Гахайн хавирга шарж сурцгаая!

2018-11-11, 12:53
9,186

Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнд тань гэнэтийн бэлэг болох амтат хоолны жорыг бид танд санал болгоё. Аманд ороод л хайлахаар амттай, зөөлөн, сайхан үнэртэй гахайн шарсан хавиргыг дараах жорын дагуу хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай. 

Гахайн хавирга шарж сурцгаая!

Орц: 

Гахайн хавирга - 700 гр

Сүмсний орц:

  • зөгийн бал - 2-3 хоолны халбага
  • гич - 1 х.х
  • кетчуп - 3 х.х
  • нимбэгний шүүс
  • шар буурцагны сүмс - 1-2 х.х
  • давс - 0.5 цайны халбага
  • элсэн чихэр - 0.5 ц.х
  • нунтаг хар перец - өөрөө тохируулан
  • ургамлын тос - 2 х.х

Хийх арга:

  1. Сүмсэнд орох бүх орцыг хольж хутгана.
  2. Бэлтгэсэн сүмсээрээ хавиргануудаа бүрж амтлана.
  3. Амталсан хавиргаа хөргөгчинд 3 цаг амраана.
  4. Хавтан дээр хавиргаа тарааж тавиад шарах шүүгээнд хийж 180 градуст болтол нь шарна. Эсвэл грилль дээр шарсан ч болно. Бэлэн болсон хавирган дээрээ сүмсээ хийгээд иднэ.

Та сайхан хооллоорой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()