- Цахим сүлжээний "notification" буюу мэдэгдлүүдийн хонхыг чанга тавих хэрэггүй. Энэ нь таныг бүдүүлэг харагдуулах болно.
- Ямар нэгэн мэдээллийг олон нийтэд цацах, хуваалцахын өмнө мэдээний хугацааг шалгаарай. Ихэнх тохиолдолд тухайн мэдээлэл хуучирсан байх нь бий.
- Мессенжэр, скайпаар залгахын өмнө тухайн хүндээ урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. Тэр хүн тантай ярихад бэлэн биш ч байж болно.
- Хариу хүссэн зурваст хамгийн ихдээ нэг хоногийн дотор хариу өгөх хэрэгтэй. Эс тэгвээс та бүдүүлэг, зарчимч бус харагдах болно.
- Зурвас бичихдээ ямар нэг үсгийг тэмдэгтээр солих, эсвэл том жижиг үсэг хольж бичих хэрэггүй.
- Хэрвээ та санаандгүй байдлаар олон нийтийн шүүмжийн бай болсон бол өөрийн үзэл бодлыг бусдад ойлгомжтой, тодорхойгоор илэрхийлээд дахин тэр сэдвийн мэдээлэл, харилцан ярианд оролцох хэрэггүй.
- Сүүлийн үед ажлын, гэр бүлийн, найз нөхдийн гэх мэт групп чатууд ихээр бий болсон билээ. Тиймээс та эдгээр чатуудад зөвхөн тухайн сэдэвтэй холбоотой зүйлийг л бичих хэрэгтэй. Чатны утгыг алдагдуулах хэрэггүй. Өөрөөр хэлбэл, "off topic" зүйл бичих шаардлагагүй.
- Хэрвээ олон нийтийн сүлжээн дэх найз тань танд таалагдахгүй пост оруулаад байвал тэр болгонд нь шүүмжлэх гээд байх хэрэггүй. Таалагдахгүй байвал зүгээр л өнгөрөө эсвэл найзаасаа хасаж ч болно.
- Мөн олны танил хэн нэгэн танд таалагдахгүй мэдээллийг оруулсан байвал уншихгүй өнгөрөөхөд л хангалттай. Танд заавал таалагдах ёсгүй шүү дээ.
Үнэндээ бодит амьдрал дээр өөрийн үзэл бодол, сэтгэл хөдлөлийг илэрхийлж чаддаггүй нэгэн л цахим сүлжээнд сөрөг сэтгэгдэл үлдээж, бүдүүлэг харьцдаг.
- Өөрийнхөө талаар хэт их мэдээлэл оруулах хэрэггүй. Нэгдүгээрт, энэ нь бусдад ядаргаатай харагдана. Хоёрдугаарт, Фейсбүүк таны талаар хангалттай мэдээлэлтэй байгааг мартаж болохгүй.
- Эсэргүүцэл илэрхийлсэн уриалгыг цахим сүлжээнд нийтлэх хэрэггүй.
- Мөн хэн нэгний профайл дээр төрсөн өдрийн мэндчилгээг ч нийтлэх шаардлагагүй. Хувийн чат ашиглах нь илүү дээр.
- Эцэст нь хэрвээ та цахим сүлжээнд ямар нэгэн асуудалд орсон бол бодит байдал дээр хэрхэн шийдвэрлэх талаараа бодож үзээрэй. Асуултын хариу хялбар олдох болно.