Холливудын кино ертөнцөд өөрийн дүр төрхөө мөнхөлж чадсан жүжигчид

2018-11-13, 12:07
6,075

Жүжигчин хүн ямар ч дүрийг чадварлаг бүтээх ёстой. Гэхдээ зарим жүжигчинд "зохих дүр" гэж байх бөгөөд нэгэн төрлийн зан, араншинтай дүрийг олон өөр кинонд бүтээх тохиолдол ч бий. Нэгэнт ийм хэв маягаа олсон жүжигчнийг яг нэгэн ижил дүрээрээ өөр өөр кинонд тоглосон ч үзэгчид таатай хүлээж авдаг. 

Холливудын кино ертөнцөд өөрийн дүр төрхөө мөнхөлж чадсан жүжигчид

1 Мишел Родригез (Michelle Rodriguez)

Үзэгч та бүхэн "Girlfight" (2011), "The Fast and Furious", "Resident Evil", "Avatar" (2009) зэрэг эдгээр бүх киноноос эрэлхэг, зоригтой Мишелийг харж болно.

Түүнээс яагаад үргэлж ийм хүчирхэг эмэгтэйн дүрийг сонгодог талаар нь асуухад: “15 жилийн жүжигчний карьертаа би ийм дүрийн төлөө л бэлтгэж ирсэн. Өөрөөр хэлбэл би өөрийн гэсэн онцгой дүрийг бий болгохыг хүссэн бөгөөд тэр маань гэмт хэрэгт ойр хүчирхэг эмэгтэйн төлөөлөл байсан юм. Холливудад ийм дүрийн жүжигчид тийм ч олон биш учраас үзэгчид дуртай байдаг л даа. Мөн миний хүчирхэг дүрүүдээс бяцхан охид үлгэр дуурайлал авдаг гэж бодохоор сайхан байдаг” гэжээ.

Мишел Родригез (Michelle Rodriguez)

2 Стив Карел (Steve Carell)

Хослол өмссөн, хорон үгтэй ч сайхан сэтгэлтэй, сайн залуугийн сонгодог дүр бол Стивийнх. Эдгээр дүрүүдэд тэрээр өөрийг нь тоогоогүй эсвэл өөрийн болгохыг хүссэн эмэгтэйн асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар өгүүлдэг. Харин та түүний ийм дүрийг "Take Crazy", "Stupid Love" (2011), "Get Smart" (2008), болон "40-Year-Old Virgin" (2005) зэрэг кинонуудаас харж болно.

Тэрээр нэгэн ярилцлагадаа “Би өөрийгөө инээдмийн төрлийн жүжигчин болно гэж төсөөлж ч байгаагүй. Би зөвхөн жүжиглэж, түүгээрээ амьдрахыг л хүсэж байсан. Гэхдээ би инээдмийн, хөгжилтэй уран бүтээлд дуртай бас зүрх сэтгэлээрээ холбогдож чаддаг. Энэ төрлөөр би суралцаж байгаагүй ч шаггүй авьяастай байх шүү” хэмээн өгүүлжээ.  

Стив Карел (Steve Carell)

3 Жэннифер Анистон (Jennifer Aniston)

Тэрээр чинээлэг нэгэн биш ч аливаа зовлонг давж, амьдралаа зөв чиглүүлэх гэж хичээж яваа бүсгүйн дүрийг бүтээхдээ тун гарамгай нэгэн. Жишээ нь гэхэд л "Just Go With It" (2011), "The Bounty Hunter" (2010), болон "The Switch" (2010) зэрэг кинонуудад түүний нэг ижил мөртлөө өөр өөр түүх өгүүлж буй чадварлаг бүтээсэн дүрүүдийг нь харах боломжтой.

Жүжигчний карьерынхаа тухай тэрээр “Би ийм жүжигчин болно гэсэн тодорхой чиглэлтэй байгаагүй. Зүгээр л өдөр бүр асуудлуудаа даван туулж амьдарч ирсэн. 6-р ангид байхдаа зохиол бичиж найзуудтайгаа хамт дүр хуваарилан тоглодог байсан юм. Тэр маань үнэхээр хөгжилтэй санагдаж, "Central Park" дээр очиж жүжгээ тавьж байхдаа "The Wizard of Oz"–д тоглохоор болсон юм даа” хэмээн ярьжээ.

Жэннифер Анистон (Jennifer Aniston)

4 Чэнин Татум (Channing Tatum)

Харин энэ залуу бол харц булаасан, халуухан залуугийн дүрд тоглох дуртай. Түүний ихэнх дүрүүд нь "Magic Mike", "21 and 22 Jump Street", "Step Up" мөн "Dear John" гэх мэт алдартай, булчинлаг, охидын хүслэн болсон догь залуугийн дүр байдаг. Гэвч сүүлийн үед тэрээр энэ дүр төрхөө өөрчлөхийг хичээж байгаа гэсэн бөгөөд саяхан өгсөн ярилцлагадаа “Миний хувьд эцсийн эцэст үзэгчдийн хүртээл болохгүй байсан ч хамаагүй кино хийсэн маань л чухал” хэмээн ярьжээ.

Чэнин Татум (Channing Tatum)

5 Самуэл Л.Жэксон (Samuel L. Jackson)

Кинонд ч бай бодит амьдрал дээр ч бай хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Тэр ихэвчлэн өөртөө бат итгэлтэй, бусдыг татах увдистай, түргэн ууртай, муу залуугийн дүрд тоглодог. Жишээ нь түүний "The Hitman’s Bodyguard" (2017), "Pulp Fiction" (1994) мөн "The Hateful Eight" (2015) зэрэг кинонд бүтээсэн дүрүүд шагшмаар сайн үнэлгээ авсан. Сонирхолтой нь тэрээр нэг ярилцлагадаа “Би хүмүүсийн боддог шиг тийм зэвүүн эр биш шүү дээ” хэмээсэн байдаг.

Самуэл Л.Жэксон (Samuel L. Jackson)

6 Брюс Уиллис (Bruce Willis)

Тэрээр ёс суртахуун, зарчмаасаа хазайхгүйн тулд сайн үйлсийн төлөө тэмцэж буй муу залуугийн дүрээрээ алдартай. Түүнд тулгардаг асуудлууд үргэлж том байдаг ч түүний зоригийг мохоохоор агуу том байдаггүй. Үүнийг та "Die Hard" (1988), "Unbreakable" (2000) болон "The Fifth Element"(1997) гэх мэт киноноос нь харж болно. Та яагаад ихэвчлэн адал явдалт, тулаантай кинонд тоглодог юм бэ хэмээн сэтгүүлчийг асуухад тэрээр “Би өөрийгөө хэн гэдгийг маш сайн мэднэ. Би бүх төрлийн кинон дээр ажиллаж үзсэн ч тулаантай кино илүү их орлого олдог. Би хийж байгаа зүйлээсээ их мөнгө олох дуртай. Гэхдээ бүхий л төрлийн кинонууд надад таалагддаг шүү” гэжээ.

Брюс Уиллис (Bruce Willis)

7 Том Крүз (Tom Cruise)

Тэрээр "Mission: Impossible" цуврал, "Knight and Day" (2010), "The Jack Reacher" цуврал, "A Few Good Men" (1992), "Top Gun" (1986), "Edge of Tomorrow" (2014), болон "Valkyrie" (2008) зэрэг кинонуудад тоглосон Холливудын эрэлттэй жүжигчдийн нэг юм.

Өөрийн карьерынхаа талаар тэрээр “Хийхийг хүсэж байгаа зүйлээ хийх нь хүнд маш их хүч чадал өгдөг нь хачирхалтай юм шүү. Тийм учраас би цэрэг, тэнгисийн ахмад, нууц ажилтан гээд ямар ч дүрд сонгогдсон хийж чадна гэсэн итгэлтэй байдаг” гэжээ. 

Том Крүз (Tom Cruise)

8 Ван Дийзл (Vin Diesel)

Эргэлзэлгүй дайснаа дардаг, булчинлаг том залуу. Түүний тоглосон "XXX" цуврал, "The Fast and Furious" цуврал, "Babylon AD" (2008) гэх мэт кинонуудаас та Ван Дийзлийн эрэлхэг дүрүүдийг харах боломжтой.

Ван Дийзл (Vin Diesel)

9 Двэйн Жонсон (Dwayne Johnson)

Түүний тоглосон ихэнх дүрүүдийн үйл явдал хот, ширэнгэн ой, усан дор, виртуал ертөнцөд эсвэл агуйд ч өрнөж байж магадгүй.

"The Fast and Furious" цуврал, "Central Intelligence" (2016), "Rampage" (2018), "Jumanji: Welcome to the Jungle" (2017), "Journey" цуврал болон "Moana" гээд эдгээр бүх кинонуудад түүний гүйцэтгэж байгаа үүрэг, биелүүлэхээр зорьж буй даалгавар нь нэг байдаг. Тэрээр өөрийн дүрийн сонголтын талаар “Би зөн совин мэдрэмжээ дагадаг. Аль нь хүмүүст илүү их таалагдахыг ч мэддэг. Дэлхий нийтийн хандлага гэж бас бий шүү дээ” хэмээжээ.

Двэйн Жонсон (Dwayne Johnson)

10 Жэйсон Стэйтам (Jason Statham)

Англи акценттай, ялагдашгүй залуу.

Тэрээр тоглосон кино бүртээ нууц ажилтан, луйварчин, алуурчин, хөлсний ажилтны дүрд тоглодог бөгөөд нэг үгээр хэлбэл Жэймс Бонд кинонд тоглоогүй ч жинхэнэ Жэймс Бонд юм. Түүний тоглосон "Transporter", "The Fast and the Furious" болон "The Expendables" цувралуудыг санаж байгаа биз дээ?

Жэйсон Стэйтам (Jason Statham)

11 Хю Грант (Hugh Grant)

Тэрээр романтик, драм төрлийн киноны хайр татам дүрүүдээрээ алдартай. Нүдэнд дулаахан, царайлаг гадаад төрх нь түүнийг эдгээр дүрүүдийг бүтээхэд гүн туслалцаа үзүүлдэг болов уу. Түүний тоглосон "Nothing Hill (1999), "Bridget Jones Diary, About a Boy" (2002), "Love Actually" (2003) болон "Two Weeks Notice" (2002) гэх мэт кинонуудыг нь эргэн санаарай.

Хю Грант (Hugh Grant)

12 Адам Сандлер (Adam Sandler)

Тэрээр үргэлж хүүхэд шиг хөгжилтэй залуугийн дүрд тоглодог бөгөөд сониуч, суралцах дуртай гэх мэт "Хаадын тоглоом цуврал"-ын Жон Снөү шиг мэдэх зүйл багатай ч үнэ цэнэтэй дүрүүд түүнийх юм. Үүнд "Grown Ups" (2010), "Billy Madison" (1995), "That’s My Boy" (2012) болон "Big Daddy" (1999) гэх мэт жишээг дурдаж болно. Тэрээр “Би кино шүүмжлэгчдийг гуйж, үнэлгээ хүсэх дургүй. Би зүгээр л найзуудтай хамтраад хүмүүсийг инээлгэж, хөгжилтэй болгох кино хийхийг л хүсдэг” гэжээ.  

Адам Сандлер (Adam Sandler)

13 Жэймс Марсден (James Marsden)

Жэймс Марсден үргэлж царайлаг, тусархаг ч гэлээ хайртай эмэгтэйдээ хаягддаг төгс найз залуугийн дүрд тоглодог. "X Men" цуврал, "Enchanted" (2007), "Super Man Returns" (2006) болон "Notebook" (2004) кинон дээр хүртэл шүү.

Жэймс Марсден (James Marsden)

14 Мила Ёвович (Milla Jovovich)

Муу залуусын өгзгийг өшиглөгч халуухан бүсгүйн дүр түүнийх. Тэрээр зодооны урлагийг гаргуу эзэмшсэн бөгөөд ямар ч зэвсгийг ашиглаж чаддаг. Ерөнхийдөө Ван Дийзлийн эмэгтэй хувилбар гэж хэлж болно. Түүний ийм дүрүүдийг та "Resident Evil" цуврал, "Ultraviolet" (2006), "The Perfect Getaway" (2009) болон "The Messenger" (1999) зэрэг кинонуудаас харж болно.

Мила Ёвович (Milla Jovovich)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()