1
Цагаан пальтон даашинз
Гүнгийн ахайтан энэхүү дэгжин даашинзыг дор хаяж 4 удаа олон нийтийн үйл ажиллагаанд өмсөж байжээ. 2015 онд гүнж Шарлотыг загалмайлах арга хэмжээ, 2016 оны Хатан хааны төрсөн өдөрт зориулсан албан ёсны баярын жагсаалын үеэр, 2017 онд Белги улсад албан ёсны айлчлал хийх үеэр болон 2018 оны 5 сард ханхүү Харри болон Мэган Марклын хуриманд тус тус өмсчээ.
Гэхдээ арга хэмжээ бүрт өөр малгай сонгож, үс засалтаа өөр байлгасан байна. Бельги дэх айлчлалын үеэр даашинзны захан дээр цэрэг, иргэний зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүмүүсийн дурсгалд зориулсан бэлгэдэл болох улаан намуу хэлбэртэй гархийг хатгаж өгсөн байсан юм. Энэ мэтчилэн тэрээр нэг даашинзаар өөр өөр дүр төрхийг бий болгодог байна.
2
Улаан даашинз
Энэ гайхамшигтай улаан даашинзыг Кэйт олон удаа өмссөн. Тэрээр гар цүнх, гоёл чимэглэл, малгай, үс засалт зэргээр дүр төрхөө өөрчилсөн болохыг зураг дээрээс харж болно.
3
Маргад ногоон даашинз
Нэг хувцас, 2 өөр дүр төрх. Ахиад л гоёл чимэглэл, бүсээрээ дүр төрхөө өөрчилжээ. Мөн малгай гадаад төрхийг маш ихээр өөрчилдгийг эндээс харж болохоор байна.
4
Торон даашинз
Гүнгийн ахайтан энэхүү даашинзыг анх 2012 онд өмсөж байсан бөгөөд хоёр жилийн дараа 2014 онд ахин өмссөн нь энэ юм. Бүс, малгай болон гар цүнхтэйгээ нийлээд огт өөр дүр төрхтэй харагдаж байгаа биз?
5
Шаргал өнгийн цуван даашинз
Тэрээр энэхүү даашинзыг ханхүү Уиллиамтай гэрлэж Гүнгийн ахайтан болохоосоо ч өмнө өмсөж байжээ. Тэрээр 2006 онд "Laura Parker Bowles" болон "Harry Lopez" нарын хурим дээр энэхүү цуван даашинзаар гоёж байсан юм. Харин Гүнгийн ахайтан болсныхоо дараагаар 2011 болон 2016 онд тус тус шаргал даашинзаараа гоёж олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Тэгэхээр тэрээр энэ даашинзтайгаа 10 жил нөхөрлөсөн гэсэн үг юм.
6
Үдшийн даашинз
Зүүн талын зураг нь 2014 оны 2-р сар, баруун талынх нь тус оны 12-р сарын зураг юм. Мөн л гоёл чимэглэл, үс засалтаараа дүр төрхөө өөрчилжээ.
7
Ногоон өнгийн пальтон даашинз
2012, 2013 оны Ариун Патрикийн өдрийн өндөр хэмжээний хүлээн авалтад Гүнгийн ахайтан нэг даашинзаа огт өөр дүр төрхтэйгөөр өмссөн байна. Тус даашинзыг хар тирко, цамц, бээлийтэй хослуулан өмссөн нь пальто мэт харагдуулсан бол харин зүүн талын зураг дээр даашинз мэтээр өмсжээ.
8
Шар цув
Гүнгийн ахайтан энэхүү шар цуван даашинзыг 2012 онд өмсөж байсан бол 2016 онд Бутан улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр ахин өмсжээ.
9
Бонус: Диана гүнжийн хувцаслалт
Диана гүнж нэг хувцас хэрэглэлээ ахин өмсөхдөө танигдахын аргагүй болтол өөрчлөхдөө гаргууд байсан юм.
Жишээ нь доорх зураг дээр толгойн чимэглэл болгон зүүсэн үнэт чулуун чимэглэлээ дараагийн зураг дээр чокер зүүлт болгон зүүжээ.
Харин доорх зураг дээр хормойг нь өөрчлөөд л хоёр өөр даашинзтай болчихсон байна. Огт өөр харагдаж байгаа биз.
Харин та өөрийн хувцсаа ингэж огт өөр мэт харагдуулж, хослуулахдаа хэр сайн вэ?