Богино хугацааны дотор бүх биеийн хаванг буулгах үр дүнтэй 5 арга

Хүний биед шингэн илүүдсэнээр хавагналт үүсдэг. Хавагнах нь бөөр, бамбай булчирхайг өвчлүүлдэг сөрөг нөлөөтэй бөгөөд хэрвээ таны бие организм хавагнадаг бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Учир нь бид танд зориулан эм уулгүйгээр хаван бууруулах үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Богино хугацааны дотор бүх биеийн хаванг буулгах үр дүнтэй 5 арга

Хавагнах шалтгаан

Хаван гэдэг нь цусны судасны гадна байрладаг биеийн зөөлөн эдэд их хэмжээний шингэн хуримтлагдахыг хэлнэ. Түүнчлэн хөл болон хөлний ул хөөхөд хүргэдэг "Peripheral" хаван нь хавангийн хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд хамгийн энгийнээс ноцтойг хүртэлх янз бүрийн шалтгаанаас үүсдэг.

Хаван гэдэг нь өвчин гэхээсээ илүү өвчний шинж тэмдэг юм. Гол төлөв архаг өвчний улмаас бөөрний хямарсан үйл ажиллагаа, зүрхний өвчин мөн элэгний үйл ажиллагаа алдагдсанаас үүсдэг. Түүнчлэн жирэмсний үеийн гормоны өөрчлөлт, хөдөлгөөн дутагдах, таргалалт, удаан хугацаагаар суунга эсвэл зогсоогоор байх, мөн бариу хувцас өмссөнөөс болж үүссэн гадны даралт зэрэг шалтгаанууд нөлөөлнө.

Хавагнах шалтгаан

1 Стрессээ тайлах

Стресс бол аюултай эсвэл төвөгтэй нөхцөл байдалд бие мах бодийн үзүүлдэг сэтгэл зүйн хариу үйлдэл юм. Үүнээс болоод хүний биенд кортизол буюу стрессийн гормон ялгардаг бөгөөд энэ гормон нь хүний биеийн шингэн тархалтыг удаашруулж хавагналт үүсэх шалтгаан болдог байна. Хэрэв та стрессээ тайлахыг хүсэж байвал зөв амьсгалах техникт суралцан, йогоор хичээллэж аль болох тайван байх хэрэгтэй.

Стрессээ тайлах

2 Саунд суух

Саун нь илүүдэл усаа багасгах бас нэг арга юм. Харвардын Анагаах Ухааны Сургуулийн гаргасан нийтлэлээс үзэхэд саунд нэг цаг суусан хүн хөлсөөр дамжуулан илүүдэл шингэнээсээ бүрэн салдаг байна. 

Саунд суух

3 Дасгал хийх

Та суугаа ажил хийдэг үү?

Удаан хугацаагаар суух нь хөлөнд ус хурах нөхцөл болдог. Үүнээс зайлсхийхийн тулд амьдралаа илүү идэвхтэй болгон биеийн тамирын дасгал сургуулилт хийн, ажил руугаа явах, гэртээ харих үе дээ гүйх юм уу алхаж байгаарай.

Дасгал хийх

4 Эрүүл хооллох

Давс болон нүүрс ус их хэмжээгээр агуулсан хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. Түүнчлэн оройн цагаар хурц болон чихэрлэг хоол хүнс идэж хэрхэвч болохгүй. Болж өгвөл орой унтахын өмнө шингэн зүйл уухгүй байхыг хичээгээрэй.

Эрүүл хооллох

5 Сайн унтаж, амрах

Сайн унтаж, амарч чадахгүй байх нь хавагнах нэг том шалтгаан болдог. Эрдэмтэд, хүн өдөрт 7-8 цаг унтах ёстойг олж тогтоосон бөгөөд та ажил, амралтаа зөв зохицуулж, сайн гэгч нь унтаж амарч байгаарай.

Сайн унтаж, амрах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()