Ингэж хувцаславал та энэ өвөл даарахгүй!

Хахир хүйтэн өвөл хаяанд ирж, халуун зун хэдийн ард хоцорчээ. Тиймдээ ч жихүүн салхи биднийг дулаан хувцаслахыг сануулах мэт хүйтнээр үлээх болсон байна. Тэгвэл та өвлийн улиралд ганган хувцасласан хүн бус харин дулаан хувцасласан хүн л сайхан харагддаг гэдгийг санаж бидний танд бэлтгэн хүргэж буй зөвлөгөөг хүлээн авна уу.

Ингэж хувцаславал та энэ өвөл даарахгүй!

1 Дотуур өмдөө зөв сонгох

Гадаа хасах градус заасан байгаа учир дотуур өмд, цамц зэргийг заавал өмсөх хэрэгтэй. Ялангуяа зөөлөн дотортой ноосон өмд өмсөх нь, доороосоо даарах аюулаас сэргийлж чадна. Мөн өмдөө хэт зузаан нэвсгэр байлгах гэсний хэрэггүй бөгөөд бариу атлаа ноосон өмдийг сонгох нь зүйтэй. Цамцны тухайд зөөлөн материалтай нимгэвтэр байвал зүгээр.

Дотуур өмдөө зөв сонгох

2 Цамцны бөөснөөс салах

Цамцны бөөс нь дулаан алдагдалтыг нэмэгдүүлдэг учраас аль болох түргэн авах хэрэгтэй. Хэрвээ танд хэрэглэдэггүй татуурга байдаг бол түүгээр цамцныхаа бөөснөөс түргэн хугацаанд салж болно. 

Цамцны бөөснөөс салах

3 Бариу цамц

Харин хүйтний улиралд аль болох бариу цамц өмсөх нь цамцны доогуур сийгэхээс сэргийлж таныг дулаахан байлгах болно. Тийм учраас өвөл бариу, ноосон, хүзүүтэй цамц сонговол зүгээр. 

Бариу цамц

4 Үслэг хүрэм

Монголын хүйтэн өвлийг үслэг хүрэмгүйгээр давж гарахын аргагүй. Орчин үед ихэнх дизайнерууд амьтны гаралтай үслэг материалаас татгалзаж байгаа тул бид энэ удаагийн жагсаалтдаа хүн бүрийн сэтгэлд нийцэх байгалийн болон хиймэл үстэй гэсэн хоёр төрлийн хүрэмнүүдийг хослуулан орууллаа. Тэр дундаа хонины ноосоор хийгдсэн хүрэм удаан хугацаанд чанараа хадгалах болно.

Үслэг хүрэм

5 Улавчаа зузаал

Өвлийн улиралд хамгийн их даардаг хэсэг бол хөл, гарын үзүүр буюу хүний биеийн мэдрэлийн хамгийн захын цэгүүд юм. Тиймээс дулаахан гутал өмсөхөөс гадна улавчаа зөв сонгох хэрэгтэй. Мөн түүнчлэн хуучин улавчаа зурагт харуулсан шиг зузаалж ч болно. 

Улавчаа зузаал

6 Өдөн куртка

Ихэнх хүмүүс одоог хүртэл өдөн курткыг эдэлгээ даадаггүй, хэт овортой гэж боддог хэвээр. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд дизайнерууд энэхүү загварыг дахин сэргээсэн бөгөөд үр дүнд нь куртканы өд цувахаа больж, загвар нь шинэчлэгдсэн байна. Мөн энэ өвөл "oversize" буюу томдсон загвар трэнд болж байгаа учир уншигч танд хямд үнэтэй ч харамсхааргүй сонголт болж чадах өдөн курткыг санал болгож байна. 

Өдөн куртка

7 Урт хүрэм

Урт хүрэм бол өвлийн улиралд өмсөж болох хамгийн загварлаг хэрнээ дулаахан сонголт юм. Арчилж, цэвэрлэхэд хялбар, шүүгээнд бага зай эзэлдэг энэ загвар нь орчин үед материалын өргөн сонголттой гардаг болсон тул та ямар ч хүйтэн цаг агаарт тохируулан сонголтоо хийх боломжтой. Хэрэв та илүү дулаан байхыг хүсвэл дотор нь нимгэн куртка өмсөх, эсвэл зориулалтын дулаан доторлогоо худалдан авахыг зөвлөж байна.

Урт хүрэм

8 Урт түрийтэй гутлаа дулаалах

Хэрвээ та урт түрийтэй гутал өмсдөг бол түрийний хэсэгтээ хуучин оймсны резинийг хайчлан өмсөж дулаалж болно. 

Урт түрийтэй гутлаа дулаалах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()