IT Challenge уралдаан нь тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн технологийн ур чадварыг дээшлүүлэх тал дээр үндэслэсэн бөгөөд мэдээлэл, холбооны үйлчилгээнд тэгш хамрагдах чухал ач холбогдолтойг харуулах зорилготой юм. Уралдаан дөрвөн үе шаттай:
- e-Tool Challenge нь Microsoft Office программыг ашиглах ур чадварыг үнэлэх;
- e-Life Map Challenge нь тодорхой нөхцөлд шаардлагатай мэдээллийг онлайн хайлтаар олох ур чадварыг үнэлэх;
- e-Contents Challenge видео бичлэг хийх, засварлах чадварыг үнэлэх;
- e-Creative Challenge багаараа тоглоом болон бүтээлч хөгжлийг үнэлэх;
А.Лхамсүрэн MS-Office програм хангамжийн сайн гүйцэтгэлийг үзүүлж, e-Tool Challenge төрөлд 3-р байрыг эзэлсэн бол Б.Отгон-Эрдэнэ e-LifeMap Challenge төрөлд тэргүүн байрыг эзэлж, e-Tool Challenge төрөлд 2-р байранд орсон байна.
“Миний хувьд энэхүү уралдаан нь ирээдүйн хөгжилд минь хэрэгтэй маш олон ур чадварыг эзэмшүүлж, олон хүүхэдтэй танилцах боломжийг нээж өгсөн. LG Electronics-ийн хамт олонд баярлалаа” хэмээн Б.Отгон-Эрдэнэ хэллээ.
“LG нь нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгож, хүн бүрт илүү таатай хэрэглээний хялбар байдлыг бий болгоход хувь нэмрээ оруулахыг зорьж байдаг.” хэмээн Алмата Казахстаны LG Electronics-ийн Маркетингийн албаны захирал Наталья Новикова хэллээ. "Олон улсын IT уралдааны төсөл нь оролцогчдыг чадавхаа дээшлүүлэхэд тусалдаг."
2011 оноос хойш LG нь тусгай хэрэгцээтэй хүмүүсийн цахим орчин хэрэглээний дутагдлыг арилгахад туслах, нийгмийн дэвшлийн үндэс суурийг бий болгоход туслах зорилгоор Олон Улсын IT Challenge-ийг БНСУ-ын RI төвтэй хамтран зохион байгуулж ирсэн. Төслийн хүрээнд LG нь оролцогчдын бодит амьдрал дээр технологийн талаар суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Сөүлийн Үндэсний Их Сургуулийн MMLAB (Интернэтийн Нэгдэл Ба Аюулгүй Байдлын Судалгааны Лаборатори) болон Иннагийн Их Сургуулийн Талент Төвийн сургалтын материалыг оролцогчдод бүрдүүлж өглөө.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.