1
Зөөлөн материалтай хувцас угаах
Торгон хувцас, ноосон хувцас, дотуур хувцсыг угаахад нарийн арчилгаа шаардагддаг билээ. Тэгвэл дараах аргаар та нандин хувцсаа угааж болох нь ээ.
- Саванд ус хийгээд дээрээс нь хэдэн дусал ангижруулагч нэмээрэй.
- Болгоомжтой хувцсаа угаана.
- Цэвэр усаар сайн зайлаад хатаахад л хангалттай.
2
Хувцас зайлагчийн оронд ашиглах
Хувцас угаахынхаа өмнө хувцас зайлагч тань дууссан болохыг анзаарсан бол санаа зовох хэрэггүйгээр үсний ангижруулагчийг ашиглаарай.
- Ус, уксус, үсний ангижруулагчийг хооронд нь холино.
- Бэлэн болсон уусмалаа хувцас зайлах гэж буй усандаа хийхэд л болно.
3
Нүүрний будаг арилгах
Хэрвээ танд нүүрний будаг арилгах шингэн байхгүй бол танд үсний ангижруулагч тусална.
- Бага зэргийн ангижруулагчийг хөвөн дээр шингээгээд будгаа арилгаад дараа нь нүүрээ угаагаарай.
- Нүдний эргэн тойрны арьс эмзэг учир нүдээ арчиж болохгүй.
4
Зэврэлтээс хамгаална
Ангижруулагч үсийг төдийгүй металлыг хүртэл хамгаалдаг байна.
- Даавуун дээр ангижруулагч түрхээд, зэврэх магадлалтай биетүүдээ арчаарай.
- Арчиж дууссаныхаа дараа, бүлээн усаар зайлахад болно.
5
Агшсан хувцсанд хоёр дахь боломжийг олгох
Таны хувцас агшсан бол хаях гэж битгий яараарай. Харин дараах аргыг хэрэгжүүлээд нэг үзээрэй.
- Сав дүүртэл нь ус хийгээд дээрээс ¼ стакан үсний ангижруулагч нэмнэ.
- Хувцсаа энэхүү шингэнд 15 минутын турш дэвтээнэ.
- Дараа нь уснаасаа гаргаад цэвэрхэн хүйтэн усанд 5 минут дэвтээх хэрэгтэй.
- Хувцсаа гаргаад цэвэрхэн даавуун дээр тавина.
- Чийгтэй байгаа дээр нь босоогоор, хөндлөнгөөр нь татаж сунгана.
6
Хумсны илүү махыг зөөлрүүлнэ
Хумсныхаа илүү махыг авахын тулд ангижруулагч түрхээд хэдэн минут байлгахад болно.
7
Арьсан гутал дээр давс мэт цагаан зүйл тогтохоос сэргийлнэ
Гутал дээр тогтсон цагаан зураас ямар ч тохиолдолд таатай харагдахгүй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах аргыг хэрэгжүүлээрэй.
- Арьсан гутал дээрээ ангижруулагч түрх.
- Шингэснийх нь дараа хуурай, зөөлөн даавуугаар гялалзтал нь арчаарай.
- Үүнд хуурай үсний, тослог ихтэй ангижруулагчийг ашиглах нь илүү тохиромжтой.
8
Шархны лент,скочны толбыг арилгах
Шархны лент, скочны толбыг арилгахад тийм ч хялбар биш байдаг билээ.
- Ангижруулагчийг наалдамхай хэсэгт түрхээд 30 минут байлгана.
- Одоо харин толбоо арилгах гээд үзээрэй. Хялбар байгаа биз.
9
Гацсан гоёл чимэглэлийг тайлах
Ялангуяа энэ асуудал бөгжтэй ихээхэн тулгардаг билээ. Тэгвэл хуруун дээрээ ангижруулагч түрхээд дараа нь хялбар тайлагдах болно.
10
Тасалгааны цэцэгт өнгө нэмнэ
Зөөлөн даавуун дээр бага зэргийн ангижруулагч түрхээд цэцгийн навчийг арчаарай.
Энэ тохиолдолд навч нэмэлт хамгаалалтын бүрхэвчтэй болж чийгээ удаан хугацааны турш алдахгүй.
11
Гацсан цахилгааныг янзлах
Цахилгааны гацсан хэсэгт бага зэргийн ангижруулагч түрхэхэд шинэ юм шиг л гүйх болно.
12
Илүүдэл үсийг гуужуулах
Илүүдэл үсийг тусгай зориулалтын тосоор гуужуулснаас ангижруулагчаар гуужуулах нь хямд тусна. Хоёрдугаарт, ангижруулагч нь таны арьсыг зөөлрүүлж, хусахад илүү таатай мэдрэмжийг төрүүлнэ. Үүнээс гадна та зарим нэг хэсгийн үсээ анзааралгүй үлдээсэн бол хялбархан харагдах болно.
13
Гэр цэвэрлэхэд ашиглах
Хэрвээ танд гэрээ цэвэрлэх цаг зав байхгүй бол дараах арга замыг ашиглаарай.
- Шүршдэг саванд ус хийгээд дээрээс нь 1/9 ангижруулагчийг нэмнэ.
- Бэлэн болсон шингэнээ хөшиг, зөөлөн буйдан, хивсэн дээрээ цацаарай.
- Үүний ачаар танай гэрт цэвэр цэмцгэр байдал мэдэгдэх болно.
14
Цахилгаанжсан үсийг тогтоох
Өвөл болон хавар тулгардаг томоохон асуудлын нэг бол үс цахилгаанжих явдал билээ.
- Бага зэрэг ангижруулагч аваад гарынхаа алганд үрж тараана.
- Цахилгаанжсан үсээ илж, дараарай.
- Хамгийн гол нь ангижруулагчаа ихдүүлж болохгүй. Эс тэгвээс таны үс тослогтсон мэт харагдах болно.
15
Будгийн багсыг угаах
Будгийн багсыг тогтмол угаах хэрэгтэй.
- Саванд ус хийгээд дотор нь нэг дусал ангижруулагч хийгээрэй.
- Дараа нь багсаа хийгээд 5 минут дэвтээнэ.
- Багсныхаа үсийг зөөлөн цэвэрлэж угаана.
- Цэвэр усаар зайлаад, хатаана.
16
Усанд орохдоо ашиглах
Ангижруулагч нь төрөл бүрийн үнэртэй тосыг орлож чадах учир таатай үнэр өгөхөөс гадна таны арьсыг зөөлрүүлэх болно.
17
Хөшигний замыг илүү хурдан болгож өгнө
Угаалгын өрөөнд өлгөөтэй байдаг хөшигний гогцоо хөшгийг нээж хаах үед таагүй дугардаг билээ.
Тэгвэл хөшигний замыг бага зэргийн ангижруулагчаар тослох хэрэгтэй.
18
Даахирсан үсийг самнахад тустай
Хүүхдийн даахирсан үсийг самнах гэдэг тийм ч хялбар биш.
- Ус шүршдэг савыг дүүртэл нь ус хийгээд 1/9-д нь ангижруулагч хийгээрэй.
- Бэлэн болсон усыг үсэн дээр цацна.
- Дараа нь угаас үзүүр хүртэл нь самнаарай.