1
Зургийг анхааралтай ажигла. Дүрс хөдөлж байна уу, хаашаа хөдөлж байна
- Дүрс хөдлөхгүй байгаа юм шиг санагдаж байвал таны амьдрал зогсонги байдалд байгаагийн шинж. Түүнчлэн та энэ байдалдаа хүлэгдсэн бөгөөд өсөж хөгжих хүсэлгүй болж амьдрал тань нэг түвшинд гацчихсан байна.
- Дүрс зүүн тийшээ хөдөлж байгаа юм шиг санагдаж байвал танд итгэл найдварын төлөвлөгөө байгаа бөгөөд та өөрийнхөө хүчинд итгэлтэй байна гэсэн үг.
- Дүрс баруун тийшээ хараас цагаан руу хөдөлж байгаа юм шиг санагдаж байвал таны амьдрал одоогоор нэг их таатай биш, та ямар нэгэн зүйлээс эмээж түгшин шаналж байгаа.
- Дүрс хэрвээ дээшээ хөдөлж байгаа юм шиг санагдвал амьдралдаа ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байгааг тань илтгэж байна.
- Дүрс доошоо хөдөлж байгаа юм шиг санагдаж байвал танд амьдралын эрч хүч дутагдаж, тэмцэх чадвар муу байна. Энэ бол түгшүүрийн шинж тэмдэг.
- Харин дүрс тал тал тийшээ савлаж байгаа юм шиг харагдаж байвал хөгжлийн шинж тэмдэг. Та эрч хүч дүүрэн, өөдрөг байж үзэл бодол, үйл хөдлөлөө мэдэрдэг нэгэн.
2
Таныхаар бол зураг дээр юу дутуу байна вэ, эсвэл бүрэн байна уу
Мод бол таны амьдралын мэдрэмжийн тусгал.
- Модонд навч дутуу байгаа юм шиг санагдсан бол та бие даасан нэгэн бөгөөд амьдралд тань хэн нэгэн садаа болоход дургүй. Та өөрийнхөө үйлдлийн төлөө хариуцлага хүлээхэд хэзээд бэлэн байдаг ч бусдын өмнөөс хариуцлага хүлээх дургүй хүн юм.
- Хэрэв та модонд байгаа мөчир бүрийг анхааралтай харсан бол та гарцаагүй тохиолдолд бусдын өмнөөс хариуцлага хүлээхэд бэлэн хүн юм.
- Харин модонд хэтэрхий олон навч байна гэж бодож байгаа бол та олны дунд байх дургүй, ойр дотны хүмүүсээ илүүд үздэг хүн.
- Модонд дүүрэн навч байгаа мэт санагдаж байгаа бол та их нийтэч хүн юм. Та бусдын сонирхлыг илүүд үзэж өөрийгөө хойш нь тавьдаг хүн байна.
- Зураг дээр өвс, модны үндэс, газар дутуу байна гэж харж байвал та найдвартай, өөртөө итгэлтэй, хүчирхэг хүн юм.
- Та зураг дээр хөндий тал, шувуу, шувуу тэжээдэг тавцан, савлуур зэрэг өөр зүйл нэммээр санагдаж байгаа бол та одоо аз жаргалтай биш, амьдрал тийм ч сайхан биш байна даа гэж бодож байгаа хүн.
- Мод ургасаар байна, түүн дээр шувуу юм уу амьтан л нэмэх хэрэгтэй гэж үзэж байгаа бол та өөрийгөө ер бусын, онцгой, хүч чадалтай, хүсэл эрмэлзэлтэй хүн гэсэн үг.
3
Энэ зургийг гүйцээхийн тулд юу нэмбэл болох вэ? /Мод, өвс ногоо, цэцэг, ан цав/. Бас хаана зурж байгаагаар таны оюун санааны байдлыг илтгэнэ.
Энэ зураг таны сэтгэлийн хямрал ямар түвшинд байгааг харуулна.
- Энэ зураг төгс, юу ч нэмэх хэрэггүй гэж бодож байгаа бол яг одоо таны сэтгэл тун таагүй байна гэсэн үг. Энэ нь таныг сэтгэлийн хямралд орчихсон гэсэн үг биш, та сэтгэлээ засч болно.
- Та хавцлын хаданд хагарал, ан цав байх ёстой гэж бодож байгаа бол та биеэ хэт барьж өөртөө тохиолдсон явдал, асуудлаа хэнтэй ч хуваалцахгүй, ганцаардмал амьдарч байна. Ийм болохоор та байнга сэтгэлийн хямралд орж байдаг хүн юм.
- Зураг дээр ургамал өвс нэмэх дутуу байна гэж харж байгаа бол та нэг их хямраагүй, таагүй үйл явдлыг даван туулж чаддаг гэсэн үг
- Харин хавцалд ус нэмэхээр санагдаж байгаа бол таны сэтгэл хямарч байгаа юм байна.
- Хадан дээр зогсоод доошоо харж байгаа хүн нэммээр байгаа бол та яг одоо тун ноцтой нөхцөл байдалд байна гэсэн үг. Та чухал шийдвэр гаргах хэрэгтэй боловч эргэлзэж байгаа ажээ.
- Хавцлаас уруудаж яваа хүн зурмаар байгаа бол та ямар ч зүйлд өөрийгөө голон шүүмжилж, хэт шаардан үүнээсээ болоод сэтгэлээр унадаг хүн байна.
- Харин та хавцлын бүүр дор хүн байгаасай гэж бодож байгаа бол та бүр цөхөрчихөөд хэн нэгний тусламж хэрэгтэй болсон аж.
- Та хүнээ нөгөө талд нь гаргахын тулд гүүр зурмаар юм уу, хүнээ хадан дээр дүрсэлмээр байгаа бол таны сэтгэл санаа хэвийн, энэ хэрээрээ та асуудлыг хялбархан даван туулдаг эерэг хүн байна.
4
Энэ хүн нөгөө эрэг дээрх бэлгэд хүрч чадах уу?
Энэ зураг таны хүсэл эрмэлзлийг тодорхойлно.
- Та зураг дээр завь юм уу, гүүр нэмсэн бол та зорилгоосоо ухрах, бууж өгөх дургүй, ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай хүн. Гүүр хэдий л бат бэх, найдвартай байна, төдий чинээ таны хүсэл эрмэлзэл хүчтэй, шийдэмгий байна.
- Та энд нарийн гүүр л байхад болно гэж бодож байгаа бол таны оюун ухаан тогтворгүй, та хэвийн байдлаа алдаж магадгүй байна.
- Хүн бэлэг дээр очих шаардлагагүй, энэ эрэг дээрээ л үлдэнэ гэж бодож байгаа бол та саад бэрхшээлээс айдаг, зорилгодоо хүрч чадалгүй бууж өгдөг, аливааг эхлэх, түүний төлөө тэмцэхээс айдаг хүн.
- Энэ хүн нөгөө эрэг дээр гарах гэж байгаад усанд унана даа гэж бодож байгаа бол та амьдрал ямар ч утгагүй, иймд ямар ч сайн сайхныг хүсэж, хүлээх хэрэггүй гэж боддог. Ийм ч болохоороо эцсийг нь үзэх чухал шийдвэр хүлээж авахаас хойш суудаг хүн аж.
5
Өвлийн байгальтай зураг дээр юу дутуу байна вэ?
Амьдралаа таатай байлгах чадвар танд байгаа эсэхийг тодорхойлох зураг.
- Цас арай л их байгаасай гэж та хүсэж байгаа бол та одоо өөрийгөө аз жаргалтай гэж боддоггүй байна.
- Та тэнгэрийг арай гэгээлэг байна, бараан өнгө нэмэх хэрэгтэй гэж бодож байгаа бол та гутранги үзэлтэй, амьдралдаа баярлаж талархдаггүй, бүх зүйлд сэтгэл дундуур байдаг хүн.
- Та байшинд яндан, хаалга, өөр жигүүр нэммээр санагдаж байгаа бол амьдралын баяр баясалтай, орон сууц, найз нөхөд, гэр бүлдээ сэтгэл хангалуун байдаг. Амьдралаас танд өгсөн бүхэнд талархаж, үнэлж чаддаг хүн юм.
- Гацуурыг будмаар, шинэ жилийн өнгө аястай болгомоор байгаа бол та хөгжилтэй, хөнгөн сэтгэхүйтэй, амьдралд тань ямар ч хүндрэл бэрхшээл алга.
- Зураг дээр хүн алга байна гэж бодож байвал маш сайн. Хүнээ гацуурын дор зурах юм бол та амьдралдаа сэтгэл хангалуун, юуг ч өөрчлөх хэрэггүй гэж бодож байна гэсэн үг. Хүнээ мод, байшингийн хажууд зурах гэж байгаа бол танд амьдралын тодорхой зорилго дутагдаж байна.
- Хүнээ байшинд, цонхоор харж байгаагаар зурвал та амрах хэрэгтэй болжээ гэсэн үг.
6
Энэ зураг дээрээс та юу харж байна вэ?
Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
- Зургийг ямар ч утгагүй, хийсвэр зураг гэж бодож байгаа бол тогтсон журмаар амьдрахыг хүсдэггүй, өөртөө ямагт дарамт ирж байна гэж боддог хүн.
- Торон сүлжээсийн үзүүр, даавууны сэвтэй өөдөс байна гэж бодож байгаа бол та үл мэдэг ядарсан, хэсэг зуур амарч таашаал эдлэхсэн гэж бодож байна.
- Мод байна гэж харвал та яг одоо амьдралдаа сэтгэл гутарч, тулгамдсан асуудлыг даван туулж чадахгүй байна. Та боловсролоо, бүтээлч байдал, сэтгэл хөдлөлөө өөд татах хэрэгтэй юм.
- Эргэн тойрон хүн суусан ширээ байна гэж харж байгаа бол танд хамт олон, тэдний дэмжлэг, харилцан ойлголцол хэрэгтэй байна гэсэн үг.
- Хажуугаараа модтой зам байна гэж харж байвал та хувийн амьдралаа өөрчлөх бүрэн итгэлтэй шийдэмгий хүн аж.
- Харин хөрөө байна гэж харж байгаа бол таны амьдрал айдас түгшүүрээр дүүрэн, ямар нэгэн зүйлд шаналж явдаг хүн.
7
Энэ хүн харайж байна уу, унаж байна уу?
- Энэ хүнийг харайж байна гэж та харсан бол та шийдэмгий, идэвхтэй, өөрийнхөө үзэл бодолд итгэлтэй, илүүд үздэг хүн байна.
- Харин энэ хүнийг унаж байна гэж бодож байгаа бол та бүх зүйлийг өөрөө бүтчихээсэй гэж хүлээдэг хүн аж.
8
Энэ зургаас та юу харж байна вэ
Та хэр хүчирхийлэгч вэ гэдгийг тодорхойлно.
- Та сэлэм харж байгаа бол таны хүчирхийлэгч, түрэмгий араншин хатуу хяналтад байдаг, хэзээ ч хэмжээнээсээ хэтэрч ойр орчныхондоо заналхийлдэггүй нэгэн. Гарцаагүй тохиолдолд ямагт өөрийгөө хамгаалдаг ч, өөрөө ч бусад руу халдахгүй хүн юм.
- Ямар нэгэн зүйлд хатгасан зүү байна гэж харж байгаа бол та хангалттай түрэмгий, бусдын санал бодлыг үл хайхардаг хүн.
- Харин ямар нэгэн зүйл сүлбэсэн том жад харж байгаа бол та бүхий л хүчирхийлэл, түрэмгий үйлдэл над руу чиглэж байна гэж бодон, энэ бүхнийг тэвчих хэрэгтэй гэж боддог байна.
9
Нэг аалз, хоёр ялаа байна, нэг ялаа нь аалзны торон дээр, хоёр дахь нь хажууд нь байна гээд төсөөлөөрэй
- Эхлээд шавьжнуудыг ямар дарааллаар тавьсныг харъя. Эхлээд аалз тавьсан бол та зүтгэлтэй, шийдэмгий, сэтгэл хөдлөлөө барьж захирагдаж чаддаг хүн болохоор ямар ч нөхцөл байдлыг даван туулж чаддаг хүн. Эхлээд аалзны торон дээрх ялааг зурж байгаа бол та санаачлагагүй, бие даасан бус, дадал зуршилдаа баригдсан хүн байна. Харин аалзны торны гаднах ялааг эхлээд зурсан бол та ажиглагч хүн аж. Өөрөөр хэлбэл та таагүй явдалтай тулгарахгүйн тулд өөрөө шийдэмгий ажиллахын оронд хүлээж, бодож ажигладаг хүн байна гэсэн үг.
- Шавьжнуудаа яаж байрлуулсан бэ? Аалз, ялаануудаа зэрэгцүүлээд нэг ижил зайтай зурсан бол та амьдралдаа сэтгэл хангалуун байдаг нэгэн. Ялааг аалзны дэргэд зурсан бол та амьдралыг мөнхийн тэмцэл гэж хардаг хүн байна. Хоёр ялааг зэрэгцүүлж зурж байгаа бол та аалзнаас зугтаах гэж, таагүй зүйлийг гэтлэн давахын тулд тэмцэхэд бэлэн байна гэсэн үг.
10
Таалагдсан боорцгоо сонго
Ямар өнгө сонгосноор таны сэтгэл санаа, зан чанарыг тодорхойлно.
Улаан: Та эрч хүчтэй, зүтгэлтэй, сайн удирдагч. Хамт олны анхаарлын төв байх нь танд таалагддаг.
Хөх: Та тайван, гэхдээ мэдрэмжтэй хүн. Бусад хүмүүс таныг ойлгож байх нь танд юу юунаас илүү чухал.
Ногоон: Та их чармайлттай хүн болохоор бүх зүйл дээр анхдагч байхыг эрмэлзэж, байнга туршдаг юм.
Хүрэн: Хийсэн зүйл маань бусдад таалагдахгүй дээ гэж байнга бие сэтгэлийн дарамтад, түгшиж явдаг хүн.
Саарал: Саарал өнгө бол идэвхгүй, таагүй өнгө. Магадгүй та ядарсан юм уу, ямар нэг зүйлд сэтгэл зовсон байж болох юм.
Нил ягаан: Та яг л хүүхэд шиг хүн ажээ. Таныг тайван байлгахын тулд байнгын магтаал, урамшуулал хэрэгтэй.
Шар: Та амьдралыг бэлэг хэмээн өөдрөгөөр хардаг хүн юм. Гэхдээ танд удирдамж, зөвлөгөө хэрэгтэй.
Хар: Хар өнгө нь эсэргүүцэл, үймээнийг илэрхийлдэг. Өөрийнхөө амьдралыг өөрчлөхийн тулд та удаан явж, их зүйл хийхэд бэлэн байна.
Эдгээр асуултын аль нэг нь таныг өөрийнхөө тухай ямар нэгэн шинэ зүйл мэдэхэд тань тус болов уу? Гарсан хариунуудыг та хүлээн зөвшөөрөх үү?