Гэртээ корндог хийж идэцгээе!

Та түргэн хоолны газрын корндог яагаад ийм амттай байдгийг гайхаж байсан уу? Харин гол учир нь тэдгээр газрууд хоолондоо өвөрмөц жор хэрэглэдэгтэй ямар ч холбоогүй бөгөөд хамгийн чухал нь яг жор, стандартын дагуу хийдэгт л байгаа юм. Ингээд танд хүссэн үедээ хийж болох амтат корндогийн жорыг хүргэж байна. 

Гэртээ корндог хийж идэцгээе!

Орц:

  • Зайдас 350 гр
  • Өндөг 1 ширхэг
  • Гурил 100 гр
  • Эрдэнэ шишийн нутаг 100 гр
  • Нарийн боовны хөөлгөгч 1/2 ц/халбага
  • Сүү 100 мл
  • Давс 1/3 ц/халбага
  • Элсэн чихэр 1/2 ц/халбага
  • Хар перц 1/3 ц/халбага
  • Ургамлын тос
  • Модон шор
  • Болох хугацаа: 20 минут

Хийх арга: Зуурмагт орох хуурай орцуудыг нийлүүлэн гүнзгий ёроолтой гонзгой саванд холино. Хэрвээ та чихэрлэг зуурмаг хийхийг хүсвэл зуурмагтаа элсэн чихрийг нэмж хийж болно. Харин чихэрлэг багатай зуурмаг хийхийг хүсвэл элсэн чихрийн хэмжээг багасгаж болно. 

Хуурай орцуудаа сайтар хольсны дараагаах өндөг, сүү хоёрыг нэмж сайтар хутгана. Үүний дараагаар зайдсаа шорлож бэлтгэнэ (зайдсаа гуриланд өнхөрүүлсэн байх). Ингээд зайдсаа өмнө бэлтгэсэн зуурмагтаа дүрэх бөгөөд зуурмаг зайдасны гадуур наалдаж биежтэл нь дүрээрэй. Хайруулын тавганд ургамлын тосыг хийж цельсийн 100 градуст сайтар халаагаарай (хайруулын таваг ёроолтой, том байх тусмаа корндогийг илүү сайн шарна). Ингээд сайтар халаасан тосондоо корндогоо хийж гаднах өнгө нь бор шаргал болтол 3 минут орчим шараарай. Шарах явцдаа эргүүлж тойруулж жигд шарна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()