1
Тэд өөрсдийгөө буруутгадаг
Гэр бүл салах, хагаралдахад хүүхдүүд өөрсдийгөө буруутгах хандлагатай байдаг. Учир нь тэд сэтгэлзүйн хувьд бие хүн болж хараахан төлөвшөөгүй мөн өөрийгөө эцэг эхээсээ тусдаа хүн хэмээн хүлээн авч чаддаггүйд оршино. Тиймээс эцэг эхчүүд нь буруу зүйл хийхэд хүүхдүүд өөрсдийнхөө буруу мэт боддог байна.
Эцэг эх хоёр нь бие биенээ хайрлахгүй бол тэд өөрсдийгөө хайрлуулж, халамжлуулах эрхгүй гэж боддог. Энэ нь хэвийн зүйл мэт үргэлжилсээр тэд өөрсдийгөө буруутгасан хэвээр өсөх ба гэр бүл дэх энэхүү хайр халамжгүй байдал нь өөрөөс нь шалтгаалсан мэт мэдрэмж хэзээ ч арилдаггүй.
2
Тэд өөрсдөө үнэнч бус нэгэн болж өснө
Хүүхдүүд ихэвчлэн эцэг эхийнхээ мөрийг дагадаг. Муу талыг нь ч дуурайдаг. Учир нь хүн өөрийн урьд нь амссан, үзсэн харсан, танил зүйлийг сонгож хийх магадлал огт мэдэхгүй сонголтыг хийхээс хэд дахин өндөр байдаг. Судалгааны дүнгээр бол эцэг эх нь үнэнч бус буюу ханиа араар нь тавьсан гэр бүлд өссөн хүүхдүүдийн 55% нь том болоод яг тийм зүйлийг давтдаг гэжээ. Учир нь хүүхдүүд эцэг эхээ баатрууд буюу өөрсдийнхөө даган дуурайх ёстой нэгэн гэж хардаг. Өөрөөр хэлбэл эцэг эхийн хийсэн, хэлсэн бүгд зөв гэж боддог учраас хэдий буруу гэдгийг нь мэдэж байсан ч тэрхүү үйлдлийг хүлээн зөвшөөрдөг байна.
3
Хаягдахаас айх айдас
Гэр бүлд болж байгаа үйл явдлыг хүүхдийн хүлээн авах хандлага нь эцэг эхчүүдийнхээс огт өөр байдаг. Эцэг эх нь нэг нэгнээ мэхлэх нь гэр бүлээ тэр чигт нь мэхэлж байна гэж тэд боддог. Дараа нь тэд тэр үйл явдлаас болж шаналж байгаа эцэг эхээ хараад хаягдах, ганцаардах, салахаас айх айдастай болдог. Ингэснээр тэд насанд хүрсэн ч хэн нэгэнд хаягдахаас айснаас бусдаас өөрийгөө тусгаарлаж, хүмүүсийг өөрөөсөө түлхдэг.
4
Хамгийн хэцүү урвалттай нүүр тулна
Хүүхдүүд найз нөхөд, хамаатан саднаасаа урвасан урвалтыг төдий чинээ томоор хүлээж авдаггүй. Учир нь тэд гэр бүлтэйгээ огт өөр харилцаатай байдаг бөгөөд энэ нь тэднийг гомдож, шархлахаас хамгаалж байдаг. Харин эцэг эхийнх нь урвалт тэдэнд маш гүнзгий нөлөө үзүүлдэг. Учир нь гэр бүлийнх нь онцгой харилцаа үгүй болж, тодорхойгүй айдас тэднийг бүрхэн авна. Тэрхүү тодорхойгүй байдал болоод ирээдүйд юу болох талаар эцэг эхээсээ асууна. Ерөнхийдөө тэд ахин хэзээ ч өмнөх шигээ гэртээ, эцэг эхтэйгээ хамт тухтай, жаргалтай байсан тэр мэдрэмжээ мэдэрч чадахгүйд хүрнэ.
5
Итгэл эвдэрнэ
Судалгааны дүнгээр эцэг эх нь биенээ хуурч мэхэлсэн гэр бүлд төрж өссөн хүүхдүүдийн 70% нь хүнд итгэх итгэлээ алдсан байдаг гэжээ. Эцэг эхийнх нь нэг нь мэхлэгдсэн бол өөрөө ч мэхлэгдэнэ гэсэн ухамсар сэтгэл зүрхнийх нь гүнд үүссэн байдаг аж. Тиймээс тэд харилцаагаа бүтэлгүйтэх вий гэсэн айдсаас болж хайртай хүндээ итгэж чаддаггүй, өмчирхөх сэтгэхүйтэй болсон байдаг.
6
Хайранд итгэдэггүй
Эцэг эх нь салсан гэр бүлд өсөж торнисон хүүхдүүдийн 80% нь насанд хүрсэн ч жинхэнэ хайранд итгэдэггүй. Багадаа эцэг эхтэйгээ нэг бүхэл мэт өөрийгөө боддог учраас харилцаа нь бүтэлгүйтсэн гэр бүлийн хүүхдүүдийн хайр дурлалын амьдрал ч бүтэлгүй байх нь элбэг. Тиймдээ ч тэд эсрэг хүйстэнтэйгээ хэрхэн харилцахаа мэддэггүй эсвэл бүдүүлэг, хэрцгий нэгэн болж өсдөг. Насанд хүрсэн хүний хувьд тэд хайр үүрдийнх биш, харилцаа ч насан туршийнх байх албагүй гэдгийг мэддэг болчихсон, хүлээн зөвшөөрчихсөн байдаг учраас хайртай хүнээ хуурч мэхлэхдээ огтхон ч эмзэглэхгүй.
7
Хүчээр нэгнийх нь талд орно
Салсан, асуудалтай харилцаатай байгаа гэр бүл дэх хүүхэд гомдож, мэхлэгдсэн эцэг эхийнхээ талд орох хэрэгтэй гэсэн сэтгэгдэл төрнө. Өөрөөр хэлбэл мэхлэгдсэн нэгнийх нь талд орж тэднийгээ дэмжиж хайрлаж байгаагаа илэрхийлж буй хэрэг юм. Тэд өөрийн бяцхан оюундаа гэр бүлийнхээ бүх гишүүдийг аз жаргалтай байлгахыг л хүсэж байгаа юм. Гэвч тэд гомдож шархалсан нэгнийх нь талд орсноор тэднийгээ дэмжиж буй хэрэг гэж бодох бөгөөд тэр чинээгээрээ нөгөө эцэг эхээсээ зайгаа барьж, холдож эхэлдэг.
8
Тэгэхээр ийм нөхцөл байдалд орсон бол эцэг эхчүүд хүүхдүүдээ тухайн асуудлаас хол байлгаж, салсан ч бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хүүхдүүдээ салалтад өөрийгөө буруутгахааргүй байлгах нь зөв юм. Заримдаа салахаас өөр замгүй болсон харилцаа байдаг шүү дээ. Гэхдээ салсан ч гэсэн хүүхдүүдээ хамтдаа сайхан өсгөсөн эцэг эхчүүд ч байдаг гэдгийг санаарай. Гэсэн хэдий ч аливаа шийдвэр гаргаж, үйлдэл хийхээсээ өмнө гэр бүлээ сүйтгэж, гэр бүлийнхээ гишүүдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэднэ гэдгийг байнга санаж байгаарай.
Таны гэр бүлд ийм зүйл тохиолдож байсан уу? Хэрвээ тийм бол бусад эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ? Сэтгэгдэл бичиж бидэнтэй хуваалцаарай.