1
Эрэгчин орангутан улаан үстэй эмэгтэйд татагддаг
Эрэгчин орангутан сармагчингууд эмэгчиндээ татагддаг шигээ улаан үстэй эмэгтэйчүүдэд дурладаг гэнэ. Үүний нэгэн жишээ бол Австралийн амьтны хүрээлэнд байдаг Шин Шин хэмээх орангутан Никол Кидманы зургийг сэтгүүл дээрээс урж аваад үүрэндээ аваачсан байсан нь юм. Учир нь Никол түүнд маш их таалагдсан байж.
2
Хуурамч чекээр хуурамч зураг зарсан нь
Хэрвээ хамгийн азгүй луйварчин хосыг шалгаруулах уралдаан байдаг байсан бол энэ хоёр Испани Фройдестерүүд түрүүлэх байсан нь лавтай.
Испани хосууд 2003 онд зураач Антонио Мария Эскювелийн зурсан Гоягийн хуурамч зургийг зарахаар оролджээ. Худалдан авагч нь Арабын чинээлэг шэйх байсан бөгөөд зуучлагчаар дамжуулан тэдэнтэй харилцаж байв. Харин Араб шэйх тэднээс гэрээний баталгаа болгох үүднээс 300,000$ өгөхийг шаардсан бөгөөд хачирхалтай нь Фройдестерүүд огт сэжиглэж болгоомжлолгүй таньдаг хүнээсээ зээлээд гэрээ хийхээр очжээ. Анх 4 сая доллараар зургийг худалдан авах гэж байсан ч эцэст нь 1,7 сая доллароор тохиролцсон зарсан боловч шэйхийн өгсөн мөнгөний чек яг л зураг шигээ хуурамч байсныг хосууд мэдээгүй юм. Харамсалтай нь Фройдестерүүд чекийг бэлэн мөнгө болгож авах гэж байгаад баригдсан юм. Харин тэдний хооронд зуучилсан зуучлагчийг хэзээ ч олоогүй байна.
3
Австралид Пеппа торой хүүхэлдэйн киног гаргахыг хоригложээ
Австралид эцэг эхчүүд уг хүүхэлдэйн киног бага насны хүүхдийг аалзнаас айх шаардлагагүй хэмээн зааж байна гэх гомдол гаргаснаар киног гаргахыг хоригложээ. Учир нь Австралийн аалзнууд дэлхийн бусад орнуудын аалзнуудаас илүү аюултай, үхэлд ч хүргэж чаддаг учраас үнэхээр болгоомжлох хэрэгтэй юм.
4
Хоригдлуудын дунд алдаршсан харгалзагч
Луйзанагийн хорих газрын харгалзагч офицер Жон Уйтли хоригдлуудтай эелдэг, шударга харьцдаг байснаараа алдаршсан юм. Тэрээр хорих газарт ажилласан хугацаандаа түрэмгийллийг багасгаж, сайн харилцааны системийг бий болгож хоригдлуудыг боловсролтой болгох, амьдралдаа өөрчлөлт хийхэд нь тусалдаг байжээ.
Жишээ нь: Хоригдлууд дундаас бусдынхаа итгэлийг олсон нэгнийг спортын тэмцээн болон бусад үйл ажиллагаанд оролцуулах гэх мэт... Уйтлиг тэтгэвэрт гарахад хоригдлууд түүнд зориулан үдэшлэг зохиож байжээ.
5
Канад эрийг аварсан нь
Нэгэн Канад эрийг нууранд загасчилж явахад нь гэнэт хүчтэй шуурга гарчээ. Тэгээд ч зогсохгүй шуурга загасчныг өмнө нь очиж байгаагүй газарт нь аваачсан байв. Загасчин эр ойгоос гарах аргаа олохгүй байсан бөгөөд түүний толгойд нэгэн хачирхалтай санаа төрсөн нь ойролцоох цахилгааны шонг нураах байсан юм. Учир нь цахилгааны шон унавал хот цахилгаангүй болж гэмтлийг нь засах гэж ирэх хүмүүс өөрийг нь аварна гэж тэрээр тооцоолжээ. Түүний ч зөв байж нисдэг тэрэг ирж тэрээр аврагдаж чадсан юм. Тэрээр шонгийн модныхоо төлбөр болгон тодорхой төлбөр төлсөн ч түүнийг шон эвдсэнээс болж оршин суугчид 30 цаг гаруй цахилгаангүй байсан юм. Гэсэн хэдий ч амьд л гарч байвал 30 цагийн харанхуй юу ч биш тийм үү?
6
Цөөвөр чоно болон дорго хоёрын нөхөрлөл
Өөр өөр амьтдын нөхөрлөлийн талаар та олон ч үлгэр сонсож байсан байх. Үүнтэй адил уугуул америкчуудын домогт ч цөөвөр чоно, дорго хоёрын нөхөрлөлийн тухай гардаг бөгөөд тэр нь бодит үнэн байжээ. Тэд хамтдаа ан хийдэг бөгөөд бие биенийхээ дутууг нөхдөг байна. Дорго нүх ухаж авладаг бол цөөвөр чоно амьтдыг хөөж барьж чаддаг. Мөн цөөвөр чоно үнэрч бөгөөд дорго амьтдыг нүхнээс нь гаргахад цөөвөр чоно анаж зогсож байгаад авладаг байна.
7
900 жилийн өмнө Ирландад анхны паб нээгдэж байжээ
Европын хамгийн урт настай паб Ирландад байдаг бөгөөд Sean’s Bar нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тус паб анх мөчир болон шавраар баригдсан байсныг 1970 онд сэргээн босгожээ. Сэргээн босгох явцад маш олон эртний зооснууд олдсон бөгөөд заримыг нь музейд илгээсэн бөгөөд зарим нь одоо ч тэнд байсаар байгаа.
8
Хөвөн чихэр шиг амттай усан үзэм
Калифорни дахь ургамал судлаачид энгийнээс 12% илүү чихэрлэг усан үзэм ургуулжээ. Үүнийг ургуулахын тулд 12 жилийн судалгаа зарцуулсан бөгөөд 2013 онд уг усан үзмийг анх худалдаанд гаргасан юм. Энэхүү жимсийг харахад яг л усан үзэм шиг боловч амт нь хөвөн чихэр шиг гэнэ.
9
Зарим хүмүүс аяллын хөлөг онгоцыг гэрээ болгожээ
Аяллын хөлөг онгоцон дээр амьдрах үнэндээ тийм ч хачирхалтай, байж болшгүй хэрэг биш юм. Хэрэв та аяллын хөлөг дээр амьдарвал том зайтай, тухтай өрөөнд амьдрах бөгөөд хүсвэл хөлөг онгоцны тавцан дээр байнга гарч болно. Хөлөг онгоц ихэвчлэн 2-3 хоногийн турш өөр өөр боомтууд дээр зогсон далайгаар аялах бөгөөд дуртай хотдоо очиж саатан эргээд онгоцондоо суун амьдрах нь зарим хүмүүсийн хувьд энгийн, өдөр тутмын хэв маяг нь болжээ.
Хөлөг онгоцны өрөөнүүд зэрэглэлээсээ хамааран хоногийн 2.7 доллараас 9.1 сая доллар хүртэл үнэтэй байдаг. Гэхдээ ийм амьдралын хэв маягаар амьдрахыг хүсэгчдэд үнэ тийм ч чухал зүйл биш юм. Тиймдээ ч ихэнх өрөөг хөлөг онгоц баригдаж дуусахаас өмнө захиалан худалдаж авсан байдаг бөгөөд хөлсөлж ч болдог ажээ. Хөлөг онгоц дээр амьдарсан хүмүүсийн дундаж хугацаа нь 64 жил байдаг.
10
Шөнө үзэгддэг солонго
Ийм солонго энгийн солонгоос цайвар өнгөтэй байх агаад зэрвэс харахад цагаан өнгөтэй харагдана.
Хүрхрээтэй ойролцоо газруудад ихэвчлэн үзэгддэг бөгөөд хэмжээний хувьд энгийн солонготой ойролцоо байдаг.
Бонус: Мерилин Монрогийн IQ Альберт Эйнштейнийхээс өндөр байсан
Мерилин Монро 163-168 IQ–тай байсан бол Альберт Эйнштейн 160 IQ–тай байсан хэмээх мэдээлэл байдаг. Энэ мэдээллийг үнэн эсэхийг шалгах боломж одоо байхгүй ч түүний ухаалаг эмэгтэй байсан гэдгийг бид бүгд мэдэх билээ. Тэрээр ном их уншдаг байсан бөгөөд олон төрлийн хобби сонирхолтой байсан гэдэг. Бас нэгэн сонирхолтой баримт бол Эйнштейн Монрод өөрийн хөрөг зургийг бэлэглэж байсан бөгөөд Монро түүнийг нь их л нандигнан хадгалдаг байжээ.
ХЭРВЭЭ ТАНД ДЭЭРХ МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ БУСАД МЭДЭЭГ УНШИНА УУ:
~Та үүнийг мэдэх үү (III)~
~Та үүнийг мэдэх үү (IV)~
~Та үүнийг мэдэх үү (V)~