Бид яагаад номыг дуустал уншдаггүй вэ?

Бид ихэнхдээ нэг номоо уншиж дуусгалгүйгээр дараачийн шинэ номоо худалдаж авдаг. Тиймдээ ч гэрээр дүүрэн хагас, дутуу уншсан номын цуглуулга болчих тохиолдол цөөнгүй. Гэхдээ ингэж дуусгалгүй орхиод байна гэдэг бол муугийн дохио бөгөөд та тухайн номондоо шимтэн орж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхлээр ном уншиж дуусгах хамгийн гол арга бол өөрийн сонирхлоо тодорхойлон тухайн сэдвийнхээ номыг олж унших явдал юм.

Бид яагаад номыг дуустал уншдаггүй вэ?

Бид яагаад номыг дуустал уншдаггүй вэ?

21-р зуун бол мэдээллийн эрин зуун юм. Тиймдээ ч бид мэдээллийн далай гэж нэрлэгдэх асар их мэдээлэл дунд сэлж яваа. Харин энэ их мэдээлэл дундаас өөрт хэрэгтэй, үр ашигтайг сонгоно гэдэг амаргүй. Тиймээс бүх мэдээллийг уншаад цаг алдаад байх хэрэггүй. Харин яг өөрт хэрэгтэй гэж бодсон зүйлээ уншиж дуусгах л хэрэгтэй.

Бид яагаад номыг дуустал уншдаггүй вэ?

Яагаад өөрийгөө зөвтгөх хэрэгтэй гэж?

Хамгийн гол нь уншсан, бүр дуустал нь уншсан номын тоо гол биш харин тэндээс та юу олж мэдэв гэдэг нь л чухал.

Италийн зохиолч, гүн ухаантан Умберто Эко 30 мянга гаруй ном цуглуулсан бол Томас Жефферсоны цуглуулга 6000 гаруй байснаараа улсдаа хамгийн олон номтой номын санд тооцогддог байв. Харин Билл Гейтс нийтдээ 195 хавтгай дөрвөлжин метр талбай дүүрэн номтой байсан гэдэг. Тэд тэгээд энэ бүх номоо бүгдийг нь уншсан гэж үү.

Ажил хэрэгч хүмүүсийн ихэнх нь худалдан авсан номынхоо 20-40 хувийг л уншсан байдаг. Тэдний олонх нь 10 гаруй номыг нэгэн зэрэг уншдаг гэдэг.

Үүнтэй холбоотойгоор “Нэг номыг гуравны хоёрт нь хүртэл уншчихаад байхад дахиад нэг шинэ ном аваад талд нь  хүртэл уншдаг. Ингэснээрээ долоо хоногт 1-2 номыг зэрэг уншиж дуусгадаг” гэж "Stripe" компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан Патрик Коллисон хэлж байжээ.

Яагаад өөрийгөө зөвтгөх хэрэгтэй гэж?

1 Номыг туршилт гэж бод

Мянган ном уншиж дуусгасан хөрөнгө оруулагч, бизнесмэн Эмерсон Шпатц ном худалдан авна гэдэг бол нэг ёсондоо туршилт юм гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Мэдээж та ном худалдан авахын тулд мөнгө, цагаа зарцуулдаг байж таарна. Харин тэдгээр номын аль нэг нь таны амьдралыг өөрчлөхийг ч үгүйсгэхгүй юм.

Ямартай ч ийм туршилт хэдий олныг туулна, танд амжилт улам ойртох болно. Өөрт ашигтай нэг номыг олохын тулд хэдэн арван ном худалдан авч, унших хэрэгтэй ч болж болно. Ер нь туршлагатай туршигч зарим хохирлыг даван туулах хэрэгтэй болдог. Гэхдээ ном худалдан авах бүрийд амжилт руу нэг алхам дөхнө.

Номыг туршилт гэж бод

2 Унших аргад суралц

Бүх л номонд зохиогчийн ярилцлага, номын танилцуулга, оршил, ишлэл, эхний болон төгсгөлийн үгс гэх мэт зүйлс хамт дагалддаг. Харин тэдгээр зүйлс бүгд яг л ном шигээ үнэ цэнэтэй гэдгийг мартаж болохгүй. Түүнчлэн орчин үед та номтойгоо хамт бичвэр, дүрс болон дуу бичлэг гээд янз бүрийн хэмжээний төрөл бүрийн мэдээлэл авах боломжтой болсон. Тэгэхээр та замд явж байхдаа юм уу, ажил дээрээ зохиогчтой хийсэн ярилцлагыг үзэж, гэрээ цэвэрлэж байхдаа дуу бичлэг сонсож болно.

Унших аргад суралц

Номын товч агуулгад гол санаа нь байгаа

Ном бол зохиогчийн шилдэг санаануудын цуглуулга байдаг. Тийм болохоор номыг бүхлээс хэсэг рүү шилжих маягаар буюу шахаж унших хэрэгтэй.

Ном унших

Хамгийн энгийн арга бол номын талаар товч өгүүллүүдийг интернэтээс олж унших явдал юм. Гэхдээ энэ бол зөвхөн шинжлэх ухаан, баримтат төрлийн ном зохиолд л хамаатай. Уран зохиолын ном уншихдааа түрүүлж хараад хэрэггүй.

Түүнчлэн зохиогчтой хийсэн ярилцлагыг сонсох хэрэгтэй. Учир нь тэрхүү номыг яагаад унших хэрэгтэй талаарх чухал зүйлийг зохиогч хэлж өгөх болно. Энэ тохиолдолд 200 хуудастай ном 20 миунтын ярилцлагатай дүйнэ. 

Номноос хамгийн ашигтай зүйлүүдээ, сайн зүйл төдийгүй сөрөг зүйлийг ч унш.

3 Зарим номын хэсгийг уншилгүй алгасах хэрэггүй

Та бидний олж авсан бүхий л мэдлэгийг харьцуулах юм бол манай дэлхийг өчүүхэн элсний ширхэгтэй харьцуулсантай ижил хэрэг болно. Ийм учраас өөртөө илүү шүүмжлэлтэй ханд. 

Зарим номын хэсгийг уншилгүй алгасах хэрэггүй

4 Сайн номоос татгалзах хэрэггүй

Болж өгвөл ном уншихаа зогсоох хэрэггүй. Гэвч яг сайн гэснийг нь шилж уншихгүй бол хамгийн мууг нь уншаад цаг алдаад байж болохгүй. Ямартай ч ном бүрийг уншиж дуусгаад ямар нэгэн шинэ мэдлэгтэй л болсон байх ёстой. Тийм учраас нэг ном уншиж байснаа нөгөөг шүүрэн авах гэж бүү яар.

Сайн номоос татгалзах хэрэггүй

5 Ном бүрт өөрийн цаг хугацаа хэрэгтэй

Номыг зөв унших юм бол ухамсартай ч ухамсаргүйгээр ч ойлгоно. Тэгэхээр ямар номыг хэзээ яаж унших вэ гэдэг маш чухал.

Америкийн бизнесмэн Эбен Паган "Таны уншаагүй үлдээсэн ном хэд хоног магадгүй хэдэн жилийн дараа байх нь хамаагүй нэг өдөр нүдэнд тань өртөх л болно" хэмээн хэлж байсан юм.

Ном бүрт өөрийн цаг хугацаа хэрэгтэй

6 Номыг сэтгүүл шиг унш

Бид сэтгүүлийн хуудсыг нээсэн даруйдаа таван минутад гүйлгэж хараад хамгийн сонирхолтой, чухал өгүүллийг нь олж дараа нь уншдаг. Сэтгүүлийн ийм уншлага хэд хэдэн шалтгаанаар ихээхэн үр ашигтай байдаг.

  • Алийг нь анхааралтай уншмаар байна гэдгээ тодорхойлоход тусалдаг
  • Дэс дараатай уншихад хялбар болно

Бизнесмэн Навал Равинкант "Ихэнх үнэ цэнэтэй номууд түүнээс хойш зохиогдсон бусад бүтээлийн эх сурвалж нь болдог" гэжээ. Ийм болохоор Равинкант анхны эх сурвалжийг унших нь чухал гэдгийг онцолсон юм.

Хэрэв та соёлтой, мэдлэгтэй уншигч бол уншаагүй номоо хараахан эзэмшээгүй мэдлэг гэж тооцоорой.

Номыг сэтгүүл шиг унш

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()