Дасгал сургуулилт хийхийн өмнө идэж болох, болохгүй хоол хүнс

Дасгал, сургуулилтын үр дүн ямар байх нь олон хүчин зүйлээс хамааралтай байдаг. Тухайлбал бэлтгэлийг үеэрх идэвхтэй байдал, дасгал сургуулилт хийх цагийн хуваарь, зөв хооллолт гэх мэт. Харин эдгээр дундаас зөв хооллолтын асуудал хамгийн чухал нь бөгөөд бэлтгэлийн үеэр юу идэх, юу идэж болохгүйг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Ингээд бэлтгэл хийхийн өмнө хэрэглэхийг хориглодог хоол хүнстэй танилцацгаая.

Дасгал сургуулилт хийхийн өмнө идэж болох, болохгүй хоол хүнс

1 Шарсан, хуурсан хоол

Шарсан хоол идсэний дараа гэдэс хүнд оргиж яагаад ч юм хэвтэж амармаар санагддаг. Энэ нь хоолонд агуулагдах их хэмжээний тостой холбоотой. Тиймээс бэлтгэл хийх үед хоол боловсруулах үйл ажиллагааг сааруулахгүйн тулд шарсан, хуурсан хоол идэх хэрэггүй.   Үүний оронд жигнэсэн, чанасан хүнсийг хэрэглээрэй. 

Шарсан, хуурсан хоол

2 Халуун ногоотой хоол

Халуун ногоотой хоол нь бодисын солилцоог түргэсгэж, жин хасахад нөлөөлдөг хэдий ч бэлтгэл хийхийн өмнө энэ төрлийн хоолыг идэх хэрэггүй. Хэрэв ийм хоол идвэл бэлтгэлийн үеэр хэт их хөлс гарахаас гадна цээж хорсох, хоол боловсруулах эрхтэн үрэвсэх зэрэг олон муу талтай.

Халуун ногоотой хоол

3 Өндөг

Өндөг нь хэдийгээр уургийн эх үүсвэр ч нүүрс ус агуулаагүй байдаг учир бэлтгэлийн өмнө идэж болохгүй. Учир нь бэлтгэл хийхийн өмнө нүүрс ус хэрэглэх хэрэгтэй байдаг.

Өндөг

4 Шош

Шош нь уургийн төдийгүй хүнсний эслэгийн эх үүсвэр билээ.  Уураг нь ямар нэгэн асуудал дагуулахгүй ч их хэмжээний хүнсний эслэг нь гэдэс дүүргэх магадлалтай. Гэхдээ энэ нь зөвхөн тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалах учир өөрийн бие организмыг чагнаад үзээрэй.

Шош

5 Хумус

Хумусыг гүнждийн нухаш болон тосоор хийдэг. Гүнждийн нухаш нь өөрөө шошны төрөлд багтдаг учир хоёр тос нийлбэл нэлээд их тослогтой бүтээгдэхүүн гарах нь мэдээж. Харин их хэмжээний тос хэрэглэх нь хоол боловсруулах эрхтнийг үрэвсүүлэх магадлалтай. Тиймээс дасгал сургуулилт хийхийн өмнө энэхүү хөнгөн мэт хэрнээ хүнд хоолыг битгий сонгоорой.

Хумус

6 Тоонолжит ногоо

Тоонолжит ногоонд брокколи, брюссель байцаа, өнгөт болон цэцэгт байцаа багтдаг. Харин эдгээр нь Шошны төрлийн бүтээгдэхүүний адилаар эслэг ихтэй байдаг учир гэдэс дүүргэж, дасгал хийх эрч хүч алдагдахад  нөлөөлдөг.

Тоонолжит ногоо нь амин дэм ихтэй учир дасгалын дараа идэхэд тохиромжтой.

Тоонолжит ногоо

7 Авокадо

Авокадо бол хамгийн их амин дэмтэй, ашигтай хүнсний нэг юм. Гэхдээ бэлтгэл хийхийн өмнө идэх хэрэггүй. Учир нь энэ жимс хэт их илчлэгтэй бөгөөд таны бүх эрч хүч авокадог боловсруулахад зарцуулагдах болно.

Авокадо

8 Бүхэл үрийн талх

Ихэнх хүмүүс энгийн талхны оронд бүхэл үрийн талх идэхийг илүүд үздэг. Гэвч ийм талх нь ямар ч амин дэмгүй бөгөөд зөвхөн хүнсний эслэг л ихтэй байдаг. Хүнсний эслэг нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сааруулдаг гэдгийг бид дээр дурдсан билээ. Үүний оронд танд эрч хүч өгөх нэг зүсэм цагаан талх идсэн нь зүгээр.

Бүхэл үрийн талх

9 Алим

Алим нь нүүрс усны эх үүсвэр боловч дасгал сургуулилт хийхийн өмнө хэт их хэмжээгээр идэх хэрэггүй. Учир нь алим нь ашигтай нүүрс уснаас гадна хүчил ихтэй байдаг. Тиймээс алимыг тоонолжит ногооны адил бэлтгэл хийснийхээ дараа идээрэй.

Алим

10 Бүйлс

Бүйлс нь ашигтай тос агуулсан байдаг учир бэлтгэлийн дараа идсэн нь зүйтэй. Самарны хатуурхаг бүтэц нь боловсрох нь удаан байдаг бөгөөд гэдэс тань хүнд оргиж өвдөх болно.

Бүйлс

11 Зайрмаг

Тослог ихтэй учир бэлтгэлийн өмнө зайрмаг идэх хэрэггүй. Амтат зайрмаг нь бэлтгэлийн үед гэдэс өвтгөхөөс өөр сайхан мэдрэмжийг өгөхгүй. 

Зайрмаг

12 Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундааг хэтрүүлэн хэрэглэхэд гэдэс дүүрч, ходоод гэдэсний асуудалтай болдог. Мэдээж, бэлтгэл хийхийн өмнө гэдэс дүүрэх нь тийм ч таатай мэдрэмж биш учир ямар нэг зүйл уумаар байвал ус уугаарай.

Хийжүүлсэн ундаа

13 Уургийн коктейль

Уургийн коктейлийн гол үүрэг нь бэлтгэл хийх үед алдагдсан булчингийн массыг нөхөх явдал юм. Тиймээс бэлтгэл хийхийн өмнө уургийн коктейль уух нь тийм ч зөв санаа биш. Бэлтгэл хийхийн өмнө нүүрс ус болон бага хэмжээний уураг л хэрэгтэй.

Уургийн коктейль

14 Согтууруулах ундаа

Согтууруулах ундааг бэлтгэлийн өмнө ч дараа ч уусан таны биед сөргөөр нөлөөлж, шингэний дутагдалд орох болно. Үүнээс гадна согтууруулах ундаа нь өөхийг энерги болгох үйл ажиллагааг сааруулдаг байна.

Согтууруулах ундаа

15 Кофе

Энэ нь хөөс ихтэй буюу латте, макиато, каппучино гэх мэт кофенд хамааралтай. Энэ төрлийн кофе нь биеийг усгүйжүүлж, сахрын өндөр агууламж, сүү зэрэг нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө.

Кофе

Бэлтгэл хийхийн өмнө юу идэж болох вэ?

Бэлтгэл хийхээс 2 цагийн өмнө нүүрс ус, уураг, өөх тосны тэнцвэртэй хоолыг идэх хэрэгтэй. Хэрвээ цаг тань амжихгүй байвал 45-60 минутын өмнө хөнгөн хоол идээрэй. Эрүүл хооллохын тулд таны тавган дээр:

  • нүүрс ус (буудай, гоймон, бүхэл үрийн бүтээгдэхүүн, бага зэрэг жимс, хүнсний ногоо) – дасгал сургуулилт хийхэд шаардлагатай энергиэр цэнэглэж өгнө.
  • уураг (сүү сүүн бүтээгдэхүүн, мах, загас) – булчингийн масс нэмэхэд тустай.
  • өөх тос (ургамлын гаралтай) – ачаалал багатай, урт хугацааны бэлтгэл хийх үед хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()