Харин одоо үед өглөөний цай нь чанасан, шарсан өндөг, гахай, тахианы мах... гээд тоочвол гарын арван хуруунаас хальсан олон нэр төрөлтэй болжээ. Энэ дундаас өндөг нь өнөөгийн хүүхэд залуусыг өсгөлүүн болоход онцгой хувь нэмэр оруулсан байна. Үүнийг монгол хүний өндөгний хэрэглээ жил ирэх тусам өсөж байгаагаас харж болох юм. Хоёр мянган оноос өмнөх үеийнхний өглөөний цайнд талх элсэн чихэр, масло, молоко, гэрийн боорцог, хоносон хоол л багтдаг байв.
Тиймээс хүндэт “Өндөг”-нд гүн талархал илэрхийлэхийн ялдамд, өндгөнд “өндөр” болгодог ямар амин дэм агуулагддагийг танилцуулъя.
ӨНДӨГНИЙ НАЙРЛАГА
Өндгөнд A, B, B6, В12, D, E гэх мэт 13 төрлийн витамин, юугаар ч орлуулшгүй амин хүчлүүд болон хүний биед зайлшгүй хэрэгтэй эрдэс бодисууд болох фосфор, төмөр, кальци, кали, селен, иод, медь, кобальт зэрэг микроэлементүүд агуулагддаг. Мөн мэдрэлийн болон уураг тархины эд эсийг төлжүүлдэг лецитин хэмээх бодис өөр ямар ч хүнсэнд байхгүйгээр хамгийн ихээр агуулагддаг байна.
Өндгөнд агуулагддаг зарим эрдэс бодисын ашиг тус:
Цайр
- Шарх анагаах
- Өсөлтийг дэмжих
- Халдварын эсрэг нөлөөтэй.
Селен антиоксидант
- Ясны бүтцийн өсөлт
- Мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулна.
Кальци:
- Ясны сийрэгжилтийг зогсоож бэхжүүлнэ.
Мөн өндгөнд цусны улаан эсэд чухал нөлөөтэй төмөр их хэмжээгээр агуулагддаг байна. Өндгийг тогтмол хэрэглэснээр зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал буурч, дархлааны систем сайжрахаас гадна бамбай булчирхай, дахин боловсруулах эрхтэнүүдэд эерэгээр нөлөөлж, хүний биеийн өсөлтийг дэмжин үргэлж залуу, эрүүл байлгах эх үүсвэр болдог байна.
Тийм ч учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид хүн бүр өдөрт багадаа нэг өндөг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөжээ.
Эрхэм та энэ зөвлөмжийг дагаснаар өөрийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараад зогсохгүй өндөр чилгэр бие бялдартай болоход туслах нь ээ. “Өндөр” болох ид шидийг өөртөө агуулдаг хүндэт “Өндөг” танд баярлалаа.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.