1
Хиймлээр гаргаж авсан жимсний шүүс
Бүх жимсний шүүс хүний биед хортой биш хэдий ч ихэнх шүүс их дээ 30 хувийн жимсний агууламжтай мөн асар олон төрлийн орлуулах бүтээгдэхүүн агуулдаг юм. Түүний дээр шүүсэнд илүү амт оруулахын тулд үйлдвэрлэгч нар асар их хэмжээний элсэн чихэр нэмж хийдэг.
Жишээ нь 100 гр хийжүүлсэн ундаа 44 гр чихэртэй байдаг бол 100 гр шүүс 36 гр чихэр агуулдаг нь хүний биед эрсдэл учруулахад хангалттай хэмжээ юм. Тиймээс та жимсний шүүс авах гэж байгаа бол шошго дээрээс нь найрлагыг нь сайн судалж дор хаяж 60 хувийн жимсний агууламжтай шүүс аваарай.
2
Энергийн ундаа
Энергийн ундаа нь нь кофеин ихээр агуулдаг, нэг ёсны сэргээш юм. Эрч хүчийн ундаа нь дотроо олон янз. Кофеин агуулсан нь бие махбодыг хурдан сэргээж, эрч хүчтэй болгож нойрноос сэргээдэг. Ийм ундааг удаан хугацаагаар унтахгүй, идэвхтэй байх хүмүүс хэрэглэх ёстой гэнэ.
Харин зарим ундаанд кофеины найрлага огт байхгүй зөвхөн амин дэм, нүүрс ус агуулсан байдаг. Олон төрлийн амин дэм, глюкоз агуулсан эрч хүчийн ундаа ч бий.
Глюкоз агуулсан эрч хүчийн ундаа бие махбодод ашигтайгаар нөлөөлдөг байна. Глюкоз нь хүний цус болон булчингуудад хурдан шингэж энерги түгээж, шаардлагатай эрч хүч өгдөг юм.
Эрч хүчийн ундааны нөлөөлөл хүний биед 3-4 цаг үргэлжилнэ. Эрч хүчийн ундааг хүссэнээрээ хэрэглэж болохгүй. Шаардлагатай үед хоногт 1-2 лаазаас илүүг хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээ ихэсгэх аюултай.
3
Мөстэй цай буюу "ice tea"
Дэлгүүрүүдэд худалдаалагддаг савласан "ice tea"-гийн тухай бид өгүүлнэ. Энэ төрлийн ундаанууд энгийн цай шиг биш олон төрлийн амт үнэр оруулагч, хадгалагч бодистойн дээр асар их хэмжээний чихэр агуулсан байдаг юм шүү.
4
Амт оруулсан ус
Мөн адил элсэн чихэр, амт оруулагч бодистой энэ ундаа таны шүдийг ч мөн гэмтээнэ.
5
Олон найрлагатай кофе
Бидний ихэнх нь кофены газраас "Latte" болон "cappuccino" авч уух дуртай байдаг. Тэдгээр кофенд шууд хүний биед үзүүлэх хор бага байдаг ч та тэдгээрийг ууснаар удаад дор хаяж 400 килокалори илчлэг хүлээж авах болно. Энэ нь нэг оройн зоогтой тэнцэх их хэмжээний илчлэг юм. Тийм учраас жин хасах гэж байгаа, мөн эрүүл хооллохыг хүсдэг хүмүүст олон төрлийн найрлагатай кофе бус энгийн чанадаг эсвэл найруулдаг кофе уухыг зөвлөе.