Ямар хүнсний бүтээгдэхүүн идвэл эрт хөгшрөлтөөс сэргийлж чадах вэ?

Ямар ч хүн хөгшрөлтөөс зугтааж чадахгүй. Ихэнх тохиолдолд исэлдэлтийн үйл ажиллагаанаас болж биеийн эд, эсүүд гэмтэж арьсны хөгшрөлт явагддаг. Үүнтэй холбогдуулан Эрланген-Нюрнберг их сургуулийн эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг олж тогтоожээ. Хэрвээ та хөгшрөхийг хүсэхгүй байвал дараах төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. 

Ямар хүнсний бүтээгдэхүүн идвэл эрт хөгшрөлтөөс сэргийлж чадах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрдэмтэд ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

Герман болон АНУ-ын хэсэг бүлэг эрдэмтэд гидрохинон нь исэлдэлтийн үйл явцыг зогсоодог болохыг баталжээ. Гидрохинон гэдэг нь өөрөөр хэлбэл антиоксидант агуулсан бүтээгдэхүүнүүд юм. Гэхдээ гидрохинон нь цайртай хавсарч байж үр дүн өндөртэй болдог байна. Энэхүү хоёр элемэнт хамтдаа эд эсийг супероксидоос хамгаалдаг. Супероксид нь эд эсийг амьсгалахад саад учруулж хөгшрөлтийг хурдасгадаг байна.

Эрдэмтэд ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

2 Ямар бүтээгдэхүүн хөгшрөлтийг зогсоодог вэ?

Судалгаанаас харахад гидрохиноны агууламж хамгийн ихтэй бүтээгдэхүүн бол кофе, цай болон шоколад байжээ. Хэрвээ та үргэлж залуу харагдахыг хүсэж байвал энэ төрлийн бүтээгдэхүүнийг цайрын хамт хэрэглэх хэрэгтэй. Эрэгтэй хүн өдөрт 11 мг, эмэгтэйчүүд өдөрт 8 мг цайр хэрэглэх нь зүйтэй.

Үүний тулд хоол хүнсэндээ самар, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, буудай, талх, хүнсний ногоог хэрэглээрэй. Хэрвээ хүнсний нэмэлт болгож цайрыг уухаар шийдсэн бол эмчтэй заавал зөвлөх хэрэгтэй.

Ямар бүтээгдэхүүн хөгшрөлтийг зогсоодог вэ?

Үүнээс гадна гидрохинон нь дарсанд байдаг ч органик нэгдлүүдийн ашигтай үр нөлөөг үгүй болгодог учир төдийлөн хэрэглэхийг зөвлөдөггүй. Мөн согтууруулах ундаа эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.

4 Өөрөөр хэрхэн залуу насаа хадгалан үлдэх вэ?

Хэрвээ та урт удаан насалж, залуу харагдахыг хүсэж байвал дараах зөвлөгөөг дагаарай. Үүнд:

  • Бэлтгэл хийх. Бэлтгэл хийж, булчингийн массаа нэмэгдүүлээрэй. 25-аас дээш настай хүмүүсийн хувьд булчингийн масс нэмэх нь хэцүү байдаг бөгөөд жилд дунджаар 1-3% булчингийн массаа алдаж эхэлдэг. Ингээд 50 нас гэхэд та суларсан, унжсан арьстай болох болно. 
  • Бясалгал хий. Эрдэмтдийн үзэж байгаагаар бясалгал хийх нь стрессийг бууруулж, теломераз бодисыг нэмэгдүүлдэг гэнэ. Энэ нь эд эсийг үхэшгүй мөнхийн болгоход тустай.
  • Бүжгээр хичээллэ. Бүжгээр хичээллэсний ачаар та өөрийн бие галбирыг хадгалаад зогсохгүй, тархины хөгшрөлтийг зогсоодог байна.
  • Нүд, уруул, хөмсгөө тодотго.  Нүүрнийхээ энэ хэсгийг тодотгосон бүсгүйчүүд илүү үзэсгэлэнтэй, бас залуу харагддаг болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Өөрөөр хэрхэн залуу насаа хадгалан үлдэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()