Алдартай уран зургууд өөртөө ямар нууц агуулж байдаг вэ?

2018-11-20, 11:58
9,673

Уран зураг нь шинжлэх ухаанаас ялгаатай нь зураач буюу амьд хүний сэтгэл хөдлөл, бодол мэдрэмжийн тусгал болон бүтээгддэгээрээ онцлог. Тиймээс ч одоог хүртэл бид зарим алдартай уран зургуудын нууцыг бүрэн тайлж чадаагүй байгаа билээ. Харин та уран зураг сонирхдоггүй ч бай ядаж нэг удаа "Да Винчийн Код" гэж сонсож байсан л байх. Тэгвэл үнэхээр "Да Винчийн Код" кинон дээр гардагчлан уран зураг бүр тийм аугаа нууц агуулж байдаг бол яах вэ?

Алдартай уран зургууд өөртөө ямар нууц агуулж байдаг вэ?

1 "The Creation"

Бүх цаг үеийн хамгийн алдартай уран зургуудын нэгд зүй ёсоор тооцогдох алдарт зураач Микеланжелогийн Сикстиний их дуганы таазан дээрх бурхан Адамд анхны амьдралын галыг өгч буй энэхүү гайхамшигт зураг өөртөө шинжлэх ухааны агуу нууцыг агуулж байдаг ажээ. Үүний учрын багаахан хэсгийг тайлбал тус зурагт бурхан болон сахиусан тэнгэрүүдийн ард хүрэн бор өнгийн нөмрөг байх агаад энэ нь бүхэлдээ хүний тархи шиг хэлбэртэй харагддаг төдийгүй судлаачид зургийн зарим хэсгийг тархины эд хэсгүүд болгон салгаж авч болдгийг ч нотолсон байна. Микеланжело чухам зургаараа юу илэрхийлэхийг оролдсон талаар маш олон таамаг байдаг ба тэдний хамгийн алдартай нь бурхан Адамд төгөлдөр мэргэн, шинжлэх ухаанч мэдлэг өгч байгааг дүрсэлсэн гэх тайлал юм.

"The Creation"

2 "Zacharias"

Энэ зураг мөн л Сикстиний их дуганы таазны зургуудын нэг хэсэг нь юм. Тухайн үед энэхүү таазны зургийн ажлыг удирдан явуулж байсан 2-р Юлиус пап ламд ажилчдаас гадна Микеланжело ч дургүй байжээ. Ингээд Микеланжело түүнийг чадахын тулд Юлиусын зургийн ард байх хоёр сахиусан тэнгэрийн гарыг салаавч гаргаж буй мэтээр дүрсэлсэн байна. Энэ зураг нь дэлхий дээрх хамгийн хөгжилтэй, шог зургуудын нэгд зүй ёсоор тооцогддог. 

"Zacharias"

3 "Толинд туссан эр"

15-р зууны уран зураач Жан ван Эйк алдарт “Арнолфинигийн хөрөг”- өөсөө өөрийгөө хасаж чадаагүй бололтой. Учир нь тэрбээр зураг дээрх ханан дээр латинаар “Жан ван Эйк энд байсан 1434” гэж бичсэн байдаг аж. Мөн та ханан дээрх толины тусгалыг сайтар ажиглавал зураг дээр ахин хоёр дүр байгааг олж харах болно. Харин толины тусгалд харагдах хоёр эр зургийн явц, гол дүр хэрхэн харагдаж байгаа талаар ярилцан зогсоо харагдана. Энэ хоёр хүний нэг болох гараа өргөсөн нь ван Эйк өөрөө гэсэн таамаглал байдаг.

"Толинд туссан эр"

4 "Цэцэрлэгч Ботичели"

1486 онд уран зураач Сандро Ботичели (Sandro Botticelli)–ийн зурсан алдарт “The Birth of Venus” зураг түүнийг дэлхийд таниулсан бөгөөд тус зураачийн бас нэгэн алдарт бүтээл болох "Primavera" зурагт 500 гаруй төрлийн ургамал дүрслэгдсэн байдгийг судлаачид тогтоожээ. Тэр ч бүү хэл тус ургамлууд шинжлэх ухааны хувьд ялгаж харагдахуйц дүрслэгдсэн байдаг байна.

"Цэцэрлэгч Ботичели"

5 "Мона Лиза"

Дэлгэцнээ цацагдсан даруйдаа шуугиан тарьсан Да Винчи код киноноос бид суут зураач Леонардо да Винчиг өөрийн алдартай бүтээлүүдийнхээ ард өндөр нууцлал бүхий мэдээлэл хадгалж байх боломжтойг харж болно. Харин энэ удаад бид түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг Луврын музейн хамгийн олон хүн үзсэн үзмэр болох Мона Лиза зургийн багахан нууцыг тайлах болно. Суут зураач өөрийн зурсан зургууддаа ул мөрөө үлдээх хүсэлтэй байсныг түүний Мона Лизагийн баруун нүдний доор нэрнийхээ товчлол буюу "LV" гэж бичсэн байдгаас харж болох бөгөөд энэ үсэг зөвхөн микроскопоор л харагдах боломжтой. Мөн түүнчлэн 2015 онд Францын эрдэмтэд Мона Лизагийн хөрөг дор өөр нэг эмэгтэйн хөрөг зураг байгааг олж мэдсэн байдаг.

"Мона Лиза"

6 "Сүүлчийн оройн зоог дээрх аялгуу"

Да Винчигийн бас нэгэн алдарт бүтээл болох “The Last Supperбуюу “Сүүлчийн оройн зоог” зурагт Христийн ертөнцийн мөхлийн өдрийг нууцлан хадгалсан байдаг гэдэг. Гэвч өөр нэгэн нууц нь энэ зурагтай хамт хөгжмийн аялгуу дүрслэгдсэн байдаг бөгөөд Италийн алдарт хөгжимчин Жиованни Мария Пала тэрхүү аялгууг олж нээсэн юм. Тэрээр зураг дээгүүр хөгжмийн таван шугам зуран ширээн дээрх талх, хүмүүсийн гар зэргийг холбон хөгжмийн нот зурсан бөгөөд нийтдээ 40 секундын аялгуу бий болсон байна. Тэрхүү хөгжмийг ЭНД дарж сонсоорой.

"Сүүлчийн оройн зоог дээрх аялгуу"

7 "Мөргүй даашинзыг хүлээн зөвшөөрөхгүй"

19-р зуунд амьдарч байсан уран бүтээлч Жон Сингер Саржент (Jon Singer Sargent) олон нийтэд "Madame X" хэмээн алдаршсан Парис хотын язгууртан эмэгтэй Виржини Амели Авеньо Готро /Virginie Amélie Avegno Gautreau/-гийн хөргийг зурсан бөгөөд зураач тухайн үед энэ зургаараа олонд танигдах хүсэлтэй байсан гэдэг. Үнэхээр ч тэрээр олны анхаарлыг татсан ч ихэнх хандлага нь түүнийг шүүмжилсэн өнгө төрхтэй байв. Учир нь эх зурагт бүсгүйн даашинзны нэг мөр гарыг нь даган унаснаар дүрслэгдсэн байсан ба энэ дүрслэл язгууртнуудад огтхон ч таалагдаагүй юм. Ингээд Саржент зургийг ахин зурж, даашинзны мөрийг байх ёстой газарт нь авчирсан ч эсэргүүцэл үргэлжилсээр байсан учраас эцэс нь тэрээр Парисыг орхиход хүрч байжээ.

"Мөргүй даашинзыг хүлээн зөвшөөрөхгүй"

8 "Өрөөнд гавал байсан уу?"

Ханс Холбин де Юнгерийн зурсан “The Ambassadorsхэмээх зургаас та гавлын яс олж харж байна уу? Үүнийг харахад томруулдаг шил хэрэггүй. Учир нь үүнийг нэлээдгүй томоор дүрсэлсэн байгаа. Зургийн доод хэсгийн голд байрлах шаргал, хар эрээн өнгөтэй диагональдсан дүрсийг баруун болон зүүн тийш далийлгаад хараарай.

"Өрөөнд гавал байсан уу?"

9 "Ахин нэг сүүлийн оройн зоог уу?"

Винсент Ван Гогийн зурсан “The Starry Night” болон Self portraitзургуудад өнгөлөг, гудамж дахь нэгэн кафе дүрслэгдсэн байдаг. Эхлээд харахад энгийн л нэгэн орой дүрслэгдсэн мэт боловч сайтар ажиглавал Да Винчигийн "Сүүлчийн оройн зоог" зургийн орчин үеийн хэлбэр гэж хэлж болохоор харагдана. Энэ нь ч санаандгүй хэрэг биш юм. Учир нь Ван Гог шашинлаг нэгэн байсан бөгөөд тус зурагтаа кафед таран суусан хүмүүсийн дунд урт үстэй нэгнийг зогссон байгаагаар дүрслэн зурсан нь Есүс Христ байх боломжтой гэж үздэг.

"Ахин нэг сүүлийн оройн зоог уу?"

10 "Дарсанд гунигаа шингээх нь тийм ч утга учиртай үйл байгаагүй"

Караважио (Caravaggio)–ийн зурсан Бакус (Bacchus)–н хөрөг бол Ромын дарсны бурхан бөгөөд мөн л зураач олон нууц шингээн зурсан болох нь хожим илэрсэн юм. 1595 онд зурагдсан энэхүү зургийг хожим 1922 онд сэргээн засварласан бөгөөд зургийн нуугдсан хэсгийг олж илрүүлсэн байдаг.

"Дарсанд гунигаа шингээх нь тийм ч утга учиртай үйл байгаагүй"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()