны зөнг нь сэргээж өгдөг ч байхыг үгүйсгэхгүй. Гэвч байнгын ийм хүлээлтээс залхсан эрчүүд ч олон байдаг. Тиймээс та түүнд илт сээтэн хаях гэж бус зүгээр л очоод хөнгөхөн яриа өдөх эсвэл тусламж хүсэхэд л болно. Харин тэр өөртөө итгэлтэйгээр өөр дээр нь ирж яриа өдсөн эмэгтэйг мартахгүй нь лав.
5
Гарын хөдөлгөөнөөрөө энерги, эрч хүчээ харуул
Гараараа байнга зангаж ярьдаг хүнтэй та өмнө нь таарч байв уу?
Тэгж ярьдаг хүнийг бусад хүмүүс барагтаа л мартдаггүй. Учир нь тэд эрч хүчтэй, энергитэй, хүсэл тэмүүлэлтэй, өөдрөг, эелдэг харагддаг. Харин ийм чанарт хүмүүс өөрийн мэдэлгүй татагддаг шүү дээ. Тийм ч учраас өргөн далайцтайгаар орон зайг эзэлж, амнаасаа гадна гараа оролцуулж ярьдаг хүмүүс үргэлж бусдын анхаарлын төвд байдаг. Хүн бүр нээлттэй зан чанартай хүмүүст дуртай биш. Гэхдээ дотогшоо, ичимхий нэгнээс нээлттэй хүмүүс илүү бусдын анхаарлыг татдаг.
6
“Содон” бай
Танихгүй хүнтэй түрүүлж харилцаа тогтооно гэдэг хэцүү зүйл. Тиймээс гадаад төрхөө онцгой байлгах нь бас нэгэн анхаарал татаж, харилцаа эхлүүлэх боломжит арга юм. Үсээ тод өнгөөр будаж, том гоёл чимэглэл зүүж эсвэл онцгой хэв маягаар хувцаслаж болно. Энэ нь танд өөртөө итгэх итгэл нэмж бусадтай харилцахад улам амар болгоно.
7
Хөөрхөн хөлийн хуруунуудаа харуул
Энэ магадгүй хачин сонсогдох байх. Гэхдээ шинжлэх ухаантай хэн маргаж чадах билээ. Космополитан сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд олны дунд хөл нүцгэн байх нь анхаарлын төвд байх боломжийг нэмэгдүүлдэг гэжээ. Яаж тэр вэ?
Гутлаа тайлж хөл нүцгэн байх нь хүнийг тухтай, өөрийнхөөрөө, тайван байгааг илтгэдэг ба бусдын анхаарлыг шууд татдаг байна.
Ийм үед хүмүүс тань дээр ирж яриа өдөхөөсөө халгаахгүй бөгөөд хэнд ч анзаарагдалгүй өнгөрнө гэж байхгүй гэдэгт эртнээс бэлтгэлтэй байгаарай.
8
Харц тулгарахдаа хөмсгөө өргө
Үг хүчтэй гэдэг. Гэвч хүмүүс үгээр бус нүүрний хувирлаараа ч маш их зүйлийг ярьж чаддаг. Хэн нэгэнтэй харц тулгарах үедээ хөмсгөө өргөвөл та түүнд өөрийг нь таньдаг мэт ойлголтыг өгч чадна.
Зүгээр л оролдоод үз. Үүний цаана ямар ч зорилгогүй байсан ч тэр эр таныг таньдаг билүү, хэн билээ гэж хэсэг хугацаанд бодох л болно. Эсвэл тэр таныг сонирхож байсан бол таны энэ үйлдэл түүнийг ирж яриа өдөхөд том түлхэц болж ч магадгүй. Ямар ч байсан та хоёрын дунд “нэг юм” үүсэх л болно.
9
Цангинасан хоолой
Таны хоолойны өнгө эрчүүдэд төрүүлж буй сэтгэгдэлд нөлөөлдөг болов уу?
Судалгааны дүнгээс харахад хоолойн өнгө сэтгэгдэл төрүүлэхэд үнэхээр нөлөөлдөг бөгөөд эрчүүд байгалиасаа цангинасан хоолойтой бүсгүйчүүлд татагддаг ажээ. Тэглээ гээд цасан гуа шиг дуулаад бай гэсэн үг биш ч цангинасан чанга хоолой таныг эрчүүдийн сэтгэлд тодоор үлдэхэд тусалж чадна.
10
Гудамж бол загварын тайз
Үүнийг батлахын тулд шинжлэх ухаанчаар хандах хэрэг огт байхгүй биз ээ. Гудамжаар өөртөө итгэлтэй, өөдөө харцтай, аз жаргалтай алхах нь бусдын анхаарлыг татахад ямар хүчтэй нөлөөлдөг гээч.
Загвар өмсөгч шиг мууран маягаар алхах шаардлагагүй. Гагцхүү толгойгоо өргөж, мөрөө цэхлээд бага зэрэг гунхахад л болоод явчихна.
Мөн бусдын анхаарлыг татахад өндөр өсгийт чухал нөлөө үзүүлдэг. Энэ нь таныг бага зэрэг өндөр харагдуулахаас гадна алхааг тань цэгцэлж, биеийг тэгш сайхан харагдуулна. Өөртөө итгэлтэй, хүчтэй алхаад өг, бүсгүй минь.