Хүний сексийн дур хүсэл нь нас, хүйс, зан чанараас хамаардаг!

Харвардын их сургуулийн профессор Жастин Ж.Лемилер (Justin J. Lehmiller) 4000 гаруй хүнийг хамруулан бэлгийн дур хүслийн судалгаа явуулсан байна. Үр дүнд нь тэрбээр хүмүүсийн секс мэдрэмж нь нас хүйс төдийгүй зан чанараас шууд хамааралтай байдгийг илрүүлсэн байна. Ингээд та бүхэнд Жастин Ж.Лемилерийн судалгаанаас хуваалцъя. 

Хүний сексийн дур хүсэл нь нас, хүйс, зан чанараас хамаардаг!

Хүмүүс ямар сексийг мөрөөддөг вэ?
Ихэнх хүмүүс энгийн биш хэрнээ тийм ч гаж бус сексийг мөрөөддөг болохыг Жастин Ж.Лемилер олж мэджээ. Түүнчлэн судалгаанд оролцогсод ерөнхийдөө өөрийн хүссэн хүнтэйгээ хэзээ ч байж үзээгүй газраа бэлгийн харьцаанд орохыг хүсдэг гэсэн байна.

Хүмүүс гаж эсвэл бусдын санаанд багтамгүй зүйлийг мөрөөддөг үү?
Сонирхолтой нь ихэнх хүмүүс гаж бэлгийн чиг хандлага, жишээ нь садист үзлийг огт хүсдэггүй аж.

Харин эрэгтэйчүүдийн хувьд бэлгийн харьцаанд орох "хамтрагчаа" илүү анхаардаг бол эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орох "газраа" илүү анхаардаг байна.

Нийтэч хүмүүс ямар сексийг хүсдэг вэ?
Нийтэч хүмүүс үргэлж шинэ зүйлийг хүсдэг. Тэд груп секс юмуу шинэ байрлал туршиж үзэхийг эрмэлздэг бөгөөд тэдний зарим нь олон эхнэртэй эсвэл бэлгийн нээлттэй харилцааны тухай боддог байна. Гэхдээ хориотой, гаж сэдвүүдийг бага хөнддөг.

Зожиг хүмүүс ямар сексийг хүсдэг вэ?
Зожиг хүмүүст эсрэгээрээ хориотой, гаж бэлгийн дур хүсэл илүүтэйгээр төрдөг. Учир нь Лемиллерийн тайлбарласнаар ийм хүмүүс бодит амьдрал дээр бусад хүмүүстэй харилцахдаа тулгардаг хүндрэлүүдээс болж бэлгийн харьцааны ер бусын хэлбэрийг эрж хайхад хүрдэг аж.

Нөхөрсөг хүмүүс ямар сексийг хүсдэг вэ?
Тэд хамтрагчдаа эелдэг хандаж тэдэнд анхаарал тавьж, аз жаргалтай байлгахыг хүсдэг. Тэд гаж секс, мэдрэмжгүй бэлгийн харьцаа, хардалт гэх мэтийг үзэж чаддаггүй.

Сэтгэл хөдлөл нь тогтворгүй, стресстэй хүмүүс ямар сексийг хүсдэг вэ?
Ийм хүмүүс шинэ зүйл туршиж үзэхийг огт хүсдэггүй. Тэдний ихэнх нь хамтрагчаа дарангуйлж өөрсдийгөө илүү мэт мэдрэхийг хүсдэг. 

Залуу болон хөгшин хүмүүсийн фантази юугаараа ялгаатай байдаг вэ?
Лемиллер мөн залуу хүмүүс энгийн бэлгийн харилцааны талаар түлхүү боддог бол арай ахмад хүмүүс шинэ зүйл туршиж үзэх, илүү олон хамтрагчтай байхыг хүсдэгийг олж мэдсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()