Таныг ердөө найзаа гэж боддог залуугийн шинж тэмдгүүд!

Учирсан учрал болгон тань таны төсөөлсөн холливудын кинон дээрх шиг жаргалтай, романтик байхгүй гэдэгтээ санал нийлэх цаг нь болсон. Гэсэн хэдий ч яг одоо таны дэргэд байгаа залуу үнэхээр танд дурласан болов уу? Танд чин сэтгэлээсээ хандаж байгаа болов уу? Эсвэл олон сонголтынхоо нэг болгож байна уу гэдгийг доорх 10 шинж хэлээд өгнө.

Таныг ердөө найзаа гэж боддог залуугийн шинж тэмдгүүд!

1 Тэр тань руу түрүүлж залгадаггүй

Энэ бол хамгийн тодорхой шинж тэмдэг юм. Өөрөөр хэлбэл та түүний араас хөөцөлдөх хэрэгтэй болоод л байвал тэр танд чин сэтгэлээсээ хандахгүй байна л гэсэн үг. Ийм үед түүний араас бүү хөөцөлд. Ахин хэлье, битгий хөөцөлд. Тэр үнэхээр таныг сонирхож байгаа бол өөрөө тантай яриа өдөж, таныг таньж мэдэхийг хүснэ. Одоо тэр тань руу түрүүлж холбогдохгүй байгаа бол дараа нь ч бас тэгэхгүй гэсэн үг.

Хэрвээ хэн нэгэн залуу танд дурласан бол тантай ярих, холбогдох боломжийг өөрөө үүсгэх болно. Энэ нь илт байх бөгөөд маш энгийн зүйл юм.

Магадгүй тэр нүүр нүүрээ харж ярилцахаас илүү утсаар ярихыг эсвэл утсаар ярихаас илүү зурвас бичихийг таашаадаг хүн байж болно. Гэсэн ч ямарваа нэг байдлаар тантай түрүүлж холбогдохгүй л байвал тэр танд дурлаагүй гэсэн үг юм шүү.

Тэр тань руу түрүүлж залгадаггүй

2 Тэр тантай гадуур зугаалдаггүй

Энэ бол маш том бөгөөд тодорхой шинж тэмдгийн нэг. Хэрвээ та бидний харилцаа яг юу юм эсвэл тэр надаас юу хүсээд байгаа юм бол, түүний хувьд би хэн юм гэж гайхаж байгаа бол яг одоо харилцаагаа дуусгахад тань туслах ногоон гэрлийг бид үүгээр асааж байна. Зарим залуус даруухан байж, гэртээ хоол хийж идэн, кино  үзэх дуртай байдаг л даа. Энэ нь ч хэвийн зүйл.

Гэхдээ тэр таныг албан ёсны болзоонд авч яваагүй хэрнээ гэртээ уулзахыг хүсээд байгаа бол энэ нь хэвийн зүйл огт биш шүү.

Хэрвээ тэр таныг албан ёсоор болзоонд урьж, хүндэлж харьцахгүй, харин гэртээ нууж байгаа бол тэр танаас дотно харилцаа, сексээс илүүг хүсэхгүй байгаа нь тодорхой.

Тэр тантай гадуур зугаалдаггүй

3 Тэр таны төлөө юу ч хийдэггүй

Түүнийг өмгөөлөх хэрэггүй дээ, бүсгүй минь. Тэр таны төлөө юу ч хийхгүй байгаа бол таныг хамгаалж, халамжлах хүн биш байна гэсэн үг.

Хэрвээ та түүнтэй уулзах гэж хол зам туулдаг эсвэл та л түүний төлөө алхам хийж, түүнд тусалдаг, халамжилдаг боловч тэр эргээд танд юу ч өгдөггүй бол тэр танд чин сэтгэлээсээ хандахгүй байна гэсэн үг.

Хэрвээ тэр танаас олон зүйл хүсдэг хэрнээ өөрөө танд юу ч хийж өгдөггүй бол эвлэр, бүсгүй минь. Яг одоо түүнээс яв, бүү эргэж хар. Өөрийгөө хүндэл.

Тэр таны төлөө юу ч хийдэггүй

4 Тэр өөр бүсгүйчүүдийн талаар ярьдаг

Та түүнтэй болзож байхад тэр танд өөр бүсгүйчүүлийн талаар яриад байна уу? Тэгвэл аль хэдийн таныг түүнийг болзоот залуу гэж харахаа больсон эсвэл харилцаагаа тасалсан гэж бид найдаж байна.

Хэрвээ тэр тантай хамт байх цаг хугацааг өөр бүсгүйчүүлийн талаар ярьж эсвэл тэдэнтэй болзох зөвлөгөө танаас асууж өнгөрүүлж байгаа бол бүх зүйл тодорхой биш гэж үү? Тэр таныг найз л гэж бодож байна.

Та хоёр албан ёсны харилцаатай болоогүй байгаа бол тэр өөр эмэгтэйн талаар ярьж болно л доо. Гэхдээ тэр жинхэнээсээ тэр эмэгтэйг чухалчлан ярьж байвал таныг эмэгтэй хүн гэж харахгүй байна гэсэн үг.

Тэр өөр бүсгүйчүүдийн талаар ярьдаг

5 Тэр үргэлж уучлалт гуйдаг

Хэрвээ тэр үргэлж л алдаа гаргаж, уучлаарай, уучлаарай гэхээс өөрийг хийхгүй байгаа бол тэр танд чин сэтгэлээ гаргахгүй байна гэсэн үг. Яагаад? Хэрвээ хэн нэгэн залуу үнэхээр танд хайртай бөгөөд таныг өөрийн болгохыг хүсэж байгаа бол танаас уучлалт гуйх зүйлсийг эхнээсээ эхлээд хийхгүй. Тийм ээ, бид бүгд хүмүүс бөгөөд хүн бүр л алдаа гаргадаг. Гэвч тэр үнэхээр танд сайн бол таныг зовоохгүй байхыг хүснэ. Ялангуяа нэгээс олон удаа. Түүнд “Намайг уучлаарай. Гэхдээ хоёулаа салъя даа” гэж хэлэх цаг тань болжээ.

Тэр үргэлж уучлалт гуйдаг

6 Тэр таныг сонсдоггүй

Түүнтэй ярьж байхад тань танд ганцаараа яриад байгаа мэт сэтгэгдэл төрдөг үү? Түүний оюун санаа огт өөр газар байгаа мэт харагдаж байна уу? Хэрвээ тийм бол тэр танд хайргүй учраас таныг сонсохгүй байгаа байж магадгүй.

Хэрвээ хамтдаа байхдаа таныг сонсохгүй, танд анхаарахгүй байгаа бол та ч түүнийг сонсоод байх шаардлагагүй.

Тэр таныг өөрийнх нь бүсгүй байгаасай гэж хүсэхгүй байгаа бол тэр танд анхаарлаа бүрэн хандуулахгүй.

Тэр таныг сонсдоггүй

7 Тэр танд тусалдаггүй

Танд тусламж хэрэгтэй болж эсвэл ямар нэг таагүй зүйл тохиолдох үед дэргэдээ байгаа залуудаа хэлэх нь ойлгомжтой. Ийм үед тэр ямар ч шалтаггүйгээр танд тусламжийн гараа сунгах ёстой. Та хоёр дөнгөж болзож эхэлж байсан ч түүний ийм асуудалд хандах хандлага нь танд ямархуу сэтгэл гаргаж байгааг тодорхой илтгэнэ. Хэрвээ тэр тоохгүй эсвэл хэдэн үгнээс өөрийг хэлэхгүй байвал та ч бас түүнтэй хамт байж цагаа үрэх хэрэг юу байна.

Тэр танд тусалдаггүй

8 Тэр сэтгэл хөдлөлгүй

Хэрвээ тэр залуу танд сэтгэлгүй бол сэтгэл зүрхээ танд нээнэ гэж бүү хүлээ. Өөрөөр хэлбэл тэр таны дэргэд сул дорой, сэтгэл хөдлөлтэй дүр төрхөө хэзээ ч нээхгүй. Хэрвээ тэр танд үнэхээр таалагддаг бол түүнээс хувийн амьдралынх нь талаар эмзэг сэдвийн нь тухай асуугаад танд ямархуу сэтгэлээр ханддагийг нь мэдэж болох юм шүү. Хэрвээ тэр танд сэтгэлгүй бол өөрийн сэтгэл хөдлөлөө ч ил гаргахгүй, цоожтой авдрын цаана үлдээнэ.

Тэр сэтгэл хөдлөлгүй

9 Тэр таныг хүлээлгэдэг

Та бол үнэ цэнтэй бүсгүй. Тийм байж таныг өөрийн болгох эрхгүй залуугийн дэргэд цагаа бүү үр. Тиймэрхүү залуусыг таныг хүлээлгэхээсээ ч санаа нь зовдоггүй байдлаар нь таньж болно.

Зурваст тань хариу өгөхийг, амралтын өдрөөр хамтдаа хийе гэж төлөвлөсөн төлөвлөгөөг тань зөвшөөрөхийг ихэвчлэн та хүлээдэг бол харилцаагаа ахин бодож үзэх цаг болжээ. Магадгүй тэр албаар таныг хүлээлгэдэг ч байж болох юм.

Хэрвээ та яг одоо болзоо төлөвлөөд түүнийг зөвшөөрөхийг нь хүлээж суугаа бол түүний дэргэд нүцгэлэхээ болих цаг нь болжээ гэдгийг ойлгоорой.

Тэр таныг хүлээлгэдэг

10 Тэр таныг найзуудтайгаа танилцуулдаггүй

Найзуудтайгаа танилцуулна гэдэг том зүйл шүү. Найзуудынх нь үзэл бодол түүнд мэдээж чухал. Тиймдээ ч танд тэр үнэхээр сэтгэлээсээ хандаж байгаа бол өөрт нь чухал хүмүүсийн дэргэд таныг аваачихдаа огтхон ч эргэлзэхгүй. Харин тантай ирээдүйгээ төсөөлөхгүй байгаа эр таныг найзуудтайгаа ч танилцуулахгүй. Та найзуудтай нь танилцахгүй бол харилцаа тань хэзээ ч албан ёсны эсвэл чухал болохгүй гэдгийг баттай хэлмээр байна.

Тэр таныг найзуудтайгаа танилцуулдаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()